3. "Хайртай шүү, Миён!"

3.2K 223 6
                                    

Миён эхнэр гэх нэрийг зүүгээд долоо хоног болжээ. Тэр хурмийн өдрөөсөө хойш Юнгигийн царай байтугай сүүдрийг ч харсангүй. Учир нь Юнги гэртэй ирэхгүй байв. Тэд бал сараар яваагүй бас анхны шөнө ч гэж түүнд байсангүй.

Миён: Эхнэр ч гэж дээ! Нэрийн оронцог... Уг нь эмэгтэйчүүд чинь гэрлэхдээ инээмсэглэж байдаг би ч яахав инээж л байсан л даа даан ч дараа нь яалаа даа! *өөртэйгөө ярих* тэр шинэ гэртэй хүргэж өгчихөөд яваад өгсөн... энхэр болчихоод ганцаараа хонож байх гэж~~~ Миён өөрийнхөө ярьж байгаа зүйлийг дахин бодон орилох нь тэр.

Миён: МИЁН ЧИ ЯАЖ БОДОЖ ЧАДВАА~~ ИРЭЭГҮЙ НЬ БОЛСОН БАЙГАА БИЗДЭЭЭ~~ ААА~~ БОДЛООС ГАР ГАР!!!

Тэр Юнгитэй хамт орон дээр хэвтэж байгаа төсөөллөө хаяхын тулд толгойгоо хэд хэд сэгсчин сүүлдээ газар унаад өгөв.

Миён: Тэр бол аймшигтай хүн! Чи түүний хүйтэн хөндий байдал, бас тэр дуудлагыг нь сонсчихоод яаж түүнийг хүсэж чадваа~~ сэрж үз, Миён!!!

Миён газраас босов. Тэр гэр бүлийнхнийхээ шахалтаар ажилаасаа гарч, хурим хийж, одоо ингээд өдөр хонгийг аргацаан сууж байна.

Миён энэ долоо хонгийн хугацаанд гэрээсээ гараагүй бөгөөд ээжтэйгээ болон Минатай л утсаар ярьдаг байлаа. Үнэндээ хатагтай Чүэ болон Мина хоёр л түүнрүү залгадаг байж~ Бүсгүй ярвайх нь тэр. Дараа нь биеэ суллан санаа алдах нь түүнийг уйдаж байгааг илтгэж байлаа. Тэр уйдах нь ч аргагүй шүү дээ! Тэр хоёр давхар 5 өрөө байшинд ганцаараа байна. Миёнд энэ олон өрөө анхнаасаа л таалагдаагүй ч нэгэнт авчихсан зүйлийг буцааж болохгүй. Тэр энд анх ирэхдээ Мин гэр бүлийн хөрөнгө зуун жил тасралтгүй хэрэглээд ч дуусахгүй гэдгийг анзаарсан. Тэдний гэрт байх тавилга бүхэн сайн чанарыг тавилга байх бөгөөд BLACK RED WHITE гэх шошго хаа сайгүй харагдана. Миён энэ нэрийг зөвхөн цахим сүлжээнээс л дуулсан. Дэлхийн #1 брэндийн тавилга үйлдвэрлэгч компани. Гэр цэвэрлэх гэж оролдсон ямар ч тоос шороо байхгүй байгаа нь түүнийг улам бухимдуулж байв. Тэр ажилтай байх үеэ дурсах нь тэр.

Миён хөнгөхөн инээмсэглэв.

Удалгүй хаалганы хонх дугарахад Миён хурдтай очлоо. Гэвч тэр хаалга онгойлгохоосоо эргэлзэв.

Дахин хонх дугарахад Миён хаалгаа бага зэрэг онгойлгон: Хэн бэ?

- Бэр эгчээ!! Өдрийн мэнд!

Миён Минаг болон ард нь зогсох бяцхан охиныг хараад гайхширан: Ч-чиний охин?

Мина Миёнруу нэг харан дараа нь охинруу нэг хараад гараа сэгсрэн: ААА~ *орилох* уучлаарай намайг айлгачихлаа~~ энэ хэн бэ? *шивнэх*

[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/Onde histórias criam vida. Descubra agora