Oh That Feeling 24-р хэсэг:
Гартаа барисан цэцэг минь гарнаас мултарч шат уруу өнхөрч нэг нэг дэлбээгээ таслан өнхрөнө. Харин би дотроо түүнлүү эргэж харах эсэхдээ эргэлзэн зогсоно...
Эцэст нь бодлоо цэгцэлж дуусчихаад түүнлүү эргэн хараад юу ч болоогүй мэт инээмсэглэлээ. Харин өөдөөс минь түүний эргэлзсэн харц угтав.
Би: юу гэсэн бэ? Магадгүй чи бид хоёр ажлын харилцаатай хүмүүс гэдгээ мартаа юу?
Хаён: тэгэхээр үнэхээр уучлаарай. Би хүн андуурсан бололтой.
Би: Зүгээр дээ.. Их гэнэтийн байлаа шүү.. Араас орилоод л *ёжтойгоор инээх*
Хаён юу ч хэлэлгүй газарт унасан цэцгийг минь аван гарт минь бариулж орхилоо.
Би: надад наадах чинь хэрэггүй ээ.. Чамд өгөх гэж байсан юм. Даанч унаад халтардчихлаа. Хүсвэл хаяж болно.
Хаён: Үгүй дээ.. Би авах болно.
Бидний ярилцах цаг тийм ч урт байсангүй. Энэ бүхний дараа би түүнийг зүгээр л гэрт нь хүргэж өгөхийг чухалчиллаа..
**Хаёны гэрийн үүдэнд**
Хаён машинаас буун: Баярлалаа
Би: Хаён
Хаён: За?
Би: Маргааш ажилдаа ирэхгүй байсан ч болноо. Чи их ядарсан харагдаж байна. Бас хүүхэддээ цаг зав гаргах хэрэгтэй шүүдээ.
Миний энэхүү халамжилсан хэв маягтай үгэнд Хаён хэсэг балмагдан удалгүй зөөлхөн инээмсэглэн дахин баярласнаа илэрхийлэн гэрлүүгээ явж орлоо...
**Хаёны талаас**
Гэнэт л намайг анхаараад.. Магадгүй надад бурхан боломж өгөөд энэ боломжоос атгахыг хүсч байгаа байх.
Гэрийнхээ хаалгыг онгойлгон орох даруйд хүү минь өөдөөс ирэн тэврүүлнэ.
Би: Миний хүү өнөөдөр сайн байсан уу?
Тэхён: Тиймээ.. Маш сайн байсан. Бас таныг их санасан *улам чанга тэврэх*
Хүүгээ тэврээд өрөөндөө орох зуур үйлчлэгч надтай зөрөн гэрээс гарч байлаа. Эрт ирсэн учраас хүүтэйгээ хийхыг хүссэн зүйлс ч их байв. Ингэж тэгсээр цаг харвал аль хэдийн 8цаг өнгөрч байв. Жимин ирээгүй л байлаа...
Ууттай зүйлс шаржигнасаар Жимин гар дүүрэн тоглоом болон ууттай зүйлс барисаар орж ирэв.

YOU ARE READING
Oh That Feeling 2
FanfictionӨмнөх бүлэг Oh That Feeling 1-ийн үргэлжлэл. Бүх талаараа өмнөх бүлэгтэй холбоотой болно.