Хогвартсд суралцаад 6 хоног өнгөрөхөд би Махотокорогоос шал өөр сургууль гэдгийг дорхноо ойлгосон юм. Гэтэл нэг өдөр Профессор Помоно Спроутын үг намайг Хогвартсыг үзэн ядуулахад хүргэсэн юм. Тэр өдрийн талаар яръя.
Тэр өдөр ч гэждээ өчигдөр болсон юм. Би ч хичээлдээ орох гээд Седрик ахаас алга болсон номоо асуугаад байж байтал Кинг Брүүк хүрж ирээд
-Бүх сурагчдыг Хаппелфын их танхимд Проф Помона Спроут дуудаж байна гэж хэлснийг би энэ насандаа ч мартахгүй биз. Седрик ах бид хоёр юу ч бодолгүй их танхимд ирэхэд Проф Помона Спроут, Слизериний толгой Северус Снейптэй цуг зогсож байлаа. Тэгээд Помоно профессор ярьж эхэллээ.
-Манай тэнхимийн Эмили өнөөдөр сургуулиас хөөгдлөө. Эмили Профессор Снейпын 100 сая жилд нэг удаа цэцэглэдэг Парако гэдэг ургамлыг хулгайлсныг хий үзэгдэл Пивз харсан байна. Уг нь профессор Снейп тэр ургамлаар хүнийг хувилгадаг уусмал бүтээх гэж байсан юм байна. Эмилигийн шүүх хурал 3 хоногийн дараа болно гэлээ. Энэ үгэнд миний зүрх зүсэгдэх шиг л боллоо. Эмилигүйгээр яаж Хогвартсд бүхэл бүтэн 7 жилийг өнгөрөөх вэ дээ. Крисийг хартал тэр ч гэсэн над шиг болсон байлаа. Гэнэт Снейп нөгөө хүйтэн өнгөөрөө
-Хаха Спроут чи ойлгоогүй юмуу. Шүүх хурлаар Эмилиг Азкабанд хориулна шүү дээ. Проф Помона Спроут гайхсан байдалтай Снейпыг харангуутаа Снейптэй цуг их танхимаас гарлаа. Тэр 2 гарсан даруйд их танхимаар үймээн шуугиан болох нь гарцаагүй. Би Седрикээс
-Азкабан гэж юу юм бэ? гэж асуулаа. Хариуд нь
-Азкабан гэж шидтэнүүдийн шорон. Тэнд хоригддог хүмүүс хүн биш болдог юм. Ямар ч сайхан дурсамжгүй өөрт тохиолдсон хамгийн муу дурсамжыг дандаа санаж бүр зарим нь сэтгэл хөдлөлгүй болдог. Энэ бүгдийг Азкабаны шоронгийн хамгаалагч нар болох Дементор гэх сүнсгүй сүг бий болгодог.
-Тэгэхээр Эмили тэнд байх юмуу. За шүүх хурал муугаар эргэлээ гэж бодоход хэдэн сар хоригдох вэ?
-Азкабанд хоригдсон бүх хүн насаараа эдлэх ял авдаг юм. Чи сая Профессор Снейпын ярьсныг сонсоо биздээ. Байдал яаж ч байсан муугаар л эргэх байх. Ингэж хэлэнгүүт нь би хурдхан Крис дээр очиж Седрик ахын хэлсэн бүх юмыг дамжуулав. Крис ч зог тусаж Седрик ахтай хамт бид 3 төлөвлөгөө боловсруулахаар болов.
PS: Дараагийн бүлэг дээр манай хэд Хагридынд очино. Хагрид бол Азкабаныг сайн мэдэх бөгөөд сургуульд сурж байхдаа Азкабаныг судалж байсан юм. Бас Дамблдортой ч уулзаж магадгүй.
Зохиолч- NicDor McVik
ВЫ ЧИТАЕТЕ
My HERO is My WAND
FantasyПеникс гэх хүүгийн үхэл амьдрал ганцхан захианаас л шалтгаална. Гэвч тэр ганц хуудаснаас шалтгаалж тэр үхнэ гэжүү. Амьдрал бол яг л цаас шиг. Пениксийн цаасыг хэн урахыг энэ зохиолоос уншаарай.