7

520 43 4
                                    

          

Oh That Feeling 2

7-р хэсэг:

Тэхён асуултанд минь хариулалгүй гарыг минь тавьж чимээгүй л зогсоно. Түүний ийм байдал намайг бодит үнэнтэй зүгээр л нүүр тул гэж буй мэт санагдаж байв. Биднийг хөшчихсөн чулуу мэт зогсож байтал Намжүн машинтай ирэн наана зогслоо.

Намжүн бидэн дээр гүйж ирээд: Юу болсон бэ?

Тэхён: Хаён зүгээр.

Намжүн: Хаён мэдчихсэнүү?

Тэхён: тиймээ

Намжүн: Тэгэхээр Хаён чи жоохон хүүхэд биш. Чи насанд хүрсэн ээж хүн. Бүх зүйл дээр шантралгүй зөв шийдвэр гаргах ёстой. Хүүг чинь Юнги авчихсан. Яагаад гэдгийг бид мэдэхгүй байна. Хүүд чинь сайн хандаж байгаа гэсэн. Бас хүчээр авч ч болохгүй. Удахгүй чамайг хүүтэй чинь уулзуулаад Солонгосруу буцаана гэдгээ амлаж байна.

Намжүний хэлсэн үг намайг бага ч болов тайвшрууллаа. Удалгүй бид тэндээс буцан Тэхёны гэрт очицгоов.

Замдаа түргэн хоол авчихаад очоод хооллохоор бид ширээ тойрон суусан байлаа.

Намжүн аяга руу минь мах аван хийж өгөөд: Чи дуртай шүү дээ...

Тэхён идэж байсан хоолондоо хахна.

Намжүн: Хээе хардаад байна уу даа?

Түүний ёжилсон маягаар хэлсэн үгийг Тэхён тоглоом шоглоомоор хүлээн авсангүй. Ээлжлэн аяга руу минь мах хийж өгч байлаа. Тэд яг л жаахан хүүхдүүд шиг...

Би: Хүүгээ яаж авах вэ?

Тэхён: Тэр зүгээр ч нэг ирээгүй. Магадгүй намайг дагаж яваад чамайг болон хүүхдийг чинь харчихсан байх. Гэхдээ

Намжүн: Гэхдээ хүүд сайнаар хандаж байгаа

Тэхён: Тэр хүүхдэд их хайртай хүн.

Би: Хооллосонд баярлалаа

Надад бодох зүйл хэтэрхий их байсан учраас Тэхёны надад өгсөн өрөөлүү очиж ганцаараа байхыг эрхэмлэв.

Тэхён алга болсон. Яалтчгүй тэр үед...Яаж буцаж гарч ирээд хүний амьдралаар амьдарч тэр бүү хэл биднээс ч илүү баян тансаг амьдардаг байна аа? Юнги ч тэр их тансаг нэгэн. Тэхёний биед хүрч болно бас бүх зүйл нь бодит. Тэр үнэхээр хүн. Хэн ч түүнийг миний өнгөрсөнд буй Тэхёноор төсөөлж чадахгүй. Бүр итгэх ч үгүй биз. Өнгөрсөндөө амьдардаг хүнийг өнгөрсөнд нь үлдээ. Тэхён магадгүй надтай байсан мөчөө санагалзаж бас дахин тийм учрал ирэхийг хүлээдэг байх. Би гэвч түүнтэй адилгүй. Би нөхөртэй болж бас хөөрхөн хүүтэй болсон. Жимин бид 2 одоо нэг хүнээс болсноос ялгаагүй. Тэхён болон Хаён гэдэг хүмүүсийн бид гэх тодотгол бүр мөсөн дууссан. Үүнийг тэр ойлгох хэрэгтэй.

Oh That Feeling 2Where stories live. Discover now