Миён эмнэлэгээс гаран гэртээ ирсэн байлаа. Гэсэн ч тэр ганцаараа л байв. Өдөр бүр ээжтэйгээ утсаар ярих ч очиж уулзмаар байгаа ч чадахгүй байв. Тэр айж байсан юм.
Миён цонхны хажууд зогсоод хөшиг нээх гэж гараа өргөсөн ч өмнөх өдрүүдийн адилаар сөхөж зүрхэлсэнгүй. Тэр гадаа талбайг харахыг хүсэхгүй байлаа.
Хаалга, түлхүүрний чимээ гарахад Миён үүдний зүг алхав. Юнги өдрийн завсарлаганы цагаараа ирж байх бөгөөд Миёны царайг харан толгой дохив. Юнги явсаар гал тогооны өрөөндөө орж ирэн ширээнд суухад Миён түүнд ус хийж өгөв.
Юнги: Би өнөөдөр ирж чадахгүй байх~
Миён толгой дохив.
Миёныг гэртэй ирсэнээс хойш Юнги гэртэй байнга ирэх болсон ч тэд хамт байдаггүй. Юнги ажлын өрөөндөө амьдрах бол Миён юм идэх гэж л өрөөнөөсөө гарч үзэгддэг болсон байлаа. Гэсэн ч тэр өдөр ганцаараа хэвээр... Миёны хийх зүйл зөвхөн Юнгиг ирэхэд байнга ус хийж өгөх юм болов уу?
Юнги ирсэн ч Миёны хийсэн хоолноос амсдаггүй байсан. Тэр гэртэй ирээд ер нь хоол иддэггүй байлаа. Залуу шууд л ажлын өрөөрүүгээ зүглэнэ. Бүсгүй зүгээр л түүнийг хараад үлддэг байлаа.
Юнги усаа ууж дуусган: Хаалгаа түгжээд сайхан амраарай! намайг хүлээх хэрэггүй!! гэх нь тэр.
Миён гацаж орхив.
Юнги түүнд санаа тавих үг огт хэлж байгаагүй. Тэр Миёны гайхсан царайг харахдаа бага зэрэг жийрхэн: Яасан?
Миён толгой сэгсрэв.
Миён: Би чамайг хүлээдэггүй!
Юнги ёжтой инээмсэглэн: Тийм гэж үү?
Миён толгой дохиход Юнги: Чи худлаа ярихдаа өмссөн хувцасныхаа хормойг оролдох оо болих хэрэгтэй! гэж хэлчихээд хурдтай ширээн дээрээс босов. Миён гарлуугаа хараад санаа алдав. Тэр худал хэлсэн нь үнэн шүү дээ! Миён ганцаараа байхыг эцгийнхээ үхлээс хойш хүсэхгүй болчихсон. Хэдий оройтсон ч тэр Юнгиг ирхийг хүлээж байгаад ирэхэд нь тайвширдаг байв. Долоо хонгийн өмнө Юнги гэрийнхээ хогийн савнаас нойрны эмний хайрцаг олсон бөгөөд хугацааг нь харвал түүний олсон өдрөөс 10 өдрийн өмнө үйлдвэрлэсэн байсан. 30 ширхэгтэй өдөрт нэгийг уух ёстой эмийг бүсгүй долоо хоногт дуусгажээ. Юнги энэ үед анх удаа хүнд санаа зовсон байв. Миёныг эм хэтрүүлэн хэрэглэж эцгийнхээ араас явчихвий гэхээс санаа зовсон байв. Тийм учраас Юнги гэртээ ирдэг болсон бөгөөд түүнийг гэртээ ирдэг болсоноос хойш Миён нойрны эм хэрэглэх үе багассан байлаа. Тэр яадаж л гурван хоногт нэгийг уудаг болчихсон байв. Гэсэн ч тэр харууссан хэвээр...
KAMU SEDANG MEMBACA
[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/
Misteri / Thriller/+18/ Насаа мэдэж уншаарай гэж зөвлөмөөр байна :")) дараа нь үүсэх зүйлд миний бие хариуцлага хүлээхгүй болно #1 in MYSTERY / THRILLER Public:2017.10.10 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.