1|5 "Чиргүүл"

358 39 6
                                    

Lucas's P.O.V

Сумны шархаа эмчлүүлж хэд хоног нэгэн хэвийн өнгөрсний эцэст өнөө өглөө л эмнэлгийн хэсгээс чөлөөлөгдөх зөвшөөрөл ирсэн билээ.

Өглөө профессор урьдын л адилаар энгэртээ жижигхэн дэлгэцтэй төхөөрөмж шиг зүйл тэвэрч, нүдний шилнийхээ холбоосыг долоовор хуруугаараа байн байн түлхсээр орж ирэв. Түүний хүйтэн саарал нүд сорви ч үлдэлгүй эдгэсэн сумны шархны улаан ормыг сайтар нягтлах аж. Бүрэн эдгэрсэн эсэхийг минь дахин нэг шалгаж буй бололтой юм.

-Би одоо зүгээр ээ, профессор Diaz.

Удтал чимээгүй зогссон профессорт хандаж би талархангуй өнгөөр хэлвэл тэр,

-Тийм бололтой. Одоо эмнэлгийн хэсгээс чөлөөлөгдөж болохоор болж гэлээ.

-Эмнэлгээс чөлөөлөгдөх өө?

-Өглөөхөн тушаал буусан. Emmy чамд өнөөдрийн сүүлчийн үзлэгийг чинь хийсний дараа чи гарч болно.

Би зөөлнөөр толгой дохиж, профессор ч өөр хэлэх зүйлгүй бололтой гарч одов. Удалгүй богино шар үсээ нямбайлан боосон, намхан, махлагдуу биетэй нэгэн сувилагч орж ирлээ. Түүний дулаахан цэнхэр нүд над дээр тусмагцаа эелдгээр мэндлэн дохиж, ингэхэд нь нүднийх нь эргэн тойронд үрчлээ үүсэх нь үзэгдэнэ. Энэ сувилагч профессорын түрүүхэн ярьсан Emmy байсан байх нь.

Тэр нааш ирэхдээ уриалгахнаар инээмсэглэж,

-Профессор Diaz-д ажил гарсан тул намайг өөрийн чинь сүүлийн үзлэгийг хийхийг хүссэн юм. Чи шинээр ирсэн дүрвэгч гэсэн байх аа? хэмээв.

-Тийм ээ. Lucas гэдэг. Танилцсандаа таатай байна. Та Emmy байх аа? Профессор гарахдаа таны тухай хэлсэн.

-Lucas? Хөөх, манай хүүгийн нэрийг ч бас Lucas гэдэг. Түүнийг Лулу гэж дууддаг юм.

Emmy миний гаранд залгасан байсан дусал, элдэв хянах эмнэлгийн төхөөрөмжүүдийг салгаж, тэмдэглэл хийнгээ ийн ярина. Тэр ярилцахад таатай, дулаахан энергитэй хүн аж.

-Хүү тань хэдэн настай вэ?

-Өө, тэр маань саяхан хөлд орсон. Чамтай адилхан бараан бор өнгийн нүдтэй. Үнэхээр өхөөрдөм шүү.

-Хөөрхөн юм аа. Сайн хүн болох байх.

-Тийм ээ... Би ч бас тэгж боддог юм.

Emmy-гийн харцанд тэрхэн хоромд гуниг зурсхийн алга болов. Тэгээд буцан инээмсэглэхдээ тэр,

-Bermuda Triangle-Where stories live. Discover now