Мөсөн ханхүү 1

2.4K 73 0
                                    


(Эх зохиол нь Mongolian Got7 Fan Blog дээр байгаа GOOGLE-ээс хайгаад үзээрэй. Ийшээ оруулахыг зөвшөөрсөн Woogel2pm эгчдээ баярлалаа хайртай шүү)

Мөсөн Ханхүү…

Ээж аавын шахалтаар авга эгчийндээ очиж амьдархаар боллоо. Тийм ч муухай газар биш лдээ тэгэхдээ л бас тийм ч сайхан газар биш их харанхуй бас хүйтэн. Үргэлж тийм байдаг гэж хэлэхгүй ч гэлээ ихэвчлэн тийм байдаг тийм ч учраас манай эндэх шиг өдөр бүр гадагшаа гарч найзуудтайгаа зугаална гэсэн ойлголт их ховор юм лдаа. Эхэндээ дургүй байсан ч гэлээ аав ээж хоёрын хэрүүлээс хол байна гэж бодхоор сайхан санагдаад зүгээр л зөвшөөрчихсөн. Авга эгч маань Америк нөхөртэй юм, харин хүүхэд нь цэвэр Солонгос лдоо. Надтай чацуу нэг хөвгүүн байдаг гэсэн нэрийн Югём гэж сонссон юм байна. Бид хоёр удахгүй 18 хүрэх юм байна шд хаха бодсон тэр чин надтай зүгээр ч чацуу биш бүр нэг өдөр төрсөн юм байна шүү дээ!! Сая л саналаа… Удахгүй тэр хүүхэдтэй дотно болох нь дээ. Надад тэнд очоод шууд найзууд олдоно гэж угаасаа бүтэхгүй зүйл тийм болхоор муухай аашаа түр болтугай нууж Югёмтой найзлах хэрэгтэй хохохо

Өнөөдөр Солонгост байх сүүлийн өдөр учир найз гэх тодотголтой хүмүүстэй уулзчихаад гэртээ ирэн бүх зүйлээ дахин шалгаж үзээд шууд л унтаад өглөө. Үүрээр ээж намайг сэрээгээд цай уулгачихаад намайг гаргаж өгөхөөр машинаа бэлдэв. Яг л миний бодсончлон аав гаргаж өгөхгүй! Тийм дээ би чин энэ гэр бүлийн хаягдсан охин Ким Сүни шүү дээ! Ядаж л “ээж” гэсэн тодотголтой хүн нь тоож байгаа нь их юмдаа, үүнд нь одоо баярлаж явахгүй бол болохгүй биздээ хаха

Онгоцны буудал дээр ирэхэд онгоц маань хөдлөх ч болсон байлаа, ээжид “баяртай, сайн сууж байгаарай” гэж хэлчихээд шуудхан юмаа бүртгүүлээд онгоцондоо суув. Онгоцны үйлчлэгч нар нөгөө хэлдэг зүйлсээ ярьсаар л би ч тэр бүрийг нь цээжилсэн гэсэн шиг л ирж хэлхээс нь өмнө бүх юмаа бэхлээд бэлэн болчихсон суулаа. Онгоц ч хөөрж эхэллээ, удалгүй кино үзмээр санагдаад тэнд байсан хамгийн дажгүй гэсэн нэг киногын тавиад үзэж эхлэхэд тийм ч тааламжтай санагдсангүй тэгэхдээ хий дэмий сууснаар л дээр биз! Киногоо дуусгачихаад өөрийнхөө IPad дээр байгаа хэдэн кинонуудаа харж байгаад ойрд үзээгүй киногоо тавиад үзэж эхлэв. Сүүлдээ ч ядран нойр хүрээд байсан болхоор Ipad-аа далд хийгээд зүгээр утсан дээрх дажгүй гэсэн дуунуудаа дараалуулж тавиад чихэвчээ зүүн унтаад өглөө.

Америкт

Нилээн хэдэн цагийн нислэгийн дараа ашгүй нөгөө ирэх ёстой газартаа ирлээ. Тэгэхдээ яг ч энэ хотод биш лдээ бүр хөдөө шахуу газарлуу явна. Мэдээж Америкийн хөдөө Солонгосын хөдөөтэй адилхан биш шүү дээ арай хөгжил сайтай л юм байгаа! Авга эгчтэйгээ мэндлээд машинд нь суугаад явах замдаа аав ээжийн талаар асуугаад байхлээр нь худлаа үнэн хариулсаар л таарлаа. Аль болох тэндэхийн хүүхдүүд болон сургуулийнх нь тухай асуух гэхээр л “ээж нь нээрээ тэгсэн гэсэн юу болсон?” гээд л баахан асуулт асуугаад эхэлнэ. Тийм болхоор очоод тэр Югём гэх хүүгээс асууна гэж бодон зүгээр л асуултанд нь хариулан явлаа.

(ДУУССАН)Мөсөн ХанхүүWhere stories live. Discover now