3 сарын дараа
Зун цаг ч ирлээ сайхан хичээл ч амарчихсан Марк бид хоёрын хамтдаа өнгөрүүлэх цаг ч ихэссэн болхоор үргэлж л гадуур дэмий тэнэх болсон. Эгч хааяа жоохон санаа зовж үг хэлдэг ч гэлээ Маркыг сайн залуу гэдгийг мэддэг болхоор ч тэрүү бас гайгүй шүү, харин Югёмын хувьд бол үргэлж л үглэнэ!! Хааяа ах шиг минь зан гаргахаар уур хүрээд хэрэлддэг ч гэлээ миний төлөө санаа зовдог хүн байгаад нь баярлаж л явдаг юм. Өнөөдөр манай хэд бүгдээрээ амралтаар явхаар болсон. Югём, Жэксон, Жэйби, Жинён, Марк, Жэйн бас би! Югёмын найзууд явъя гэж байсан ч чадаагүй тэгэхдээ зүгээр ээ угаасаа манай Маркын найзуудтай нээх нийлдэггүй болхоор эвгүй байснаас зүгээр нийлдэг хэдээрээ байсан нь дээр биз!
Хувцсаа бэлдэж дуусчихаад доош буун эгчийн бэлдэж өгсөн замдаа идэх хоол хүнсээ аваад Югёмыг дуудчихаад Маркын гэрийн үүдэнд ирэхэд нөгөө хэд нь яг автобустайгаа ирж байлаа.
Жэйби-яг таарсан байна шүү за сууцгаая
Би-Марк гарч ирээгүй байна
Жэйби-би орчихоод ирье
Би-заза гээд Югёмтой хамт автобусанд суухад Маркаас бусад нь байж байв. Удалгүй Жэйби Маркыг дагуулж орж ирлээ.
Бүгд бие биетэйгээ мэндэлчихээд замдаа сонсох дуунуудаа сонгоод дуугаа тавиад ойр зуурын сонин хачнаа ярин явцгаалаа... Өөр мужид очиж амрах ёстой байсан болхоор нилээн удаан л явлаа... Бүр сүүлдээ нойр ч хүрж байх шиг!
Марк-хайраа өлсөөд байна
Би-юу, аан за гээд эгчийн бэлдсэн юмыг гаргаж ирэн бүгдэд нь тарааж өгөв.
Марк-хөөх гоё амттай юмаа
Би-эгч бэлдэж өгсөн юм
Марк-аан
Бараг таван цаг шахуу автобусаар явсаны эцэст ирэх ёстой амралт дээрээ ирлээ... Бүгд нэг нэгээрээ буун эргэн тойрноо сайн ажаад гялс өрөөгөө захиалаад хурдхан шиг л тоглохоор боллоо... Би Марк Жэйби хоёртой нэг бага болж харин Жэйн Югём Жэксон хоёртой нэг баг болоод харин Жинён шүүгч хийхээр болж бид хэд гарбөмбөг тоглохоор болов.
Нээх удаан ч тоглосонгүй тэгэхдээ л манай баг хожсон болхоор сайхан байнаа!! Дэндүү халуун байгаа болоод ч тэр үү тоглох сонирхол нээх төрсөнгүй өрөөндөө очиж мөхөөлдөс идэж сууж байхад манай хэд гадаа тоглосоор л байлаа...
-утас дугарах-
Дугаарын хартал танихгүй дугаар, танихгүй ч гэж гадаадаас ярьж байгаа бололтой ээж аав хоёрын аль нэг нь байх гэж бодоод авлаа