3

591 54 1
                                    

          

Oh That Feeling 2

3-р хэсэг:

Лифтнээс гарахдаа хэлсэн түүний үг толгойнд минь эргэлдсээр... Тэр хэн юм бэ?

Гэнэтхэн Жимины уулга алдах дуунаар ухаан орлоо.

Жимин: хуруугаа зүсчихлээ шүүдээ! Юугаа бодоод таг болчихов.

Доош харвал хутгаар юм хэрчиж байхдаа хуруугаа зүссэн байлаа. Бага зэрэг хорсон гарнаас минь цус бага багаар нь урсана...

Жимин: би эмийн сан аваад ирье. Наана байж байгаарай.

Жимин хурууг минь цэвэрлээд шархны линт нааж өглөө.

Шөнийн харанхуй LA-г бүрхжээ. Орон дотроо хөрвөөн нойр минь хулжин хэвтэхдээ нөхөр болон хүүхдийнхээ амар тайван гэгч нь унтаж буй төрхийг харах нь надад нэг төрлийн тайвшрал авч ирж байв. Өнөөх залуун тухай бодол толгойд минь байсаар..

Унтлагын өрөөнөс гаран зочны өрөөнд байх ил гал зуухны дэргэд очиж суугаад аяга кофе уунгаа бодох зүйл ч их байв. Хүний хөлийн чимээ сонстож Жимин харалдаа байрлах буйдан дээр ирж суулаа.

Жимин: унтахгүй юу бодоод байгаа юм? Өдрөөс хойш их сонин байна шүү та гуай.

Би: юу ч бишдээ хайрт минь *инээмсэглэх*

Жимин бага зэрэг хөмсгөө өргөн: ажлын ярилцага чинь юу болов?

Би: өнөөдөр очиж өгсөн тэнцчихсэн. Маргаашнаас ирээд ажилдаа ороорой гэсэн.

Жимин: манай ажил дээр орон тоо гарчихсан чамайг тэр ярилцлага бүтээгүй бол тийшээ оруулах гэж байсан юмсан. *харцаа сарниулах*

Би бага зэрэг инээн: зүгээр дээ. Надад ажил олдож байвал хаана ч байсан зүгээр.

Жимин нааш хүрч ирэн над дээр нөмрөг сулхан нөмрүүлж орхиод: даарна шүүдээ. Шөнө их хүйтэн. Одоо унтая

Би: ойлголоо.

**маргааш нь**

Өчигдөр ирсэн 20давхар өндөр шилэн барилгын урд машинтайгаа ирж зогслоо.

Би: би өөрөө явчихя гээд байхад..

Жимин: анхны чинь өдөр би хүргээд өгвөл яав л гэж дээ.. орой тараад залгаарай ирээд авья.

Би машинаас буун хаалгыг нь хаангаа: за өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Түүний явахыг харчихаад нөгөө барилга луу яаравчиллаа...

Oh That Feeling 2Where stories live. Discover now