Мөсөн ханхүү 9

934 56 0
                                    

*** Маркын талаас ***

Дулаахан байна... Миний гар дэндүү дулаахан санагдаж байна!! Эргэж харахыг хүссэн ч түүнийг намайг тэвэрсэн хэвээрээ байгаасай гэж хүссэндээ эргэж харсангүй. Зүгээр л илүү дулаахан мэдрэмж авахыг хүссэндээ түүний гарыг атгалаа. Ким Сүни чи бусдаас өөр юм!

Сүни-чи дулаахан байна

Би-...

Сүни-түрүүний хэлсэн үгэнд үнэхээр уучлаарай!!! Би хэлэхийг хүсээгүй юм шүү... Зүгээр л гомдсондоо, уурласандаа л хэлчихсэн гэхэд нь би эргэж хараад түүний нүдрүү харахад тэр уйлж байлаа... Яагаад? Над шиг хүнээс болж уу?

Би-уучилчихсан... Намайг дулаацуулж өгсөнд баярлалаа гэж хэлээд түүний хацар дээр үнсэхэд тэр надруу гайхаж харж байсан ч нүдэнд нь баярын инээмсэглэл нуугдаж байгааг би анзаарч харсан юм!

Сүни нүдээ аниад-би чамд ... Би чамд сайн! гэж хэлээд нүдээ нээлээ... Би түүнийг ийм үг хэлнэ гэж бодоогүй, санаагүй болхоор тэр үү үнэхээр их гайхаж бас их баярлаж байлаа... Тэгэхдээ түүнийг надруу харж байгаад хэлээсэй гэж хүсч байсан болхоор хацарнаас нь бариад "дахиад хэлдээ" гэж хэлэхэд тэр бага зэрэг ичиж байсан ч зориг гаргахаар шийдсэн бололтой яг нүдрүү минь эгцэлж харж байгаад "би чамд сайн" гэж хэлэхэд нь би дэндүү их баярласан болхоор шууд л түүнийг тэвэрч аваад "би ч гэсэн чамд сайн! Дэндүү их" гэж хэлээд түүнийг буулгахад тэр надруу гайхсан харцаар харж байв.

Би-яасан бэ? Баярлахгүй байгаа юмуу?

Сүни-o.O чи түрүүн надад сайн гэсэн

Би-сайн болхоороо л сайн гэж хэллээ! гэж хэлээд инээмсэглэхэд тэр гайхсан хэвээрээ л байлаа...

*** Миний талаас ***

Тэр надад сайн гэсэн... Тэгэхдээ би ердөөсөө ч тэгэж бодоогүй!! Гайхаж байна!!! Баярлаж байгаа ч гэлээ хамгийн ихээр гайхаж байна... Би түүнийг Сүжидээ сайн л гэж бодсон

Намайг гайхаад зогсож байхад тэр хацарнаас минь хоёр гараараа бариад өөрлүүгээ харуулаад "Би чамд сайн, Ким Сүни!" гэж хэлээд надруу дөхөж ирээд уруул дээр минь үнсэхэд бүх юм бодитоор болж байгааг сая л нэг ухаарлаа...

Би-нөгөө .... Баярлалаа

Марк-юунд вэ? Харин ч чамд баярлалаа!!! Над шиг хүнд сайн болсонд гэж хэлээд тэврэхэд дахиад л бодит уу? хуурамч уу? гэж эргэлзэж эхэллээ... Энэ бүхэн дэндүү хурдан бас дэндүү амархан бүтчих шиг? Тэгэхдээ л дэндүү баяртай, жаргалтай байна!!!

(ДУУССАН)Мөсөн ХанхүүWhere stories live. Discover now