8. "Жинхэнэ нэр"

1.7K 89 5
                                        

Ёнжэ: Та намайг юутай хутгасанаа мэдэж байна уу?

Ёнжэ уурлан зогсож байхад Юнги: Би чамайг хамгаална гэсэн хамгаалж л байгаа биздээ! гэж тэр тоомжиргүйгээр энэ хэдэн үгийг хэлэхэд Ёнжэ: Өнөөдөр би нэг хамтрагчаа алдлаа өөрөө ч үхэх шахлаа! Харваас Ча Тэхён гэх тэр хүний хүмүүс байсан! Тайван ажилтай болж байхад.... эгч ч бас ийм байдалд байсан уу? Үүнээс хойш сонор сэрэмжтэй байхгүй бол болохгүй нь~~

Юнги Ёнжэгийн эгчийнхээ тухай асуух асуултыг бодсоор: Уучлаарай!

Ёнжэ түүний үгийг сонсоод бүлх залгисан юм шиг л чимээгүй болоход Юнги: Тэр надаас л айдаг байсан байх~

Ёнжэ: Та...?

Юнги түүний өөдөөс харахад Ёнжэ түүнийг заадан: ТА ЕР НЬ ЭГЧИД МИНЬ ЮУ ХИЙЧИХСЭН ХҮН БЭ? МАНАЙ ГЭР БҮЛ ТАНЬД ЯМАР ГЭМ ХИЙСЭН ЮМ!!!

Юнги: Уучлаарай!!

Ёнжэ ажлынхаа гадна халдлагад өртсөн бөгөөд хажууд нь зогсох ажлын хамтрагч нь түүний урдуур орж амийг нь аварсан байв. Түүнийг буудаж буй хүмүүсийн машины дугаар 1 гэх тоогоор төгссөн байгаа нь Ча Тэхёны хүн гэдгийг мэдэх нотлох баримт болохоор зүйл байсан юм. Учир нь түүний гэх бүх төхөөрөмж, машин энэ дугаараар төгссөн байдгийг Ёнжэ Юнгигийн өгсөн материалаас уншиж мэдсэн байлаа.

Ёнжэ цус болсон хүрэмээ доош татан гөвөөд санаа амарсангүй гөвсөн хүрмээ харсаар нүд нь улайн тэр хүрмээ тайлан газар шидчихэв.

Ёнжэ: Тонил цаашаа! *уурлах*

Ёнжэ дараа нь шидсэн хүрмээ өшиглөн гарах гэхэд Юнги түүний мөрөн дээр гараа тавин: Чамд ингээд гараад явах эрх байхгүй шүү!

Ёнжэ: Би амалсан байж болох ч биелүүлэх шаардлага байхгүй шүү!

Юнги: Суугаадах! гэсээр ажлын ширээрээгээ явлаа. Ёнжэ түүний хойноос харав. Юнги ширээнийхээ булангаас хэдэн зураг гаргаж ирж байхыг тэр харсаар буйдан дээр нь суухад Юнги буйдангийн урдах урт том ширээн дээр тэр хэдийгээ шидчихээд хажууд нь суулаа.

Ёнжэгийн нүд байдгаараа томрон: Энэ чинь...

Юнги: Тайван хар!

Ёнжэ Мираны зургуудыг харсаар толгой сэгсрэн: Амьд байсан хэрэг үү?

Юнги толгой сэгсрэхэд Ёнжэгийн нүдэнд харууслын нулимс бүрэлдэнэ. Ёнжэ урт бас гүн санаа алдаж Мираны инээн зогсох зургийг харсаар бувтнаж байлаа.

[+18] ♀CREEPIEST♀/Дууссан/Место, где живут истории. Откройте их для себя