10. "Эсэргүйцэж чадахгүй мэдрэмж"

2.1K 105 0
                                    

Ёнжэ Ча Тэхёны материалуудтай танилцан сууж байхад дарга нь дуудах нь тэр.

Ёнжэ бүх зүйлсээ цэцлэн тавьсаар даргынхаа өрөөрүү алхаж байхдаа ямар учраас дуудсаныг бодож байв. Ёнжэ даргынхаа өрөөнд ороод цааш харан суух хар урт үстэй бүсгүйг хараад дараа нь цаана нь суух тасгийн даргаа хараад бөхийхөд тасгийн дарга нь "Өө~ Ёнжэ!" гэж дуу алдав.

Ёнжэ дээш өндийхөд бүсгүй эргэж харах нь тэр.

Ёнжэ Жүхёныг таниж байв.

Жүхён суудлаасаа өндийхөд тасгийн дарга гэх хөгшин эр Ёнжэрүү заан: Түүнийг аваад яв, шалга! Чамд даатгалаа шүү!

Ёнжэ толгой дохиход Жүхён түүний өөдөөс алхаж эхэллээ.

Жүхён гарч явахад тасгийн дарга нь Ёнжэгийн өөдөөс хараад толгой дохив.

Ёнжэ ч мөн гарч явсаар Жүхёныг шалгах болсон шалтгааныг ч бас Юнги өгсөн гэдгийг гадралсаар Жүхёныг дагуулан нэг битүү өрөөнд орж ирэв.

Ёнжэ: Суу!

Жүхён ширээний нэг талд суухад Ёнжэ түүний өөдөөс харан суулаа.

Ёнжэ: Нэр?

Жүхён: ~~

Ёнжэ: Та нэрээ хэлнэ үү. гэсээр хоёр гараа хооронд нь атган ширээн дээр тавихад Жүхён: Чи мэдэх л ёстой доо!

Ёнжэ хөмсөг зангидах нь тэр. Тэр өрөөнд харагдах шилэн цонхыг харахдаа санаа алдав.

Ёнжэ: Нэр?

Жүхён: Бэ Жүхён

Ёнжэ: Үнэндээ чамайг яагаад энд ирсэнийг мэдэхгүй байна! Тийм болхоор яаж гэж ирсэнээ зүгээр л хэл! би чамаас асуулт асуухгүй, одоохондоо~~

Жүхён: Одоохондоо~~? *инээмсэглэх*

Ёнжэ: Бэ Жүхён!! тэр хүчтэй ширээн дээр гараа тавив.

Жүхён инээмсэглэн: Ваа~ ваа~ одоо л чамайг таньж байна шүү! цагдаа боллоо гээд өнгөрсөн чинь байхгүй болчихно гэж бодсон юм уу? инээдтэй юм.

Ёнжэ толгой сэгсрэн: Өнгөрсөн өөрчлөгддөггүй юм, Жүхён! Миний хийсэн зүйл ч тэр, чиний хийсэн зүйл ч тэр...  харамсалтай нь зовлонгийн найз чинь үүрсэн юм даа!

Жүхён түүний өөдөөс муухай харав.

Жүхён: Чи!!! яаж энэ тухай хэлж чадаж байна аа!

Ёнжэ: Чи ярихгүй бол би асуулт асууя!

Жүхён сандлаа налан суухад Ёнжэ: Бэ Жүхён, амьдардаг газар?

[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ