Oh That Feeling 2
8-р хэсэг:
Юнги машинаас ганцаараа бууж ирж харагдлаа. Намжүн Тэхён болон Юнги 3 хамтдаа нэг зүйлийг маш удаан ярилцаж зогсов. Харин нэг нь ч ундуйцаж ууралж харагдсангүй.
Удалгүй Тэхён Юнги-гн машинлуу очиж хүүг минь тэвэрсээр орж ирэв.
Өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс дүүрэн хүүгийнхээ царайг харах төдийд л уйлж орхилоо.
Тэхён машинд орж ирэн хүүг минь надад тэврүүлэв.
Удаан хугацааны дараа хүүгээ олж түүнийг тэврээд толгойг нь үнэрлэн хэнээс ч илүү өөртөө наан тэвэрч, хүүдээ нулимсаа үзүүлэхгүйг хичээж байлаа.
-Ээжээ би таныг маш их санасан.
Би: Ээж нь ч бас. Ээж нь хүүдээ хайртай шүү.
-Гэхдээ надад тэр ах маш гоё хандаж байсан. Тэр ахтай дахиад уулзаж болохгүй юу?
Би: Тэхён!
Энд хоёр Тэхён буйг би сая анзаарлаа. Тэхён гайхсан янзтай нааш хараад цааш харан машинаа жолоодон гэрийн зүг хөдлөв.
Гэрт очоод хүүгээ унтууллаа. Тэхён бид хоёр зочны өрөөнд сууна.
Тэхён: Тэгэхээр бас Тэхён гэдэг байхнээ
Тэр ингэж хэлчихээд хөнгөхөн инээмсэглэн стаканд байх вискигээ ууна. Би түүнээс маш их санаа зовж байлаа. Түүнд эвгүй байгаа нь ойлгомжтой.
Тэхён: Нээрээ... Хусог сайн уу?
Би: Тиймээ. Бид холбоотой байгаа. Түрүү жилээс санхүүгийн чиглэлээр сурахаар болсон.
Тэхён: Болж дээ. Тэр толгой сайтай шүүдээ.
Бидний харилцан яриа тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэхён вискигээ ууж дуусчихаад өрөөлүүгээ унтахаар оров. Тэр нилээн сэтгэл дундуур дүнсгэр харагдаж байлаа. Арга ч үгүй биздээ...
**Өглөө нь**
Нарны хурц туяа нүд гялбуулна. Энэхүү хурц гэрэлд сэрээд үд өнгөрсөн буйг мэдэрлээ. Хүү минь дэргэд байснгүй. Магад аль хэдийн боссон байх. Угаалгын өрөө орохоор явах замд Тэхён болон хүү хоёр минь гаднаас тортой зүйл барисаар орж ирж байлаа. Удалгүй намайг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд тэд зөөлөн дэсвгэр дээр баахан тоглоом болон амттан тараачихсан хамтдаа тоголж байв. Хэдий эвгүй ч энэ үзэгдлийг харах надад таатай байлаа..
Тэхён: Өө чи сэрчихэвүү?
-Сайхан амарсануу ээжээ?
Би: Тиймээ. Та хоёр харин сайхан амарсну? Дэлгүүр яваа юу?

YOU ARE READING
Oh That Feeling 2
FanfictionӨмнөх бүлэг Oh That Feeling 1-ийн үргэлжлэл. Бүх талаараа өмнөх бүлэгтэй холбоотой болно.