1|7 "Сайн дурын элсэлт"

405 38 18
                                    

-Lucas?

-Зүгээр дээ, Lily. Би энд байна. Бүх зүйл сайхан болно.

Түүний цэвэрхэн самнасан шаргал үсийг зөөлнөөр илбэсээр энгэртээ наахад Lily жижигхэн гараа хүзүүгээр минь оруулан тэвэрлээ. Бяцхан зүрх нь айж түгшсэндээ чангаар цохилох нь цээжнийх нь цаанаас мэдрэгдэх аж.

-Гоншигонохоо боль, Lily. Lucas, түүнийг чимээгүй байлгаж бай л даа.

Herb-ийг хөшиг нь хаалттай цонхны наагуур холхингоо нааш ярдаглах үед би таагүй харц илгээлээ. Хааяа түүнийг "би л том ах" гэсэн шиг дээрэнгүй аашлах бүрт аавын ангийн бууны бөгсөөр усан толгой руу нь нэг сайн дэлсмээр санагддагийг нуух юун. 

-Тайвширч үз. Тэр ердөө л 4 настай шүү дээ. Бас тэр өглөөнөөс хойш ээжийнхээ барааг харсангүй. Ингэхэд тэд ирж байна уу?

Гадаа барилга нурах, юу ч юм дэлбэрэх чимээ тасралтгүй гарч байхад ээж, аав хоёр хараахан ирээгүй л байв. Намайг цонхны зүг найдвар тээсэн харцаар харан асуухад хажууханд буйдан дээр сууж байсан Mitch,

-Тэдний ирэх цаг аль хэдийн өнгөрчихсөн. Бас сонсоод байхад гадна их олон хүн үхэж байгаа бололтой. Бид хэдий болтол хүлээх юм бэ? Хэрэв тэд ирэхгүй бол эндээс гарч аюулгүй газар луу явах хэрэгтэй биш гэж үү? хэмээх нь тэр.

Mitch хэзээнээс л хөгийн амьтан байсныг би сайн мэднэ. Мэдээж дээрээ гурван ахтай байхад үргэлж л ингэж санагддаг юм. Гэвч энэ удаад би жинхнээсээ түүнийг жигшлээ. Хэрвээ Лили өвөр дээр минь байгаагүй бол би аль хэдийн босч, түүнийг цохиод авчихсан байх байснаа мэдэж байв. Гадаа одоо ч нөгөөх нүргэлсэн чимээ хадсаар байгаа нь сонстоно. Байдал ямархуу байгааг төсөөлөхөөс ч дотор харанхуйлах аж.

Намайг дуугүй л түүний зүг муухай харан суухад Mitch үргэлжлүүлж,

-Herb, чи ч бас тэгж бодохгүй байна гэж үү? Ийм нөхцөлд тэд биднийг аврахаар ирэх үү? Эцсийн эцэст бид өргөмөл хүүхдүүд шүү дээ! Өө мэдээж, хонгорхон Lucas, Lily хоёрыг эс тооцоод. Alex, чи ч бас тэгж бодохгүй байна гэж үү? Тэд биднийг аль хэдийн хаячихсан. Lucas, Lily хоёрт л тоогүй юм боллоо доо хэмээн зэвүүцэнгүй хэлэхэд өрөөний буланд хана налан утсаараа оролдож байсан Alex сая л түүний зүг харж, зүүн хөмсгөө өргөлөө.

Гурван ах нар дундаас надад хамгийн дажгүй санагддаг нь Alex билээ. Тэр ихэвчлэн чимээгүй байж, юмсад тийм ч их анхаарал хандуулаад байдаггүй нэгэн байв. Үргэлж л "дэвшилтэт технологоор" хийгдсэн ухаалаг гар утас, таблетаа чимээгүйхэн оролдож, орчин тойрондоо юу болж байгааг ч үл анзаарна. Түүний энэ зан дээрэнгүй, яршигтай Herb, Mitch хоёроос дээр санагддаг байсан юм.

-Bermuda Triangle-Donde viven las historias. Descúbrelo ahora