Намуухан салхины аясаар хөдлөх навчис, Жаргаж буй нарны туяанд гялтагнан шарлан харагдах ба Тэнгэрийн хаяа яг л шатаж буй мэт улаан өнгөөр гэрэлтэн харагдах нь нар шатаж байгаа юм шиг санагдана Хэрвээ нар нэг өдөр хэзээ ч буцаж гарч ирэхгүйгээр жаргаж алга болдог бол энэ дэлхий яах байсан бол Дэлхийд нар юу юунаас илүүтэйгээр үнэ цэнэтэй, чухал цорын ганц, тэрний амьдарлын үндэс. Хэрвээ Нар байхгүй бол дэлхий оршин тогтнож чадахгүй Дэлхийд нар чухал шиг надад ч бас тэр чухал Тэр байхгүй би гэж байхгүй.............................
**************
Наран жаргаж сүүлийн туяа нь нэгэн айлын хашаанд байх модны мөчирт тусав.Тэр айл бусад айлаасаа бодвол арай өндөрлөг газар байрлах ба Гаднаас нь хархад тэр айл хэр их хөрөнгөтэй хүмүүс гэдэг нь харагдана Магадгүй тэр байшин хүмүүсийн мөрөөдлийн байшин байх Хашаанд нь байх сүрлэг том модод ногоон зүлэг их л нямбай арчилж ургуулсан цэцэгс 4улирлын туршид танан цагаан өнгөөр гэрэлтэх 2давхар байшин өрөө бүр нь тод гэрэлтэй, ургасан цэцэгсээс нь болоод ч тэр үү нэг л сайхан анхилам зөөлөн үнэр тэр айлаас ханхална.
Хэн ч харсан дотор нь юу байгаа бол ямар хүмүүс амьдардаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй эзэмдмээр үлгэрт гардаг шиг нэгэн байшин саарал бараан айлууд дунд сүндэрлэх ба Том модон хаалгыг татан ормогц өөдөөс урт гантиган шат гэрэлтэн харагдах ба тэр шатаар бага багаар өгсмөгц Тансаг чамин хийцэндээ тохирсон сонгодог хөгжмийн аялгуу коридороор цууриатаж байв. Доод өрөөнөөс дээд давхарлуу чиглүүлсэн урт шатны ирмэгт ирхэд коридорын буланд нэгэн залуу хаалга налан сууна.
Тэрнийг хальт хархад унтаж байна гэж бодох боловч үнэн хэрэгтээ тэр чимээ чагнан амьсгалаа хүртэл аажуухнаар аван ямар нэгэн зүйл сонсохыг хичээн төвлөрөн сууж байв.
Тэр залууг хархад яг л хүүхэлдэй шиг харагдана Жижигхэн өөгүй царай өөрт нь таарсан өндөртэй хамар, нарны шаргал туяанд гялтаганах нүд, нарийн бөгөөд ягаан нимгэн уруул нь яг л зурчихсан мэт цагаан арьсан дээр нь тодрон харагдаж байв. Ийм төгс байж болно гэжүү???Бурхан тэрэнд үнэхээр бүх зүйлийг харамгүй хайрласан бололтой хэн ч харсан тэр бол үлгэрийн төгс нэгэн ..........Ийм гайхалтай залуу яагаад хаалганы урд чимээ чагнан сууж байдаг билээ гэсэн бодол бүх хүний анхаарлыг татна ямар нэгэн зүйл хүлээж байгаа юм боловуу???Тэрэнд хэцүү зүйл болоо юу???Тэр хаалганы цаана юу байгаа юм бол?????
Луханы талаас
Усны дуслын чимээ нам гүм өрөөнд цууриатна Тэрний хөдөлгөөн болгонд дуслах усны дусал угаалгын өрөөнд жигнэнэн дугарна Халуун байгаа бололтой тэрний хүндээр амьсгалах чимээ надад яг л хажууд нь байгаа юм шиг сонсогдож байна. Өөрийн мэдэлгүй нүдээ анин тэрнийг төсөөлж эхлэв Усан дотор байх тэрний улайсан хацар зөөлөн цагаан торгон арьс Гунигтай хэдий ч үзэсгэлэнтэй хар нүд Хаалганы хажууд сууж байгаа хэдий ч яг л угаалгын өрөөнд тэрний хажууд хараад зогсож байгаа юм шиг өөрийгөө төсөөлөн бодож байв.
Усан дунд суун гараа хөдөлгөн усны давалгаагаар тоглох тэрнийг би төсөөлөлдөө харан тэрэнд хүрж тэрнийг мэдэрхийг мөрөөдөж байв. Хүн хар тамхи архинд донтдог байхад харин би өдөр ирэх тусам хүнд донтож байна Тэрэнд донтож байна. Эхлээд зөвхөн тэрнийг холоос ч болтугай харахыг хүсдэг байсан бол Өдөр бүр ахисаар тэрэнд хүрж үзхийг тэрнийг тэвэрч үзхийг тэрнийг үнсэж үзхийг тэрнийг мэдэрхийг хүсдэг болж болсоор л.......
Хүсэлдээ шатах залууг хархад тэр цээжинд нь цохилох бяцхан зүрх нь зөвхөн нэг хүний төлөө цохилдог болсон нь илт мэдрэгдэж байв. Зүрхэн дээрээ гараа тавин бодлогширон бодит амьдрал дээр харж чадахгүй ч төсөөлөлдөө харж буй тэрний хайртай хүн нь тэрний нүүрэнд инээмсэглэл тодруулж байлаа. Ийм үлгэрийн юм шиг төгс залууг өөртөө ингэтэл нь дурлуулсан тэр эмэгтэй хэн юм бол???
*****************
*********************
Хичээл орох хонх дуугаран хүүхдүүд коридороор уралдан хурдан хурдан алхан хажуугаар зөрөх хүнээ ч анзааралгүй явж байхад нэгэн охин гартаа жижигхэн савтай хоолоо барьсаар сургуулын хаалгыг татан орж ирэв.Хэн ч харсан тэрнийг маш туранхай гэж харна гэвч тэрний турьхан гар нарийхан хөл нь тэрний царайнд төгс зохицно урт нарийхан хуруунуудаараа нүүрнийхээ урдуур унжсан гялтганасан хар үсээ хойшлуулхад нь тэрний том алаг хар нүдийг нь хүн болгон харж болхоор болов. Тэрний нүд гуниглаж байнуу жаргалтай байнуу??? Гэдгийг хэн ч тааж чадахгүй хүн бүрт өөрөөр мэдрэгдэх нэг л нууцлаг харц эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх л хүмүүсийг өөртөө татна Сурлуулын гүнж, дагина, шулам, хүүхэлдэй гэж хүн болгон өөр өөрөөр тэрнийг нэрлэх ч тэр бол жирийн нэгэн бидэн шиг хүн ..................
Вэнди-Багш ирлээ багш ирлээ
Кэмми-Лухан багш уу????
Вэнди-Тиймээ тийм эхний цаг уран зохиол шдээ??
Кэмми-өө мая толь толь надад толь өгөөдөх?????
Луханыг коридороор ирж буйг харсан охидууд дор бүрнээ үс гэзгээ янзлан уруулаа өнгөлөн тэрний нүдэнд өртхийг хичээнэ. Багш болоод удаагүй тэрээр яг л олон жил ажилсан хүн шиг бүх зүйлд туршлагатай ханддаг нэгэн байв. Аав ээж нь бүгд сэхээтэн хүн болоод ч тэрүү???Багш болох замыг сонгосон биз багийн яруу найраг зохиол сонирхдог байсан тэр өөрийнхөө сонирхлоо даган энэ замыг сонгосон Гэхдээ тэрнийг багш болох болсон шалтгаан нь хичээлээ заахаар орох гэж буй анги дотор нь байж ч магадгүй......................
Лухан ангийн хаалгыг хүчтэй татан ортол нүүрээ янзалж байсан охидууд год хийтлээ цочин гартаа барьж байсан толь будгаа нуун эгц харан суув.Луханд өөрөөс нь цочин сандарч буй охидууд, Охидуудаа харамлан муухай харж буй банди нар огтхон ч сонин биш байв Тэрэнд зөвхөн!!! голын арын ширээнд тэрэнлүү харан зөөлхөн инээмсэглэж буй бусдын хэлдгээр ТӨГС ХҮҮХЭЛДЭЙ л нүдэнд нь харагдана. Өөр хэн ч биш зөвхөн тэр л харагдана..............
—MN4EVER—
admin Murun
ВЫ ЧИТАЕТЕ
---PERFECT DOLL--- [Complete]
FanfictionӨчигдөр бол дурсамж Маргааш бол нууц.......... Хайрласан нүд сохорсон ч харанхуйд замаа олдог Харанхуйд замаа олсон ч тэр нь зөв сонголт байх боловуу?? Төгс нэгэн, төгс нэгнийг хүссэн нэгэн ..........