9

427 45 3
                                    

Oh That Feeling 2

9-р хэсэг:

Би сандран Тэхёныг өөрөөсөө түлхэлээ. Жимин үнэхээр ууртай харагдах ба гарт барисан сарнай цэцгээ газарт унагана.

Би: Жимин би тайлбарья

Жимин миний юу гэж хэлэхийг сонсон ёжтойгоор намайг харж байв.

Би: Сая зүгээр санаандгүй.. *сандрах*

Жимин нааш алхан: Санаандгүй атлаа хүчтэй нь аргагүй шунан үнсэхүү?

Тэхён: Тиймээ. Би үнссэн юм. Хаёнд буруу байхгүй.

Жимин: Би чамтай яриагүй байна.

Би: Жимин аа... Буруугаар ойлгох хэрэггүй шүү.

Жимин юу ч хэлэлгүй уурандаа багтаж ядан буцаад лифтлүү орчихов.

Харин би Тэхёнлуу ширүүхэн харчихаад түүний араас явлаа.

Юу ч ярилгүй явсаар гэрт очицгоов.

Би: Чи зүгээр үү?

Жимин юу ч дуугарсангүй зангиагаа суллан хувцасаа тайлна.

Би: УУчлаарай. Би түүнийг хамаг хүчээрээ түлхэх ёстой байсан. Гэхдээ тэр үнэхээр хүчтэй

Жимин: Орондоо надаас сайн байх тиймүү?

Би: Жимин! Чи юугаа яриад байгаа юм бэ?!

Жимин: Та хоёрыг намайг байхгүйд цуг хоносон гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.

Би: Чи надад итгэдэггүй байж.

Жимин: Тиймээ. Чамд итгэх итгэл 30хан минутын өмнө навч буучихлаа.

Би: Би чамайг танихаа болилоо...

Жимин: Чи гэрлэсныхээ дараа ч түүнийг байнга боддог байсан. Цонх ширтээд эсвэл машин дотор дуугаа хураахад чинь надад ямар байдгыг мэддэг байсан юмуу? Чи Тэхёныг л боддог байсан. Би тэр үед Тэхёныг алга болсон гэдэгт итгээгүй. Энэ хэвээрээ солонгост байвал тэр дахиад л гараад ирэх юм шиг, чамайг болон хүүгээ алдах юм шиг санагдаад тэр хараал идсэн газраас холдсон. Гэтэл чи! Дахиад л түүнтэй орооцолдчихлоо. Өнгөрсөн хугацаанд би чамд ямар их хайртай байсныг мэдэх үү? Чиний төлөө гэвэл би юуг ч хийхэд бэлэн бүх сэтгэл зүрх биеээ чамд зориулахад бэлэн. Гэтэл чи үргэлж сэтгэлрүү минь ус цацах юм.

Би: Жимин

Жимин: Би энэ олон жилийг буруу хүндээ зарцуулж байсан бололтой.

Oh That Feeling 2Where stories live. Discover now