12. "Юнги"

1.6K 111 9
                                    

Юнги Ёнжэгийн өөдөөс харан суухад Ёнжэ: Та яах гэж ийм үйлдэл хийж байгаа юм бэ? гэсээр ээжийнхээ гарнаас атгахад Юнги: Би буруу бодсон байна, уучлаарай

Ёнжэ: Юу гэсэн үг юм?

Юнги ширээн дээр жинхэнэ шинжилгээний хариуг гаргаж тавихад Ёнжэ болон ээж нь учир битүүлэг харцаар харж байв. 

Юнги: Тэр Чүэ Миён мөн, таны охин *хатагтай Чүэ рүү харах* чиний эгч *Ёнжэрүү харах* миний эхнэр мөн!

Ёнжэ: Гэхдээ та...

Юнги: Би юу гэж хэлсэнээ мэдэж байна, тэр үед алдсан! харин энэ бол жинхэнэ хариу нь би хэд хэдэн удаа бататгаж харсан... гэхэд Ёнжэгийн ээж шинжилгээний хариуг шүүрч аван задлаад дахиад л чанга дуу алдав. 

Хатагтай Чүэ: Мөн байж~~ 

Ёнжэ ч мөн харсаар толгой сэгсрэв. 

Ёнжэ: Үгүй! ийм байх ёсгүй, тэр өөр байсан.. хэзээ ч эгч минь хүний өөдөөс орилж уурлаж байгаагүй... 

Юнги түүний өөдөөс сонин харав. 

FLASHBACK

Ёнжэ Ча Тэхёныг байцаах үйл явцыг харсаар зогсож байхад гадаа нь чанга дуу гарлаа. Ёнжэ байцаалтыг ажиглах жижиг өрөөнөөс гарч байхдаа Юнгитэй утасаар ярих нь тэр. 

Ёнжэ: Бид түүнийг байцааж байна

Юнги: Тэр энэ удаад хангалттай мултарч чадна, надад цаг хожиж бай, би бүх зүйлийг зохицуулах болно... бас чи бэлтгэлтэй байгаарай!!

Ёнжэ түүний үгийг сонсоод дээш харахдаа Мираныг олж харсан. Тэр үг ч хэлж чадсангүй. 

Юнги: Тэр эгч чинь биш... гэж хэлэхийг тэр сонсоод зүгээр л тасалчихав. Миран цагдаа нарын өөдөөс уурлан зандарч байв. Ёнжэ түүний уурлах, эрэгтэй хүнрүү орилох тэр үйлдлүүдийг харсаар эгчийгээ биш гэдэгт итгэчих нь тэр. Түүний мэддэг эгч нь хэзээ ч уурлаж байгаагүй... тэр уйлдаг байсан. Түүний мэддэг эгч нь хэзээ ч эрэгтэй хүнрүү орилж байгаагүй... тэр бас л уйлдаг байсан. Чүэ Миён, Ча Миран хоёр хүн ижил төрхтэй ч өөр өөр гэдгийг Ёнжэ бат итгэж эхэлжээ. Ёнжэ толгой сэгсрэв. Миранд загинуулан зогсох залуусыг нэг Ёнжэг харан: Мөрдөгчөө~~ 

Ёнжэ: ??

- Ча Тэхёны охин Ча Миран, уулзахаар ирсэн байна! 

Ёнжэ толгой дохин: Надад уулзах шаардлага байхгүй! гэж хэлчихээд буцаад алхлаа. 

Ёнжэ уйлж байсан юм... Тэр өөрийнхөө ийм байдлыг хүмүүст харуулахыг хүссэнгүй...

[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora