Хүн...
Энэ амьтан яг юуны тулд үүсч бий болсон юм бэ? Нэгнийгээ амьдаар нь барьж идэхийн тулд уу? Аль эсвэл шунал, атаа хорсолдоо автаж амьдрахын тулд уу? Эргэн тойрон минь бяцхан охин байхаас минь л цусаар хучигдсан байлаа. Аав, ээж, хайртай ганц дүүгээ технологийн эрин үе хэмээх зүйлд дарлагдан үхэхийг харсан миний хөөрхийлөлтэй бага нас... Энд одоо бүх зүйл ганцхан дүрэмтэй.
Амьдармаар байвал хэнд ч битгий итгэ.
Хүмүүс шинийг эрэлхийлж бүтээх тусам өөрсдийн бүтээсэн сэтгэл зүрхгүй роботдоо уусч, өөрсдөө ч ялгаагүй хүйтэн амьтад болжээ. Гэтэл 300 жилийн өмнө бүх зүйл арай дээр байсан гэж зарим хүмүүс ярилцдаг.
Одоо энэ дэлхий дээр хүн гэж дуудаж болохоор хэдхэн зүйл л үлдсэн. Ихдээ л 500 хүрэх байх гэж би боддог. Тэднээс 300-гаад хүн нь одоо энэ баазад надтай хамт тэмцэж байна. Анх дэлхий дээр 7 гаруй тэрбум хүн байсан гэдэг ч, одоо сэтгэл хөдлөлтэй хүмүүсийн оронд хүйтэн төмрүүд хөглөрөх болжээ.
Бид цэвдэг сэтгэл гаргасныхаа төлөөсийг амсаж байна. Байгаль дэлхий бидэнд хэд дахин нугалан төлж байна. Гэхдээ би нэг л зүйлд итгэдэг. Бид энэ нуугдмал газартаа амьд үлдсэн бүх хүмүүсийн төлөө тэмцэж байгаа гэдэгт.
Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Дахиж хүмүүс хоорондоо дайтахааргүй болсон нь бүх цэг Бермудын гурвалжин дээр төвлөрсөнтэй холбоотой. Бид энэ нууц баазаасаа гарвал хөлгүй их далайтай тулна. Далайг гатлах гэж оролдсон хөлөг онгоц бүр далайн хар нүх-тэй тулж алга болдог. Олон олон жилүүд өнгөрч анхны шинж тэмдгээс хойш байгаль биднийг шийтгэх гэж буйг мэдсэн юм. Ердөө хэдэн эрх мэдэлтнүүдийн хийсэн технологийн шинэчлэлтээс болоод хүн төрөлхтөн, байгаль дэлхий хоёрын дунд дайн үүсээд байна.
Бидэнд эндээс зугтах хангалттай хүч байхгүй учир дэлхий дээр амьдарч байгаа цагт нэг л өдөр бермудын гурвалжинд бааз маань өртөнө гэдэгт итгэлтэй байна.
-"Би бол Harmony Hill. Энд би амьд үлдсэн бүх хүмүүсийг хүйтэн төмөрт тасдуулж, Бермудын гурвалжинд залгиулж үхэх өдөр хүртлээ хамгаалахаа андгайлж байна."
Note: Welcome back!😎💕
YOU ARE READING
-Bermuda Triangle-
Science FictionБермудын гурвалжин. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үе... Жилээс жилд, зуунаас зуунд хөгжих тусам хүн гэгч амьтны шунал, атаа хорсол ихсэж араатнаас ялгарах зүйлгүй болжээ... Харин ариухан, арьс мэт хөрсөн дээр нь үр хүүхдийх нь цусыг урсгаж, булшлах...