Мөсөн ханхүү 5

1.1K 57 0
                                    

Өглөө эрт босоод хурдхан шиг бүх юмаа янзлаад хувцсаа сольчихоод доош буун өглөөний цайгаа уун Югёмыг орхиод шууд л сургууль дээрээ очлоо. Зүгээр л өнөөдөр эрт очих дуртай өдөр минь! Гуравдах өдөр! Сургуулийн дээвэр цэвэрхэн байдаг өдөр лдөө хаха тийм болхоор дээвэр дээр гарч хичээлээн уншингаа цэвэр агаар амьсгалах гоё байдаг юм... Цагаа харахад хичээл эхлэх арай л болоогүй байлаа, номоо уншихаа болиод зүгээр утсаа оролдонгоо дуу тавин сонсож эхлэв. Сайхан байнаа...

Лаг дуундаа орцон сууж байтал гэнэт нэг гар мөрийг минь цохиход цочин дээш хартал өчигдөрийн залуу зогсож байлаа.

Би чихэвчээ суглаж аваад-яасан?

-"айлгачихсан бол уучлаарай, чамайг энд ганцаараа байхыг чин хараад л ирсэн юм лдаа"

Би-аан

-"бас би энд шинээр орж байгаа сурагч! Танай хажуу анги юм билээ"

Би-мхмм таатай байна намайг Ким Сүни

-"Надад ч гэсэн, Жинён"

Би-Маркын найз байхаа?

Жинён-за бараг л

Би-юу?

Жинён-зүгээр л бид муудалцаад удаж байгаа тэгээд амьхандаа учраа л олох гэж ирсэн юм

Би-аан тэр их сайхан ааштай болхоор уучилна, эсвэл өөрөө буруутай бол уучлалт гуйна

Жинён-тэгнэ гэж бодохгүй л байна гэж надад дуулдах төдий хэлчихээд цааш яваад өгөв. Би ч цагаа харахад хичээл эхлэхэд 5 минут дутуу байсан учраас доош буун ангидаа орж ирлээ.

Жэйн-Марк ирээгүй юмуу?

Би-мэдэхгүй ээ өнөөдөр би ганцаараа ирдэг өдөр

Жэйн-өө тийм шдээ мартчихаж

Би-нээрээ чи эд нарыг хэр мэдэх вэ?

Жэйн-өмнө нь асууж байгаагүй асуултаа асууж байх чин ээ?

Би-хэхэ гэнэт сонирхолтой санагдаад

Жэйн-сайн мэдэхгүй лдээ угаасаа ч олон хүн цуурдаг болхоор... Худлаа үнэнийн мэдэхгүй зүйлийг чамд ярьвал муухай шдээ

Би-хэхэ зүгээр ээ янз бүрийн найз нөхдийн асуудал байгаа юу?

Жэйн-тийм юм сонсож байсан юм байна, хоёулаа хичээл тарсаны дараа ярилцах уу?

Би-за тэгье дээ гээд суудалдаа суухад Марк яг орж ирж байлаа. Энэ өнөөдөр яагаад оройтов? Заза бодвол унтчихсан юм байлгүй... Хичээл дээр бид хоёр юу ч дугарсангүй, бүр "сайн уу?" гэж урманд нь дугарсангүй шүү, би угаасаа хүнтэй эхэлж мэндлэх тийм ч дуртай биш болхоор зүгээр л дуугүй суун хичээлээ хийнэ. Их завсарлага болоход тэр ч би ч хөдөлсөнгүй зүгээр суусаар л... Надад уурласан юмуу гэж бодхоор надад хийсэн буруу юм байхгүй санагдаад байсан учраас би зүгээр л чимээгүйхэн суухаар шийдлээ.

(ДУУССАН)Мөсөн ХанхүүWhere stories live. Discover now