2

629 48 2
                                    

          

Oh That Feeling 2

2-р хэсэг:

Гэнэт хонх ойр ойрхон дуугарч эхлэв. Дон дон дон дон дон... энэ чимээ Жиминыг сэрээх нь... Хэдий үнэхээр айж байсан ч гэсэн хар шөнөөр манайхыг зорисон зочиж хэн болохыг харахыг үнэхээр их хүслээ.

Хэн Бэ? Гэж хэлээд дурангаар харвал Саравчтай улаан малгай өмсөөд шүхэр барисан хэн нэгэн байв.

Юу  ч бодолгүй хаалгаа нээлээ.

Би: хэн бэ?

?: сайнуу? Хаён!

Үнэхээр айх бас гайхах зэрэгцэж байлаа. Саравчтай малгай түүний царайг сүүдэрлэн хэн гэдэг нь тодорхой бус байв. Миний нэрийг мэддэг эрэгтэй хүмүүс хэн байх вэ гэсэн бодол зурвасхан толгойнд бууж байлаа.

Тэрээр өөдөөс минь эгцлэн ширтээд: Намайг оруулахгүй юмуу? Гадаа бороо орж байна.

Түүнийг ингэж хэлсны дараа л нэг юм миний сэтгэл тайвширлаа.

Энэ хүн бол их сургуулийн минь найз Ким Намжүн байсан юм. Тэрээр эхний 2жилээ солонгостоо суралцаад үлдсэн жилүүддээ LA-гийн нэрт их сургууль руу очиж суралцахаар зорисноос хойш холбоо тасраад одоо уулзаж байгаа минь энэ байв.

Бороонд шалба норсон түүнийг зочны өрөөлүүгээ орууллаа.

Би: ийшээ суулдаа

Намжүн: Хувцас ийм байхад яаж дээ.. Сайн сууж байв уу?

Тэрээр ингэж хэлээд хөнгөхөн инээмсэглэлээ. Их сургуулийн 1-р ангид орсныхоо дараа лекцийн танхим хайн будилж яваад түүнтэй анх тааралдахад танхим хаана байгааг зааж өгчихөөд бас л ингэж инээмсэглэж байсан нь санаанд орох нь тэр.

Би хариу инээмсэглэл: сайн. Чи сайн байв уу?

Намжүн: тиймээ...

Бид ойр зуурын хэсэг яриа өрнүүлсныхээ дараа түүнд Жимины хувцаснаас ганц хоёрыг өгөөд угаалгын өрөөгөө ашиглуулахыг зөвшөөрлөө..

Бараг шөнийн 11цаг өнгөрч 12болоход тун ойртож байв. Жимин болон хүү минь гүн нойронд автаж байв. Хүүгийнхээ өрөөний үүдэнд түүний зүүрмэглэн унтах төрхийг ажиглан нүүрэнд минь инээмсэглэл тодрон зогсож байлаа.

Угаалгын өрөөний хаалга дуугаран тэр зүгрүү харвал Намжүн толгойгоо арчсаар гарч ирэх нь тэр.

Намжүн: хүүгээ харж зогсоо юмуу?

Би: Тиймээ..

Дараахан түүнийг зочны өрөөндөө урин цай хийж өгөн суулаа.

Oh That Feeling 2Where stories live. Discover now