Oh That Feeling 2
6-р хэсэг:
Хаёны нүдэнд бага зэрэг нулимс цийлэгнэн ачаагаа аваад манай гэрийн хаалгыг саван гарч явлаа. Би түүний ууралж бас гуниглахыг хүсэхгүй байна? Гэхдээ тэр... Бурхан минь!
Гаднаас түргэн хоол захиалан иднэ. Гэр урьдын адил харанхуй бас хоосон. Өдөр бүр байдаг шигээ буйдан дээрээ суугаад дараагийн аймшгийн кино гарахыг хүлээнэ. Энд зөвхөн цагын зүүний чаг чаг хийх чимэээ л сонстоно. Ийм болохоор л амралтын өдөрт бас ганцаараа байх дургүй.
Кино үзэж байгаад дундуур нь бага зэрэг зүүрмэглэсэн бололтой. Хэн нэгэн гэрт орж ирэх нь сонсогдож байв. Хаёныг байгаасай гэж найдсан ч тэр манай гэрийн кодыг мэдэхгүй шүүдээ. Мэдэх ганц хүн нь Намжүн байсан юм. Мэдээж Намжүн ирж байлаа..
Намжүн: Гэрлээ асаахгүй дээ. Юугаа харж суудаг байна аа
Тэр үглэсээр орж ирэн ширээн дээр авчирсан хоолоо гарган тавилаа.
Би: Хоол уу?
Намжүн: Тиймээ.. Бэлэн хоол бишшүү. Би хийгээд авчирсан юм.
Би шоолон инээн: Аая халамжтай залуу, гэхдээ би нөгөө юу биш шүү.
Хошигнолын минь хариуд Намжүн надлуу лаазтай пиво шидлээ. Тэр хажууд ирж суугаад пивоо онгойлгон бид хоёул утга нь үл ойлгогдох киног чимээгүй л ширтэж байлаа.
Би: чамд хэлэх юм байна уу?
Намжүн: Үнэндээ Юнги оффис дээр харагдсан байна.
Би ууж байсан пивондоо хахлаа.. Тэр энд бурхан минь!
Намжүн: Би түүнийг хальт харсан юм шиг санагдаад өөр хүн байх гэж найдаж байсан ч нэг л эргэлзээтэй санагдаад хяналтын камерийг шалгуултал Хаёны ажилдаг давхарт буугаад тэрүүгээр холхиж байгаад гарч явсан байсан.
Би: Түүнийг яаралтай ол!
Намжүн: Тиймээ хайж байгаа. Хаён яасан бэ? Танайд ирсэн гэсэн биздээ?
Би: Өнөөдөр явчихсан.
Намжүн: Хамгийн аюулгүй газар энэ шүү дээ.
Би: Хаёныг ч бас олох хэрэгтэй бололтой
Намжүн: Хаёнд юу ч тохиолдож магадгүй шүүдээ.
Би: Тиймээ яг хүүд нь болсон шиг...
**Хаёны талаас**
Оройн 7цаг өнгөрч байлаа. Солонгос шиг саунд хонож болдог байсан бол... Гадаа цэцэрлэгт ганцаараа сууж зөрөх машин хүмүүсийг харан дэмий л сууна.

YOU ARE READING
Oh That Feeling 2
FanfictionӨмнөх бүлэг Oh That Feeling 1-ийн үргэлжлэл. Бүх талаараа өмнөх бүлэгтэй холбоотой болно.