Би-эгчээ би өнөөдөр Марк-тай гадуур гархаар болсон тэр эндээс жоохон хол аваачна гэсэн
Эгч-за болгоомжтой байгаарай
Би-за цаадах чин хүргэж ирэх болхоор гайгүй байх
Эгч-мхмм
Хичээлээ тарчихаад шууд л Марктай хамт явлаа. Эхлээд бид хоёр мини маркэт орон замдаа идэх юмаа авчихаад түүний машинд суун нэг тийшээ явав. Би хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй зүгээр л хажууд нь юм ярьж эсвэл юм иднэ. Удалгүй нөгөө газартаа ирсэн бололтой машинаа зогсоогоод "буугаарай" гэж хэлэхэд нь би ч буулаа. Гадагшаа гарахад үнэхээр сайхан үзэгдэл угтаж авлаа... Би сая тэгэхдээ замдаа ямар ч цас орж байхыг хараагүй дээ? Бид хоёрын урд байгаа ойн хэсэг тэр чигээрээ цасаар хучигдсан байв.
Би-тэгэхдээ Марк?
Марк-энэ миний чамд харуулахыг хүссэн зүйл маань
Би-тэгэхдээ түрүүн би замдаа цас орж байхыг хараагүй дээ? Бас Америкт дөрвөн сард цас ордог байсан юмуу?
Марк-намайг байгаа цагт орно -инээх-
Би-O.O юу яриад байгаа юм?
Марк-үнэнийг хэлэхэд миний төрхөөс минь заяасан авьяас гэх юмуу даа? гэж хэлснээ гар дээрээ цасан ширхэг гаргаж ирсэнээ надруу үлээхэд цас нь мөс болон хувираад гар дээр минь буув O.O би одоо ямар кинонд тоглож байгаа бишдээ??
Би-тэгэхээр...
Марк-чи намайг гаж гэж бодож байна уу?
Би-айн? Үгүй дээ зүгээр л гайхаад
Марк-....
Би-надад өөр зүйл харуулж чадах уу?
Марк зогсож байснаа бага зэрэг гараа хөдөлгөхөд өөдөөс цас шуурч эхлэв... Мэдээж тийм хүчтэй биш лдээ
Би-салхийг хүртэл үү?
Марк -инээх-
Би-хөөх би ч мундаг найзтай юмаа!! Жэксон Жэйби хоёроос бусад нь мэдэх үү?
Марк-өөр нэг охин мэднэ тэгэхдээ тэр хаяад явчихсан лдаа хаха
Би-мэдрэл гар байна шд хаха ёооё гайхалтай өөрийгөө яг л кинонд тоглож байгаа юм шиг л төсөөлчихлөө -инээх-
Марк-таалагдаж байна уу?
Би-мэдээж шдээ!!! Гайхалтай юм...
Марк-баяртай байна гээд дахиад хөдөлгөж эхлэхэд бид хоёр дээрээс цас орж эхлэв... Гоё санагдчихлаа... Тэгээд бодсон түүний аль дээрээс хойш яагаад хүйтэн байсныг надаас байнга яагаад "чи хүйтнийг үзэн яддаг юмуу?" гэж асууж байсныг ойлгочихлоо.