BONUS 3. "???"

1.5K 103 9
                                    

Миран Юнгиг хүчтэй түлхэв.

Миран: Чи чинь яаж байна аа?

Юнги хариулт өгсөнгүй дахин түүнийг үнсэх гэж хүчлэхэд Миран түүнийг чадлаараа эсэргүйцэн: ХҮН БАЙНА УУ? *орилох*

Юнги Мираны нулимсыг мэдрэхдээ автоматаар түүнээс холдов. Дараа нь тэр толгой сэгсэрлээ. Тэр энэ байдлыг давтахыг хүссэнгүй!

Миран нулимсаа арчин амьсгаа авах гэж хичээнэ. Түүний нүдэнд үе үе хар дарж зүүдэлдэг байсан шөнүүд үзэгдэж тэрээр цээжэн дээрээ даран агаар авах гэж хичээнэ. Хэтэрхий аймшигтай шөнө байсан...

Мираны бүх зүйл Миёныг санагдуулна. Юнги дахин дахин толгой сэгсрэв.

Юнги: Шинжилгээний хариу *бувтнах*

Миран түүнийг үлдээн гарах гэхэд Юнги түүнийг зууран: ШИН МИЁН ЧИ МӨН БИЗДЭЭ? ХАРИУЛААЧ!!!! ЗАН ЧИНЬ ӨӨР БАЙЖ БОЛОХ Ч ЭНЭ ТӨРХ *хацрыг нь илэх* ЭНЭ УРУУЛ *уруулыг нь илэх* ЭНЭ ҮНСЭЛТ...

Юнги эхнэрээ өөрийн гараар хүчилсэн тэр өдрийг бодохдоо дахин толгой сэгсрэв. Юнгид харамсаад суухаас өөр арга байхгүй байгаа шүү дээ, одоохондоо~

Миран түүний байдлыг харсаар: Чамайг ийм болхоор хажууд чинь хүн тогтдоггүй юм!!! гэсээр гарч явахад Юнги дахин орилж ширээн дээр байсан цэцэгтэй ваарыг хаалгаруугаа шидэв.

Тэд маргааш нь Солонгосруу буцжээ. Миран бүхнийг мэдсэн учраас тэдэнд энд байгаад байх шаардлага байхгүй байв. Миран гэртэй ирэн аавыгаа хүлээж байлаа.

Ча Тэхён гэртэй ирэн Мираныг хараад ууртайгаар: Чи хаана байсан юм?

Миран: Нөгөө~~

Ча захирал: Өрөвдөхөөр өшиглөнө гэгчээр чи надаас уравлаа!!! гэж чанга хэлчихээд Мираныг алгадаж орхив.

Ча Тэхён ихэд бухимдсан харагдана. Долоо хонгийн дотор тэр өөрийн эд хөрөнгийн тал хувийг алдсан шүү дээ! Цагдаа нар яаж түүний тухай мэдээлэлтэй болсоныг, түүний ихэнх бичиг баримтыг авсаныг гайхаж эхлээд хамгийн эцсийн шийдвэр нь Миран байсан юм. Ча Тэхён түүний жинхэнэ хэн болохыг мэднэ. Түүний дүү Ёнжэг ч цагдаа болсон гэдгийг мэднэ. Энэ бол Мираныг буруутгах хангалттай зохицох нөхцөл үүсчихсэн байсантай холбоотой юм. Харин Миран түүний юу гэж хэлсэнийг ойлгосонгүй.

Ча захирал: Үхүүлчихдэг байж л дээ!

Миран төөрөлдөж орхив. Миран хацраа барьсаар газар сууж байхад Ча захирал өрөөнөөс гарч одлоо.

[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/Место, где живут истории. Откройте их для себя