Хэсэг 10

2.2K 187 14
                                    

Хаашаа ч юм алхсаар. Магадгүй би тэр шившлэгийг хариулах ёстой байх. Бурхан магадгүй бүх зүйлийг хэвэнд нь оруулахыг хүссэн биз. Хөл аймшигтай өвдөн даарч эхэлж байв. Учир нь гадаа харанхуй нөмөрч эхлэх гэж байсан юм. Гэсэн ч түүнд гомдсондоо ч тэрүү элэгээ тэврэн ойн дунд улам шигдсээр.

Тэр эмэгтэй бас кихён вону... хэний ч тухай бодохыг хүсэхгүй байна! Амьдралаас түр ч болтугай тасрахыг хүсэж байна!

Хөл хөдөлж л байвал хаашаа ч хамаагүй алхан дээш өгссөөр! Гэтэл хөлөнд ямар нэг зүйл зоогдох шиг болон би ч ёоолсоор доош суун гутлаа тайлан харвал маш том шилний хагархай хөлөнд зоогдчихож!

Энэ л миний тэвчиж байсан бүх нулимсыг гаргаж чадаж байв. Хүссэнээрээ чанга орилон хүссэнээрээ уйлсаар... Эцэст нь нулимс шавхагдав уу л гэлтэй болон оймсоороо хөлөө ороон чангалчихаад гутлаа доош шидэн шүдээ зуун дахин дээш өгсөхөөр шийдэв.

Хөл алхах бүрт хатгаж өвдсөн ч би уулын оргилд гарахыг маш ихээр хүсэж байна! Учир нь ээж минь ууртай хэцүү үедээ уулын оргилд гарч тэднийг арилга гэж байнга хэлдэг байсан юм!

Эцэст нь тэвчсэний эцэст нэг юм уулын дээр гарч ирэн суугаад хөлрүүгээ харвал цус урссаар л!

Би-Хамаг цусаа алдахндээ! гэсээр нөгөө талынхаа гутлыг тайлан оймсоо аваад дахин давхарлаж боон урт амьсгаа аван нүдээ аньлаа.

Би-Ээжээ! Ааваа! Би чадлаа! гэсээр салхилах салхинд илбүүлэн нүдээ анин инээмсэглэсээр.

Цаг орой болсныг илтгэн утасны цаг 9цаг хэмээн орилон би ч нүдээ нээвэл гадаа харанхуй ноёлчихож.

Би-Аймар юмаа! Сүнстэй л таарахгүй байхсан! гэсээр аль болох өөрийгөө зугаатай байлгахыг  хичээн утасны гэрлээ асаан догонцсоор доош уруудаж эхлэлээ. Хэдий айж байсан ч айлаа гээд юу өөрчлөгдөхөв! Өөрөө өөртэйгөө ярилцсаар уулнаас буун буудалруу алхаж байтал жүхон хёнжү! хэмээн орилсоор гүйж байлаа.

Би ч гайхан түүнлүү гараа даллаад
Би-Жүхон!? гэтэл тэр намайг харсан бололтой хар хурдаараа миний өмнө ирж зогсоод

Жүхон-Чи галзуу биш биз!! Яаж ганцаараа ийм олон цагаар алга болж чаддаг юм!!! Бас... гэснээ надруу гэрэл тусган харснаа
Жүхон-Чи бэртчихээ юу!?

Би-Ахх сүржигнээд хэрэггүй жүхон! Энэ зүгээр л шил!... гэтэл тэр миний өмнө өвдөглөн суугаад
Жүхон-Яг одоо үүрүүл!
Би-Хэрэггүйдэ би өөрөө! гэтэл тэр уурлан
Жүхон-Зүгээр л үүрүүлээдэх!

♡CheoNsa☆ Where stories live. Discover now