Юнги Жэхваны өөдөөс харсаар үсээ хурдтай урагш хойш нь илэн: Бүх зүйл дуусах гэж байхад яадаг новш вэ? Ичихгүй амиа хорлож гэнэ!
Жэхван үг хэлсэнгүй түүний хойно зогсоно.
Юнги: Шалтгаан нь юу болохыг мэдсэн үү?
Жэхван толгой сэгсрэн: Цагдаа нар амиа хоролсон гэдэгт итгэлтэй байсан захирал аа! гэсээр Ча Тэхёны цогцосны зургийн түүний өмнө тавих нь тэр.
Жэхван үргэлжлүүлэн: Энэ зурагнаас харвал илт байгаа ч сайн харвал эхлээд судасаа хөндлөн зүссэн байна! Дараа нь босоогоор нь зүсэж~ та энийг юу гэж бодож байна? Түүний гар дээр бараг л загалмай үүсчихсэн байна шүү дээ! Бас тэнэг л биш бол хөндлөн зүссэнээс босоо зүссэн нь илүү дээр гэдгийг тэр мэдэх нь ойлгомжтой!
Юнги: Тиймээ~ наадхыг чинь өөрөө хэлж байсан юм!
Жэхван: Эмч нар оёдол тавьж чаддаггүй... *бувтнах*
Юнги зургийг харсаар толгой сэгсрэн духаа хоёр хуруугаараа тулан доош тонгойход Жэхван: Бас~~ энэ бичлэгт үл таних машин яг тэр цаг үед явж өнгөрсөн байна!
Юнги дээш өндийн харж урдаа харагдах 30 секундын бичлэгийг харсаар хөмсөг зангидав.
Бичлэгт дугааргүй машин харагдах бөгөөд дотор хэн байгааг ч харж чадхааргүй байв.
Юнги: Хэн юм? Судалсан уу?
Жэхван: Ямар ч сэжүүр алга!
Юнги хойш буйдангаа налан суухдаа хаалгаруу харав. Хаалга хүчтэй савагдан Ёнжэ орж ирсэн байх бөгөөд нүд нь улайчихсан байв.
Ёнжэ: Хараал ид гэж~ таныг шөнөжин хүлээлээ!
Юнги хэт цочирдсоноосоо болоод Ёнжэг мартчихсан байлаа. Юнги түүний өөдөөс учир битүүлэг харцаар харж санаа алдав.
Юнги: Бурхан минь~ уучил!
Ёнжэ түүний өөдөөс харж суухдаа Жэхванруу харав.
Юнги: Зүгээр дээ, тэр миний туслах!
Ёнжэ түүний урд утасаа өргөхөд Юнги: Яах юм?
Ёнжэ: Таньд үзүүлэх зүйл байна! гэж хэлчихээд утасаа оролдож эхлэв. Юнги түүний утаснаас Ча Тэхёны үхлийн бичлэгийг үзэн дараа нь Ёнжэрүү харан: Чи энийг~~
Ёнжэ: Мэргэжлийн онцлог!
Юнги: Хэдэн цагийн үед вэ?
Ёнжэ: 20:40 хавьцаа!
Юнги: Жэхван тэр камерийн бичлэг хэдэн цагийн үед байна?
Жэхван бичлэгийн дахин харан: 20:52 *бувтнах*
![](https://img.wattpad.com/cover/104552505-288-k5941.jpg)
ESTÁS LEYENDO
[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/
Misterio / Suspenso/+18/ Насаа мэдэж уншаарай гэж зөвлөмөөр байна :")) дараа нь үүсэх зүйлд миний бие хариуцлага хүлээхгүй болно #1 in MYSTERY / THRILLER Public:2017.10.10 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.