Oh That Feeling 2
11-р хэсэг:
Жонгүг: Жимин! Хаён алга болчихлоо!
Жимин: Юу??
><><><><><><><><><><><><><><><><><><><><>
Би: Хусог!
Хусог: Сайн уу?
Би: Хүн айлгачих юм.
Хусог: Уучлаарай.
Хар хувцастай нэгэн намайг татан машинруугаа чирэн оруулсан ба энэ үйлдлийн эзэн Хусог байж таарлаа. Айж балмагдсан харцаа тогтоож ядан, түүний инээмсэглэлийг харан дотор уужрах нь тэр. Түүнийг хараагүй их удаж. Өмнөхөөсөө царай нь гэрэлтэж, азжаргалдаа бялхаж яваа харагдлаа.
Бид хэсэг ярилцаж ойр зуурын зүйлс ярицгаав. Ярианы төгсгөлд түүнийг тайвгүрхэж эхэлсныг анзаарав.
Би: Ямар нэг зүйл хэлэх гэсэн юм уу?
Хусог: Магадгүй би хөндлөнгийн нэгэн боловч оролцохгүй байж чадахгүй нь. Энэ хугацаанд Жимин бид 2 үргэлж факсаар харилцдаг байсан. Солонгост байх хугацаандаа үргэлж бид ярилцаж суудаг байсан юм.
Би: Тэгээд хэлэх гэсэн зүйл чинь?
Хусог: Тэр надад бүхнийг хэлсэн. Түүний нулимс унагаахыг анх удаа харсан. Эр хүний нулимс ховорхон атлаа их үнэ цэнэтэй байдаг юм. Үнэндээ Юнги-гн талаар.
Би: ЮУ?
Хусог: Юнги Жиминыг томилолтонд явуулж та хоёрыг холдуулж, Тэхён та 3аар тоголсон гэхэд болно. Түүнд энэ бүхэн зугаатай байсан. Хүүг чинь ч оролцуулсан. Гэхдээ тэр хэнийг ч гэмтээдэггүй. Зөвхөн зүрх сэтгэлрүү нь хутгаар сийчиж орхидог. Дахин эдгэрхээргүйгээр.
Би балмагдан доош харан сууна. Надад одоо зөвхөн түүний яриаг сонсохоос өөр сонголт үлдсэнгүй.
Хусог: Жимин түүний золиос. Жимин биш тэр л энэ бүх үйлдлийн ард байсан. Чи хэнийг ч буруутгах аргагүй. Юнги-тэй адилхан төрлийн хүмүүс хайрлах энэрэхийг мэддэггүй. Тэд мөнх амьдралыг хүсэмжилж бусдаар наадан энэ насыг өнгөрүүлдэг. Түүний хүслээр чи ингээд амьдралаа дуусгахыг харах надад хэцүү байлаа. Энэ бүхнийг мэдэж байсан ч одоо хэлж байгаад уучлаарай.
Би хариу үг дуугарч чадсангүй. Нулимс өөрийн эрхгүй урсаж эхлэв.
Хусог: Энэ төрлийн хүмүүсийг Alexithymia гэж нэрэлдэг. Сэтгэл зүйн өөрчлөлттэй хүмүүс гэж тодорхойлогддог ба хүний чадлаас хэтэрсэн чадамжтай хүмүүс. Тэхён ч бас тийм. Гэхдээ тэр өөрийгөө эвдэж чамд дуралж чи түүнийг өөрчилж чадсан. Чи түүнд хоргодоод хэрэггүй. Та хоёр хамтдаа байж чадахгүй. Чи түүнийг чөлөөлсөн энэ л хангалттай. Түүнд хийж өгөх зүйлс чинь ингээд дууссан. Энэ тал дээр эргэлзээд хэрэггүй. Энийг л ойлгоосой гэж хүсэж байна.

YOU ARE READING
Oh That Feeling 2
FanfictionӨмнөх бүлэг Oh That Feeling 1-ийн үргэлжлэл. Бүх талаараа өмнөх бүлэгтэй холбоотой болно.