Мөсөн ханхүү 8

932 57 0
                                    

Өглөө нүдээ нээн сэрэх гэсэн ч ер нээгдэж өгсөнгүй.. Толгой өвдөөд хэцүү байна, дотор дэндүү халуун байна!!! Өчигдөр бороонд нороод даарчихсан бололтой бас халуураад байх шиг байна... Босч ч чадахгүй байсан болхоор зүгээр хэвтхээс өөр зүйл хийж чадсангүй.

-хаалга тогших-

Би дугарч чадахгүй болхоор зүгээр л хэн юм бол гэж бодон хэвтэж байхад хаалга онгойн Югём орж ирлээ

Югём-их унтаж байх чин ээ?

Би-...

Югём-ядраад байгаа юмуу? гээд урд минь хүрч ирээд гайхсан харцаар харж байснаа гараа толгойд минь тавиад "чи шатаж байна шдээ!!!" гэж хэлээд гарч яваад баахан эм аваад ирлээ.

Югём-за тэгэхээр одоохондоо эхлээд энийг уучих гээд халуун буруулах эм өглөө, би ч хурдхан уучихаад буцаад хэвтэхэд тэр "би удахгүй зутан хийж өгнө тэрийг заавал иднэ шүү!" гэж хэлэхэд нь би зүгээр л толгойгоо дохин хэвтлээ

Югём-өөр юу хэрэгтэй юм болоо?? -толгойгоо майжих-

Би-зүгээр ээ одоо зүгээр болчихно дахиад нэг эм уухад л босоод ирнэ харин чи надад гоё зутан хийж өгөөрэй

Югём-хэхэ за

Тэр өдөржин л хажууд минь намайг сахин суулаа... Зутан нь ч гоё амттай байсан! Ийм халамжтай нөхөртэй болох юмсан ... Ийм юм бодсон чин л Марк толгойнд минь орж ирлээ! Дахиад л нөгөө аймшигтай өвдөлт... Мөсөн хүн... Тийм ээ тэр мөсөн хүн юм байна!!! Тэгээд л тэр юу ч мэддэггүй өөдгүй амьтан!!!!

Орой болоход эгч ах хоёр ажлаасаа ирсэн бололтой доор бага зэргийн чимээ гарч эхлэхэд бид хоёр доош буун хамтдаа оройны хоолоо идлээ. Би бага зэрэг гарахыг хүсэхэд Югём намайг байдаг зузаанаар минь хувцаслаад "одоо гарч болно мангараа" гэж хэлэхэд нь би инээгээд л гарлаа. Гадаа сайхан байнаа... Хичнээн зузаан хувцастай байгаа ч гэлээ сүртэй халууцах ч үгүй байв.

-"Кхмм" гээд нэг хүн ард хоолойгоо засахад нь эргээд харахад Марк зогсож байлаа.

Би-яасан? -худлаа инээх-

Марк-өчигдөр юу ярих гэж байсан юм?

Би-өө юу ч бишдээ больчихсон

Марк-мхмм харамсалтай л юм хэхэ ууг нь сонсох гээд шөнөжин бодсон юмсан

Би-уучлаарай

Марк-үгүй дээ харин намайг уучлаарай, Сүжиг гараад ирнэ гэж санасан ч үгүй

Би-тэгэхдээ жаргалтай л байсан биз? гэж өөрийн эрхгүй асуухад тэр нилээн гайхсан байртай харж байснаа инээгээд "үгүй дээ тэр хүнийг харах хүсэл огт байгаагүй" гэж хэлэхэд нь тайвширмаар байсан ч тэгсэнгүй... Яагаад ч юм түүний хэлж байгаа үгс бүр худлаа санагдаж эхэллээ

(ДУУССАН)Мөсөн ХанхүүWhere stories live. Discover now