Oh that feeling 2
10-р хэсэг:
Хүү минь намайг хараад надлуу ирнэ. Бас намайг ямар их санаснаа хэлэн тэврүүлж байлаа.
Жимин болон Тэхён 2 бие биетэйгээ харилцаа нь тийм ч сайн биш байсан учраас аль болох нэг нэгнээсээ дөлөн зогсоно. Энэ байдлаа ээжид мэдэгдэхгүйн тулд бид нэг ширээнд суун хооллохоор боллоо.
Ээж: Жимин та хоёр цуг ирэхгүй яагаад цувж ирээд байгаа юм?
Би: Нөгөө-
Жимин: Манай хүн ажилтай байсан болохоор хүү бид хоёр түрүүлээд ирсэн юм л даа.
Ээж: Тэгэхээр энэ хүү хэн билээ? *Тэхёнлуу заах*
Тэхён инээмсэглэн: Би Хаёны захирал нь байгаа юм. Цуг Солонгосруу ирээд танайхаар ороод гардаг юм уу? Гэж бодоод...
Ээж: Ээ... Манайд хоносон ч болно шүү.
Би: Ээжээ...
Бид энэ мэт яриа өрнүүлээд Тэхён ч аргагүйн эрхэнд тэндээс явахаар болов.
Тэхён: Өглөө би чамлуу ярья. Тэгээд ирээд авья. *Духан дээр үнсэх*
Би: Ойлголоо. Болгоомжтой яваарай.
Тэхёныг гаргаж өгчихөөд эргээд харвал ард Жимин зогсож байлаа. Түүнийг танихгүй дүр эсгэн хажуугаар зөрөх гэтэл гарнаас минь барин зогсооно.
Би: Тавь
Жимин: Хүн ийм байж болдог юмуу?
Би: Би л энэ үгийг хэлмээр байна.
Жимин: Чи өнгөрсөн хугацаанд хүүгээ санаж байсан уу? Яаж байгаа эсэхэд санаа зовж байсан юмуу?
Миний хоолой зангиран нулимс цийлэгнэнэ. Ямар ч эх хүнд хүүхдээсээ хол байна гэдэг бэрх зүйл. Өөрийн амьнаас тасарч хүн болсон учраас агуу их хайраар хайралдаг ганц зүйл минь.
Жимин: Энэ хэвээрээ хэр удаан явах гэсэн юм?
Би: ...
Жимин: Хүү чинь чамайг байнга асуух болгонд надад хэлэх зүйл олддоггүй байсан.
Би нулимсаа арчин: Зүгээрдээ. Чи хүүдээ ээжийг нь оролж чадах хүнийг олсон байсан. Тэгэхээр дахиж асуухгүй байх.
Жимин санаа алдан гарыг минь яг л бүх юм ингээд дуусч, итгэл сэтгэлээ барсан аятай зөөлхөн тавилаа..
Би түрүүлээд түүнийг орхин гэрлүү оров.
**Маргааш нь**

YOU ARE READING
Oh That Feeling 2
FanfikceӨмнөх бүлэг Oh That Feeling 1-ийн үргэлжлэл. Бүх талаараа өмнөх бүлэгтэй холбоотой болно.