Миран зөөлөн орны даавууг гараараа илэн мэдрэхдээ хурдан бослоо. Тэр гайхширсан харагдана. Миран хөнжлөө сөхөж үзэх нь тэр.
- *хурдан амьсгаадах* Үгүй ээ! Үгүй бурхан минь.... Ча Миран юу хийчихсэн юм бэээ~~
Түүний ингэж бувтнах нь өнгөрсөн шөнийн явдлыг бүрэн гүйцэт санахгүй байгааг илтгэх шиг... түүнийг орон дээрээ биеэ хураан сууж байхад өрөөний хаалга дугарав. Юнги зогсох бөгөөд Миран хөнжилнөөс нь зууран: Чи..
Юнги: Гараад ир!
Миран: Чи гар! Би хувцасаа өмсөх хэрэгтэй байна! гэсээр гарынхаа атгалтыг чангалахад Юнги: Би харчихсан, хоёр ч удаа!
Удалгүй тэд өөд өөдөөсөө харж байв. Миран биеэ барин суух бол Юнги түүнийг тоосонгүй. Өглөөний цай ч дуусч Юнги ажлынхаа хослолыг өмсөж байхад Миран эхэндээ юу хийхээ мэдсэнгүй. Тэр суудлаасаа босов. Байшингийн өрөө болгоныг сонирхолыг хүсэх нь тэр. Магадгүй түүнд танил санагдсан байх...
Миран хөшиг нь хаалттай том цонхны хажууд зогслоо. Гараа өргөн хөшгийг нээх гэсэн ч зүрхэлсэнгүй. Яагаад ч юм дотоод сэтгэл нь эсэргүйцээд байв. Миран санаа алдлаа. Гэтэл хурц гэрэл түүний нүүрэнд тусаж, хөшиг нээгдэх чимээ дугарав. Миран хажуу тийш харахад цагаан сорочик өмссөн ч товчлоогүй зогсох залуу түүнийг угтав.
Миран: Намайг айлгачихлаа!
Юнги: Хар! гэж хэлчихээд буцан явав.
Миран одоо түүний тогтворгүй занд гайхаж байв. Түүний хувьд Юнги анх уулзахад тэр өрөвдөлтэй хүн шиг байсан бол одоо ойлгоход ч хэцүү санагдах нэг болсон байлаа. Миран дахиад л толгой сэгсрэв. Цонхны дор харагдах талбайд хүүхдүүд гүйлдэж байхад нэг хар машин ирж зогсов. Миран нүд салгалгүй харж байлаа. Машинаас түүнд танил санагдах нэгэн бууж ирэн түүний өөдөөс харах нь тэр. Дор зогсох хүн гар өргөн түүнрүү даллав. Миран эхэндээ гайхан байсан ч зөрүүлэн даллан инээх аядахад Юнги ханиан: Чи юу хийгээд байгаа юм?
Миран түүний зүг алгуурхнаар харан: Ю-юу биш ээ! *буцан цонхруу харах*
Миран дор зогсож байсан нэг нь алга болчихсон байгаад бүр төөрөлдөж орхилоо.
Миран: Хий юм харсан юм байх даа!
Юнги: Чи юм хэлэв үү?
Миран цонхруу харсаар толгой сэгсэрлээ. Юнги ч тоосонгүй. Гэсэн ч тэдний хэн хэнд нь нэг л эвгүй мэдрэмж төрж байлаа. Юнгигийн хувьд урдаа зогсох энэ бүсгүйтэй өмнө нь хэзээ ч өглөө хамт хооллож, ярилцаж байгаагүй бол бүсгүйд энэ байшинд байх нь хүртэл эвгүй санагдаж байв. Аргагүй шүү дээ!

VOCÊ ESTÁ LENDO
[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/
Mistério / Suspense/+18/ Насаа мэдэж уншаарай гэж зөвлөмөөр байна :")) дараа нь үүсэх зүйлд миний бие хариуцлага хүлээхгүй болно #1 in MYSTERY / THRILLER Public:2017.10.10 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.