Өглөөний нар Миёны нүүрэн дээр тусахад тэрээр сэрэн цагаа хартал 7:45 болж байлаа. Миён орноосоо үсэрч босон хувцасаа өмсөж байхад хаалга онгойн хадагтай Чүэ орж ирэх нь тэр.
Хадагтай Чүэ: Юундаа ингэж яараад байдаг билээ?
Миён цамцаа товчлон: Ажил!
Хадагтай Чүэ инээн Миёны өмнө зогсон: Мангар минь дээ! Өнөөдөр чинь амралтын өдөр!
Миён гүнзгий амьсгаа аван духаа алгадан: Тийм ш дээ! *инээх*
Миён өмссөн хувцасаа тайлж байхад хадагтай Чүэ цай уухыг сануулан түрүүлээд гарлаа. Миён бариу цагаан цамцаа тайлан сул нимгэн цамц, биеийн тамрын өмд өмсөн доош буухад түүний эцэг эх хоёр нь ширээний ард инээлдэн сууна.
Миён ширээнд суун: Өглөөний мэнд ааваа! ээжээ!
Ноён Чүэ толгой дохин: Өглөөний мэнд охин минь! Миний хэлсэн зүйлийг бодож үзсэн үү?
Миён ярвайхад ноён Чүэ: Мин захирал хүлээх дургүй, ойлгов уу?
Тэдний яриаг хадагтай Чүэгийн дуу таслахад тэр хоёр хоёул дээш харав.
Хадагтай Чүэ хүүгийнхнэ өмнө очин: Чүэ Ёнжэ!! Наад үс гэзэг ээ! Хүн айлгаад хаячихлаа!
Ёнжэ хээв нэг алхан ширээнд суун үг дугарсангүй.
Харин Миён зүгээр л дээш харан толгой дохиж байлаа. Миёныг босон явах гэхэд ноён Чүэ: Миён!
Миён түүнрүү болгоомжтойгоор харан: Зза?
Ноён Чүэ: Өнөө орой жич ярилцана!
Миён дахин толгой дохин өрөөрүүгээ явлаа. Тэрээр өрөөндөө орж ирэн дээш харан газар хэвтэн хүйтэнийг мэдрээд нүдээ аних нь тэр.
***
Чүэ Миён! Алдарт MIN корпароцийн зөвлөхийн охин Чүэ Миён! Тэрээр дээд боловсролтой, харь улсад бизнесийн чиглэлээр суралцаж амжилттай төгссөн бөгөөд эх болсон солонгос улсдаа ирээд удаагүй ч тогтсон ажилтай болсон ажилсаг бүсгүй. Хоёр хонгийн өмнө ноён Чүэ түүнд өөрийнх нь төсөөлөөчгүй зүйлийг хэлжээ. Миёныг нөхөрт гарахыг санал болгосон юм....
Миён өрөөндөө орон хийж байгаа бизнесийн төсөлөө харан илүү боловсронгуй болгон сууна. Миён орой болсоныг ч анзааралгүй урдах ширээн дээрх хэдэн бичиг цаасыг харан нягтаж суусаар л байлаа. Дахин хоёр цаг өнгөрөхөд түүний сэрүүлэг дугарах нь тэр. Миён цочин сэрүүлгээ унтраан цагаа харахдаа гайхширна.

BẠN ĐANG ĐỌC
[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/
Bí ẩn / Giật gân/+18/ Насаа мэдэж уншаарай гэж зөвлөмөөр байна :")) дараа нь үүсэх зүйлд миний бие хариуцлага хүлээхгүй болно #1 in MYSTERY / THRILLER Public:2017.10.10 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.