НЭГ: ДАЙН!

8.3K 399 24
                                    

Хотын төвд байх барилгын гадна олон охид нэгэн дуугаар уухай орилно.

ХАРААЛД ИДЭГДЭЖ ЧӨТГӨРТ ЗАЛГИУЛСАН БАНГТАН БОЙС, МУУ ХАР ӨРВИЙСӨН ӨТНҮҮД, АВЬЯАСГҮЙ МУУ ГАХАЙНУУД, ЦАРАЙ МУУТАЙ, ДУУЛЖ ЧАДДАГГҮЙ, БҮЖИГЛЭЖ МЭДДЭГГҮЙ ХОРХОЙНУУД!!

Хамаг чадлаараа би гараа чанга атган ардаа зогсох үзэн ядагчдыг уриалан байгаа энэ газар бол БигХит-н гаднах талбай. Харин өнөөдөр бид буюу "БАНГТАН БААС" үзэн ядагчдын фэн клубын уулзалт болж байна. Би бол клубын ерөнхийлөгч Ким Жинна. Зураач. Энэ жил 25 настай. Ухаан орсон цагаасаа л Super Junior хамтлагийн улаан ногоон фэн.

Харин энд хажууд надтай дуу нийлэн зогсох охин миний үеэл дүү. Пэк Юи. 20 настай их сургуулийн 1р курсын оюутан. SHINee хамтлагийн галзуу фэн. Бид хоёр хэдийгээр хоорондоо олон насны зөрүүтэй ч адилхан сонирхолтой, бас адилхан зүйлийг үзэн яддаг учраас сэтгэлийн маш гүн холбоосооор холбогдсон хүмүүс гэж болох юм.
Бид бараг 2 цаг ингэж орилж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд одоо жаахан ядарч байна даа хэмээн өөртөө бодох зуурт үргэлж идэвхтэй оролцож байдаг нэгэн гишүүн маань аахилсаар ирээд хэнгэрэг хагалчих шахан ориллоо.

...: Ерөнхийлөгчөө ерөнхийлөгчөө!!!

-  юу болоо вэ? Журмын Анд минь?

...: Арминууд ирж байна. Дор хаяж 200 хүн байх шиг байна. Бид дийлэхгүй нь ээ 

- Арминууд гэнээ. Муу Мин Сүёон чи ингэж нэг ирэх шив гээд нудрагаа базлана.

Юи: Эгч ээ, 200 гэхээр арай барахгүй юм биш үү? Бид нар дөнгөж 70уулаа шүү дээ 

Би: тоо бол зүгээр л тоо.

Өрж тавьсан тоосгон өндөрлөг дээр гарч зогсоод журмын нөхөддөө үг хэлэхээр анхаарлыг нь өөртөө татан хоолойгоо засахад бүгд надруу анхааралтай ширтэнэ.
Би: нөхдөө, яг одоо биднийг зүглээд БАНГТАН БААСнуудын гар хөл болсон өрөвдөлтэй, ухаан муутай арминууд өөрсдийн ухаан муутай удирдагч МИН СҮЁОН-р толгойлуулан ирж явна. Бид энд дөнгөж 70уулаа. Харин тэд 200гуулаа. Гэсэн ч эндээс бид ухарч болохгүй ээ. Өнөөдөр бид энэ Солонгос улсын иргэдэд БАНГТАН БААСнуудыг хичнээн хогийн амьтан болохыг ойлгуулах ариун шудрага үүргийг хүлээсэн билээ. Та нар надтай хамт уу?

Бүгд нэгэн дуугаар тийм ээ хэмээн орилолдоно.

Намайг үг хэлж дуусав уу үгүй юу гудамны үзүүрээс Арминууд гарч ирлээ. Мэдээж тэргүүн эгнээнд энэ жил 21 настай, сэтгэл судлалын оюутан, миний аавын талын үеэл, өштөн дайсан Мин Сүёон харагдав. Тэр бол томоохон Арми клубын ямар нэгэн хэсгийн ахлагч бөгөөд үзэн ядагчдийг зохицуулах үндсэн үүрэгтэн. Цусан төрлүүд ч гэсэн бид хоорондоо хэзээ ч юугаараа ч таарч тохирч байгаагүй билээ.
Би: өө за, манай авга эгчийн ганц охин Мин овогтны цорын ганц ухаан суугаагүй амьтан Сүёон өөрийн биеэр залраа шив гээд аман дахь бохио заналтайгаар дуугарган зажилна.

сүйр БАНГТАН !!  (дууссан)Where stories live. Discover now