Намайг selocopter-оор /одоогоос 300 жилийн дараа бүтээгдсэн онгоц, одоогийн нисдэг тэрэгтэй төстэй зүйл/ баазын нууц зогсоолд газардах үед их хэмжээний шороо босч, ойр орчин харагдахгүй болж байлаа. Selocopter-ийн манаргасан тоос тэр хавиархыг манан мэт бүрхэж, энэ нь арилтлаа хэсэг хугацааг зарцуулав. Хэсэг хугацааны дараа ойрын 5 метр дэх зүйл харагдаж эхлэхэд би нисгэгчид дохио өгөн хаалгыг нээлгэх аж. Урт хугацааны даалгавраас эргэж ирж байгаа минь энэ.
Бид бүрэн газардах үед суудлын бүс минь тайлагдаж, сая л нэг чөлөөтэй хөдөлж болохоор боллоо. Даалгаврын үед гэмтээсэн зүүн гар минь янгинан өвдөх ч, надад энэ нь тийм ч их нөлөөлсөнгүй. Би нисгэгчид зурвасын дагуу яван selocopter-оо нуухыг сануулаад үсрэн буув.
-Ахмад аа, бид эхлээд төв бааз руу очиж даалгаврынхаа үр дүнг илтгэх ёстой биш бил үү?
Манарсан тоосон дунд итгэлтэйгээр алхаж эхлэхэд энэ даалгаврыг хамт гүйцэтгэсэн туслах минь ийн асуулаа. Харин би түүний үгийг selocopter-ийн гаргах чих дөжрөм чимээнд хангалттай сонссон ч, сонсоогүй царайлан алхаагаа түргэсгэнэ. Надтай хамт даалгаварт явж байгаа нь түүний хувьд анхных болохоор мэдэхгүй байгаа бололтой. Даалгавраас эргэж ирэх үед хамгийн түрүүнд хаашаа явахыг минь хэн ч зааж чаддаггүй гэдгийг.
Тэндээс арай холдон, чимээ намдах үед би сая л нэг юм хоолойгоо засаад,
-Явмаар байвал эхлээд явж байж болно оо. Харин надад очих газар байна гэхэд тэр чимээгүйхэн ёслоод төв баазын зүг алхаж эхлэх нь үзэгдэх аж. Энэ хугацаанд би алхаагаа огтхон ч удаашруулаагүй тул очих газартаа нэлээд дөхсөн байлаа. Төд удалгүй зорьсон газрын минь бараа харагдаж эхэлнэ.
Би "H I L L S" хэмээн том модон хавтан дээр арай чүү уншигдахаар эрээчин сийлсэн самбарын урд ирэн зогсоод гүнзгий амьсгаа авлаа. Тэгээд тэднийг байхгүй хооронд минь хэр байсан талаар бодсоор самбарыг өнгөрөн байшингийн хаалгыг зөөлхөн тогшив. Тэгмэгц дотроос хүүхдийн баясгалантай инээд хадаж, бяцхан хөлнүүд гүйлдэх сонстох аж. Энэ нь уруулны минь хоёр өнцгийг багахан дээшлэхэд хүргэнэ.
Модон хаалга хяхтнан нээгдэх үед цаанаас нь хэд хэдэн танил царай цухуйх шиг болов. Тэгээд тэдний нэг нь бүдүүн хоолой гаргахыг хичээсээр,
-Нууц үгээ хэлээрэй хэмээлээ.
-Би Hills-үүдийг хэр байсныг шалгахаар ирлээ.
YOU ARE READING
-Bermuda Triangle-
Science FictionБермудын гурвалжин. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үе... Жилээс жилд, зуунаас зуунд хөгжих тусам хүн гэгч амьтны шунал, атаа хорсол ихсэж араатнаас ялгарах зүйлгүй болжээ... Харин ариухан, арьс мэт хөрсөн дээр нь үр хүүхдийх нь цусыг урсгаж, булшлах...