Harmony's P.O.V
Нэг л мэдэхэд маргааш болж, би амласан ёсоороо Hills-ийн байр луу явах болчихсон байлаа. Шөнөжин Jewel-ийн шийдэмгий төрх нүдэнд харагдаж хоносноос бие нэг л тавгүй. Би баазаас гаран Hills-ийн байрны зүг явахдаа юу болохыг маш сайн мэдэж байв. Jewel шийдвэрээ өөрчлөхгүй. Одоо намайг очиход тэр өчигдрийн адил шийдэмгий төрх тодруулсаар угтах болно. Тэгээд эцэст нь түүнийг өөрийг нь бааз руу явуулахгүйн тулд би түүний бүртгүүлэх хуудсыг авч явна.
Энэ бүгд зүгээр л солиорол.
Хэдий одоо би юуг ч өөрчилж чадахгүй ч гэсэн битүүхнээр түүнийг шийдвэрээ өөрчилсөн байгаасай гэж хүссээр. Авч болох өөр арга хэмжээнүүд мэдээж бий. Түүнийг Hills-ийн байранд хорих, хаашаа ч гаргалгүй, нэг өрөөнд хоол усыг нь зөөгөөд хэд хоног түгжих гээд. Гэвч Jewel шиг зөрүүд хүнд тийм арга хэмжээнүүд ч нөлөөлөхгүйг би мэднэ. Мөн эдгээр нь дэндүү ядмаг арга байв. Түүний намайг хүндлэх хүндлэл дэндүү их билээ. Би үүнийг нь эвдэхээр тийм зүйл хийж зүрхлэхгүй аж.
Hills-ийн байрны урд ирмэгцээ би Jewel-д цахилгаан дохио өгөх эсэхтээ эргэлзэн хэсэг зогслоо. Тэгээд нэгэнт болох гэж байгаа зүйлээс зугтахаа болихыг өөртөө сануулав. Хэзээ нэгэн цагт ийм зүйл болох л байсан. Зовлонгийн түргэн нь дээр гэдэг дээ.
Түүн рүү цахилгаан дохио илгээмэгц хэдэн хормын дараа хаалганы цаана хөлийн чимээ сонстлоо. Тэгээд танил хоолойн,
-Harmon? хэмээх дуулдах аж.
-Хаалгаа тайлаарай.
Хаалга чихран онгойход өөдөөс минь бүлтийн харсаар Bella зогсож байх нь тэр. Jewel харагдсангүй. Намайг дотогшоо ормогц түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, бэлхүүсээр минь тэврэн авлаа. Удаан хараагүй би ч түүнийг хичнээн их санаснаа тэгэхэд л мэдрэв. Буржгар үсийг нь арагш нь илээд амандаа зөөлнөөр,
-За тэгээд, хэр байв даа? хэмээхэд тэр цэргийн хувцсанд минь нүүрээ наагаад чимээгүйхнээр толгой дохино.
-Jewel байгаа биз дээ?
Намайг асуухад тэр сая л надаас хөндийрч, нулимс мэлтэлзсэн нүдээр над руу ширтлээ.
-Тэр доор байгаа. Та... мэдсэн үү?
Би царайгаа барайлган толгой сэгсрэхээс өөрийг хийж чадсангүй.
-Harmon... Та түүнийг болиулахгүй юм уу?
-Хэн ч ятгасан тэр үгэнд орох хүн биш гэдгийг чи мэднэ шүү дээ.
DU LIEST GERADE
-Bermuda Triangle-
Science FictionБермудын гурвалжин. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үе... Жилээс жилд, зуунаас зуунд хөгжих тусам хүн гэгч амьтны шунал, атаа хорсол ихсэж араатнаас ялгарах зүйлгүй болжээ... Харин ариухан, арьс мэт хөрсөн дээр нь үр хүүхдийх нь цусыг урсгаж, булшлах...