Гэртээ дэлбэрэх шахсан амьтан орж ирэн жүхоны өрөөрүү ортол тэр алга. За яахав! хэмээн кихёны өрөөнд үгэлсээр орж иртэл тэр духан дээрээ хүйтэн жин тавин хэвтэж байх бөгөөд жүхон надруу харснаа сонин царайлан
Жүхон-Чи зүгээрүү!? Кихён оройжингоо халуурсан!
Тиймээ. би мартаж орхиж! шөнө дунд бие минь шатаж байх шиг л болж байсан мэдээж бид нэг хүншиг болсон учир тэр миний буруугаас болж өвдчихсөн бололтой.
Би-Би.. би зүгээрээ! гэтэл тэр надад алчуур шидэж өгөн
Жүхон-Чамаас л болсон биз! Хотын жаалыг чи асар! гэсээр хаалга хаан гарах нь тэр.Түүнээс болж жүхоныг шаланд наах минь өнгөрч байх шиг байна! Нүдээ эргэлдүүлсээр түүний хажууд суун алчуураа дахин нэг базан духан дээр нь тавьтал тэр амандаа ямар нэг юм үгэлсээр.
Би-Кихёнаа! гэтэл тэр миний гарыг барин
Кихён-Ааваа! Би би яагаад байгаагаа ойлгохгүй нь! ! Би. .. би..Тэр хар дараад байгаа бололтой! Санаа минь зовон түүнийг тогшин дуудтал тэр ашгүй нүдээ нээн хурдан хурдан амьсгалж эхэллэ.
Би-Уучлаарай миний буруугаас болж ийм зүйл боллоо!Тэр чимээгүй нүдээ аних бөгөөд түүний нүднээс нулимс урсаж эхэллээ. Тэр уйлж байна! Түүнийг дагаад миний нулимс хүртэл урсаж байгааг би мэдэрч амжлаа.
Сэтгэл минь нэг л тавгүй дотор минь давчдах энэ мэдрэмж! магадгүй түүнд ингэж санагдаж байгаа биз.
Удалгүй тэр юу ч болоогүй юмшиг тэндээс босон гарах нь тэр. Түүний өмнө би буруутай юмшиг л дальдчин суусаар үхэх нь! -_- Үнэндээ би ч бас өвдсөн шүүдээ.
Түүний араас үгэлж байгаад унтаад өгч. Орноосоо босон гадагш гарвал гадаа үнэхээр дулаахан бас сарны гэрэл үнэхээр тод тусаж байлаа. Гайхалтай биш гэжүү!? гэсээр өөрийн очих дуртай нуурны эрэгт ирлээ. Гуниглаж ганцаардсан үед минь энэ газар л надад хань болдог. Би ч инээсээр усанд гараа дүрж байтал нүдэнд нэг л танил хүн харагдах нь тэр!
Би-Кихён!?.. гэсээр түүний хажууд очиж суун
Би-Зүгээр үү!? Юу хийж байгаа юм!?
Кихён-Тайвширч байна!Тэр нэг л сонин болчихож. Нэг л хөндий!? эсвэл зүгээр л надад тэгж санагдаад байна уу. Аль болох түүнтэй ярилцахыг хүсэн яриа өдөхийг хичээх ч яг юу гэж асуух талаар нэг л сайн мэдэж өгсөнгүй! -_-
Би-Аав чинь ямар хүн байсан бэ!?
Тэр миний асуултыг үл тоон санаа алдан чимээгүй сарлуу ширтэж эхэллээ. Тэр ярих дургүй бололтой! Тийм байтал би түүнийг хүчлэнэ гэж үү!? Тэгсэн ч би бууж өгөхийг хүссэнгүй. Гэм биш зан минь учраас л энэ!