22-р хэсэг

415 21 0
                                    

Айдас бол бидний бүтээсэн харанхуй хэсэг..........

———————————–

————-

Тэнгэрийн хаяагаар гэрэл цацруулан цахих аянгатай хамт цастай хүйтэн бороо холилдон орж байлаа..Модон саравчны завсар бүрээр бороо дуслана. Бороо орход яагаад ч юм гунигтай ганцаардах мэдрэмж зүрх сэтгэл гээд бүх биеийг дааруулдаг. Энэ удаа бүр ч хүйтэн цас бас бороо орно. Жи-ни тэнгэр өөд ширтсээр л хар бараан үүлсийн цаана байх алтан шар нар гарч ирхийг хүлээсээр л Нам гүмдээ гунигаа, Хөөрхөн царайндаа ганцаардлаа нуужээ. Тэрнийг хажуунаас ажиглаж буй Марк ч чимээгүй зогссоор л тэр ч мөн адил ямар нэгэн зүйлийг Жи-нитэй адил хүлээж байгаа бололтой.......

Цэцэрлэгт тоголж байсан хүүхдүүд бүгд гэрлүүгээ харьж, Гадаах талбайд хоосорсон тоглоом норж буй цэцэгс л үлдэж .............

Маркын талаас

Хэлэх үг минь аман дээр гарч ирж байсан ч тэрнийг харсан даруйд л буцаад орчих юм. Наашаа алхаж байхдаа тэрний талаар бодон яаж уулзах вэ гэж бодож байтал Яг л хувь тавилан шиг тэр замд минь гарч ирсэн. Өнөөдөр тэрэнд бүх зүйлийг хэлэхээр шийдсэн. Намайг юу гэж хүлээж авахыг мэдэхгүй ч би дахиж дүр эсгэхийг хүссэнгүй. Өөрийнхөө бодлыг цэгцэлж шийдвэртээ үнэнч байхыг хүсэж байв. Жи-ни нам гүм тэнгэр өөд ширтэнэ өөрийн мэдэлгүй тэрний харж буй тэр тэнгэрлүү хартал яг л миний дотор болж буй дүр зураг шиг харагдав. Бараан үүлс хурдан нүүнэ тэр дунд аянга аймар ч үзэсгэлэнэй цахина. Нэг бороон дусал 2 бороон дусал бороон дуслыг бүгдийг тоолхыг хүссэн ч тэр нүдний өмнүүр өнгөрхөд дахиад хэдэн зуун бороон дусал тэнгэр дээрээс орж байв надад ямар ч тоолох боломж өгөлгүй.........

Тэнгэр өөд ширтэж байгаад аянга цахисан зүгрүү харц минь шилжтэл Биднийг чиглэн ирж буй нэг хүнийг олж харлаа. Тэр гараа толгойн дээрээ тавин бороон дуслуудаас нуугдан гүйнэ Бүх бие нь тэр чигтээ норжээ Хүйтэн усан борооноос болж....Лухан багшийг танисан даруйдаа Тэнгэр өөд ширтэж буй Жи-нигын гарнаас хөтөлхөд тэр гайхсан бололтой надруу том нүдлэн хархад нь юм хэлж чадалгүй айсандаа магадгүй тэрнийг дахиад алдаж магадгүй гэж айсандаа шууд л тэр газраас холдон хөл минь хаашаа ч юм гүйлээ....

Луханы талаас

Бороо хэтэрхий ширүүн байснаас болоод урдах замаа ч сайн харж чадалгүй Жи-ниг байж байгаарай гэж хэлсэн цэцэрлэгрүүгээ сэтгэл минь яарах ч хөл минь хурдан явж чадахгүй байв. Цаг агаар үнэхээр тааварлахын аргагүй юм саяхан л цас орж байсан тэгтэл удалгүй дулаарч эхэлсэн одоо бүр Бороо орж байна. Цаг агаар ч бас хүний сэтгэл шиг хувирамтгай юм.

---PERFECT DOLL--- [Complete]Место, где живут истории. Откройте их для себя