Хэсэг 2

3K 226 12
                                    

Би-Аааааа эмээ гуйя надад та шившлэгээ хэлж өгөх хэрэгтэй байна! хэмээн түүний өмнө сөгдөх нь холгүй уйлагнасан ч тэр миний үгийг нохой хуцсан мэт чимээгүй сонссоор л.

Би-Эмэээ!!!
Эмээ-Би мэдэхгүй гээд байна шүүдээ! Шившлэг хийсэн хүн өөрөө л мэдэх бишүү!?
Би-Би хийгээгүй гэж таньд хэд хэлэх юмбэ! хэмээн ширээ дэрлэн түүнийгээ мөргөж эхэллээ.

Яаж явж байгаад!? Яаж ийм тэнэг зүйл болдог байнаа!? Би түүний нэрийг ч мэдэхгүй нэг ч харж байгаагүй байтал сүнсээ нэгтгэчихсэн байдаг! Галзуу хүн л тийм зүйл хийнэ!

Би-Эмээ!! хэмээн уйлагнан нусаа таттал жүхон толгойруу хөлөөрөө өшиглөөд
Жүхон-Цццц би хэлсэншд битгий мэдэх мэдэхгүй тарни унш гэж!!
Би-Гуйя би шатаж байна! Битгий гал нэмээд бай! гэтэл тэр намайг шоолон

Жүхон-Тэр залуу чинь чамайг харвал гутраад амиа хорлох байхдаа! Ямар азгүй гэхээрээ манай эгчтэй холбогддог байнаа! Хаха! бүүр төсөөлчихлөө!
Би- -_- Жүжо! Би асах гээд байнашүү!!

Жүхон-Хар лдаа! Гоё гэж харая гэсэн ч хөх бөгс түй ч заяагаагүй! Бурхан чамайг нойлд сууж байхдаа л бүтээчихсэн байх!

Би-Ааааааа!!! Галзуурах нь галзуурлаа!! үхээд өгье үхчихэе мэдэвүү!! хэмээн орилсоор гадаа гаран хаашаа ч юм алхаж эхэллээ.

Нэг л мэдэхэд сүмийн ойролцоох ууланд гараад ирсэн байх бөгөөд урт амьсгаа аван түүнийг нүдэндээ төсөөлж эхэллээ. Уруул бас түүний царай.. Чи намайг мэдэрч байна уу!? хэмээн зүрхэндээрээ гараа тавин нүдээ аньлаа. Үнэхээр бидний сүнс нэгдчихсэн гэжүү!? Чи хэн юмбэ??

+÷+÷+÷+÷+÷÷+÷+÷+÷+÷÷+÷÷+÷÷+÷+÷+÷+÷÷+

Кихёны талаас:

Өглөө яагаад ч юм хаашаа  ч явмааргүй санагдан хаалгаа түгжчихээд өдөржин зурагт ширтэн суулаа. Өчигдрөөс хойш надад үнэхээр сонин зүйл тохиолдоод байна! Бас би зүүдэндээ хэн нэгэнтэй ярилцсан. Тэр эмэгтэйг урьд нь хаа нэгтэй харж байсан ч юмшиг. Түүнтэй уулзаж байхад миний гарнаас цус урсан удалгүй түүнлүү хартал тэрний ч бас цус урсаж байсан. Магадгүй энэ зүүд ямар нэг зүйл хэлээд ч байгаа юмшиг..

Тагтандээр гаран гадаахыг ширтэн урт амьсгаа аван зүрхэндээрээ гараа тавиад
Би-Чи хэн юм!? Энэ жирийн л зүүд үү!? Эсвэл чи надад ямар нэг зүйл хэлэхийг хүссэн юмуу!?....

+÷+÷+÷+÷+÷÷+÷+÷+÷+÷÷+÷+÷+÷+÷÷+÷+÷÷÷+

Тэндээ хэсэг байсны эцэст буцан гэртээ иртэл жүхон эмээ хоёр хаа нэгтэй гарсан бололтой. Би ч нүдээ эргэлдүүлсээр эмээгийн өрөөнд орон сүнсний талаар шившлэг хайж эхэллээ.

♡CheoNsa☆ Where stories live. Discover now