Ганцаараа үлдсэн би шалан дээр суун уйлсаар. Утас завсар зайгүй хангинан энд тэндэхийн таних танихгүй дугаараас элдэв мэссэж, сүрдүүлсэн мэйлүүд ирж эхэллээ. Юутай ч эндээс гарах хэрэгтэй гэж бодон бостол хаалгаар Хусог, Жимин 2 амьсгаатан орж ирэв.
Би: хүүхдүүдээ-- *арай ядан хөл дээрээ зогсох*
Хусог: Жинна!!! *намайг түшин авах* --зүгээр үү? Намайг Жин ах явууллаа. Чамайг гэрт чинь хүргээд өгчих гэсэн.
Би: Жин үү? *дахиад л уйлмаар санагдав*
Хусог: зүгээр дээ. Энэ худал мэдээлэл засагдах болно. Битгий санаа зов.
Жимин: бидэнд итгээд гэрээсээ битгий гараарай *их чухал төрх*
Тэр 2 хамт ирсэн менежерийн хамт намайг гэрлүү оруулж өгвөл ээж аавын нүд нь орой дээрээ гарах шахсан хүмүүс бөөн уур уцаар, орилдоод угтан авав. Арминууд хэдийн манай гэрийг олж ирээд бөөн юм болсон гэнэ.
*
Би гэрээсээ гаралгүй 3 хонолоо. Манай гэрийн гадаа БАНГТАН хамтлагийн фэнүүд цаг үргэлж намайг отон хэлэх хэлэхгүй үгсээр доромжлон орилолдоно. Гэрийнхэнд маань улам л хэцүү болж байлаа. Бүгд гэрээсээ гаруутаа өндөгөөр шидүүлж элдвээр хараалгана. Аавыг хүртэл ажлаас нь түр чөлөөлөв. 2 эрэгтэй дүү нар маань гэрээсээ хэсэг хугацаагаар явж найзуудынхаараа хоног төөрүүлнэ. Юи, Сүёон 2 харин үргэлж миний дэргэд байж намайг аргадан тайвшируулахыг оролдоно.
Мэдээж хэрэг Жин надтай ганц ч удаа холбоо барьсангүй. Бангтан болон миний тухай итгэмээргүй олон цуурхал, худал мэдээллүүд гадуур яг л салхи шиг тархсаар.
"бангтаны анти клубын толгойлогч анхнаасаа Бангтаныхны толгойг эргүүлэх зорилготой байсан"
"Ким Жинна бангтаны гишүүдэд биеэ үнэлдэг" "Ким Жинна хүүхэдтэй, эцэг нь тодорхойгүй" "Ким Жинна өмнө нь баян айлын хөвгүүдтэй орооцолдож толгойг нь эргүүлдэг байжээ" "Францад сургууль төгссөн зураач бүсгүй гадаад залууст биеэ үнэлдэг байв" гэх мэтээр.
Гэхдээ надад энэ бүхэн бараг хамаагүй санагдана. Зөвхөн Жин л намайг буруугаар ойлгохоо болиосой. Тэр л намайг ойлгоод итгээд эргээд ирээсэй гэж хүснэ.
*
Юи арай гэж гэрээсээ гараад Бангтаны гэрийн гадаа ирвэл дүүрэн сэтгүүлчид байлаа. Утсаа гаргаад Вирүү залгав
Юи: байна уу? Тэхён аа
Ви: Юи—зүгээр үү?
Юи: би зүгээр ээ, танай гадаа байна. Гэхдээ дүүрэн сэтгүүлч нар бүсэлчихэж
Ви: би одоо японд байна. Манайхан уржигдар нууцаар японд ирсэн. Хэл ам намжтал хэсэгтээ энд байх юм шиг байна Энд ёстой бөөн юм болж байна. Мони ах Жин ах 2 захиралд толгой түрүүгүй загнуулаад л...бид нарыг шууд хөл хорионд хийсэн. . Жинна эгч зүгээр үү?
Юи: яаж зүгээр байхав дээ. Гэхдээ чи яагаад надтай холбоо бариагүй юм бэ?
Ви: бидний утас, компьютер гээд бүх юмыг хураагаад авчихсан. Би өглөө менежер ахаас гуйж байж утсаа олж авсан юм. Уучлаарай. Холбоо бариагүйд
Юи: Жин ах арай дэндүү юм аа. Жинна эгчид ингэж хандаж болохгүй шдээ *хошуугаа унжуулна*
Ви: минийхээр Жин ах одоо яг галзуурчихсан. Байнга ууртай, хэнтэй ч олигтой юм ярихгүй, бүр хоол ч идэхгүй байгаа. Анх танилцаж байсан үеийнх шиг аймар болчихсон. Би ийм Жин ахад үнэхээр дургүй. Дээрэлхүү, муухай ааштай, хүйтэн хөндий. Бас Жин ах энэ хэргийн талаар захиралтай муудалцсанаас болоод бүр ч хэцүү байдалд орсон. Захирал Жин ахыг хэнтэй ч уулзуулахгүй хорьчихсон. Гаднаа бөөн хамгаалагч нараар хамгаалуулад л---
Юи: гэхдээ танай компани ингээд л зүгээр байгаад байх юм уу? Жинна эгчийг гадуур юу гэж ярьж байна гээч-итгэмээргүй юм
Ви: би сая хэдэн нийтлэл харсан. Тэрийгээ бүгдийг нь намжүүн ахад харуулсан. Ах юу ч юм хийнэ гэсэн. Түр хүлээгээрэй. *гэнэт хэн нэгэн утсыг нь булаан авлаа.
Юи: байна уу? Тэхён аа
Шюга: би шюга байна. Сүёон яасан? Зүгээр үү? *сандарсан байдалтай*
Юи: сүёон эгч зүгээр ээ, гэртээ байгаа. Жинна эгч л баларч байна. Та тэр муу Жин ахад хэл л дээ
Шюга: хүний үг сонсох байсан бол хэлнэ шдээ. Сүёонд намайг уучлалт гуйж байна. Бас битгий санаа зовоорой гэж хэлээрэй.
Юи: ойлголоо. Тасаллаа шүү.
*
Удалгүй БИГХИТ-с БАНГТАН БОЙС-н Жин *** хамтлагийн дуучин Жона тай үерхдэг гэх албан ёсны мэдэгдэл гарав. Тэр мэдээлэлд намайг зүгээр л дотны найз гэж дурьдаад өмнөх цуурхалуудыг няцаасан байлаа.
Жонатай үерхдэг гэх нь зүгээр л өнгөлөн далдлалт гэж Сүёон Юи 2 ам уралдуулан ярьна.
Миний эсрэг БАНГТАН БААС-с ч олон хүнтэй анти клуб хүртэл нээгдсэн байсан нь энэ мэдээллийн дараа үйл ажиллагаагаа багахан намжаалаа. Гэсэн ч хүмүүс ард урдуур юм ярьсаар л байв.
Орой унтах гээд нойр хүрэхгүй дээврийн өрөөндөө хуучин зурагнуудаа ширтээд сууж байтал утас дуугарлаа.
Намжүүн байна. Үйл явдлаас хойш 7 өдөр өнгөрчээ.
Би: байна уу?
Намжүүн: гэрийн чинь үүдэнд байна. Гараад ирээч
Надад өөр хэлэх юм алга даа. Утсаа таслаад хүрмээ өмсөн гэрээсээ гарлаа. Манай үүдэнд намжүүний машин харагдана. Шууд очоод суулаа. Намжүүн хар малгай өмсөөд нүүрээ халхалсан маск хүртэл зүүжээ.
Би: сайн уу?
Намжүүн: чи зүгээр үү? *санаа зовсон байртай*
Би: зүгээр байна гэж үү дээ? *уртаар санаа алдах* --
Намжүүн: намайг уучлаарай, миний л буруу-бас тэгээд бүх хэцүү юмыг ганц чамд үүрүүлчихээд зугатаачихсан. *гэмшсэн байдалтай*
Би: тэр яахав дээ-би яаж ийгээд амь гарах байх аа –гэхдээ Жин яасан бэ? Тэр зүгээр үү?
Намжүүн: чи өөрөө ийм байж Жин ахад санаа зовоод байгаа юм уу? Ах сайн байгаа. Чамтай харьцуулах юм биш.
Би: тийм үү? *инээхчээ аядах* --тэр муу тэнэг хүний яриа ч сонсохгүй уурлаад л явсан. Ядаж тайлбарлах боломж өгөхгүй *санаа алдах*
Намжүүн: бид нарын аялан тоглолт удахгүй эхлэнэ. Нэг хэсэгтээ л солонгост ирэхгүй байх. Чи холбоотой баймаар байна уу?
Би: үгүй ээ, хэрэггүй. Би дахиж бангтантай ямар нэгэн байдлаар холбогдмооргүй байна.
Намжүүний царайнд гуниг тодорсон ч тэр үүнийг зөв гэдгийг мэдэж байгаа.
Би намжүүнд өөрийнх нь авч өгсөн хувцаснуудыг буцаан өгөөд машинаас нь буув.
*
Цаг хугацаа өнгөрч гадаа хавар болоод цэцэгс дэлбээлээд байхад Жинээс ямар ч холбоогүй харин ч Жонатай хамт өгсөн ярилцлага, хамтдаа авуулсан зурагнууд энд тэнд нийтлэгдэх болж. Би дахиж гутарч суухгүй байхаар шийдлээ. Дахиж Жиний тухай бас тэр нийтлэлүүдийн тухай бодохгүй ээ
Өдөр шөнөгүй зураг зурж эхэллээ. Хүмүүсийн дайран довтлох нь BIGHIT-с хийсэн мэдэгдлийн ачаар намжсан. Тэд "Ким Жинна нь Бангтан хамтлагтай их дотно нөхөрлөдөг бөгөөд ямар нэгэн дотно харьцаа огтоос байхгүй" гэсэн юм. Бас бангтаныхан дэлхий тойрох аялан тоглолт эхлүүлээд Солонгост ганц ч удаа ирээгүй.
Юи Сүёон 2н хэлснээр тэднийг дахиж хэл аманд орооцолдуулахгүйн тул менежерүүд нь байнга хамт явж, утсаар ярихад нь хүртэл хянах болсон гэнэ.
Харин одоо намайг солонгос даяар мэддэг болж миний зурагнууд ч эрэлт ихтэй болсон. Арминууд хүртэл миний зургийг худалдан авах боллоо.
Би одооноос өнгөрсөн бүхнийг мартах болно. Юи Сүёон 2г миний дэргэд Бангтаныхны нэрийг дурсахыг ч хориглов. Мэдээж тэр 2 бангтантай холбоотой хэвээрэй, үе үе уулздаг гэнэ. Тэднийг одоо гадуудруу тоглотоор урт хугацаагаар явна гэсэн. Харин надад дахиж тэд нарын тухай сонсох хүсэл байсангүй.
*
4 сарын дараа.
Ээж: Жинна чамд захидал ирсэн байна. *дээврийн өрөөнд орж ирэх*
Би: захидал гэнээ? -*гайхан дугтуйг харвал ким овогт фэнээс тань гэсэн байв.*
Ээж: эртээд зуучлагчаар дамжуулж авсан ким овогт юм болов уу? Чиний 2 зургийг авсан биз дээ?
Би: харин л дээ. Би тэр хүнтэй уулзаагүй болохоор мэдэхгүй л юм.
Ээжийг гарсны дараа дугтуйг задлан уншлаа.
"сайн байна уу? Ким Жинна зураачаа, би таны зургын үнэнч фэн болоод удаж байна. Өнгөрсөн удаад би таны 2 зургийг зуучлагчаар дамжуулан худалдан авсан билээ. Тэрхүү зурагнуудыг хараад баярлан талархсан сэтгэлээ илэрхийлэхээр захидал бичиж байгаа минь энэ. Таныг үнэхээр чадварлаг нэгэн гэдгийг дурьдмаар байна. Таны зурагнууд үнэхээр мэдрэмжтэй бөгөөд гайхалтай. Би зөвхөн таны зургаар гэрээ дүүргэсэн ч чадна. Та надад дараа дараагын зурагнуудаа ч бас санал болгоно гэж найдья. Би таныг зураг шигээ үзэгсгэлэнтэй эмэгтэй гэж сонссон бөгөөд таньтай нэг уулзахсан. Бас хэрвээ та боломжтой бол захидлыг минь аваад хариу илгээнэ үү? Танаас өөрийн тань бичвэр захидлыг авбал би туйлаас баярлах болно. Хүндэтгэсэн таны үнэнч фэн Ким-с"
Сайхан үгтэй захидал байна. Би хариу бичихээр шийдлээ.
"хүндэт ким. Миний зургийг ингэж өндөрөөр үнэлсэнд баярлалаа. Таныг ч бас магтах хэрэгтэй бололтой. Та уран зургийн хувьд өндөр мэдрэмжтэй хүн юм. Таны хэлсэнчлэн би үзэгсгэлэнтэй эмэгтэй. Үгүй дээ, тоглосон юм. Миний зураг л үзэгсгэлэнтэй санагддаг байх гэж санах бөгөөд та намайг харвал сэтгэлээр унах биз дээ. Дэмжлэгийн үгсэд тань талархлаа. Би өөрийгөө 21р зуунд амьдарч байж ийм сайхан захидал хүлээн авна гэж бодож байсангүй. Яг л багадаа мөрөөддөг байсан дундад зууны үед оччихсон юм шиг санагдлаа. Хүндэтгэсэн Ким Жинна"
*
энэ захидлаас хойш өөрийгөө Ким гэх тэр залуутай би үргэлж захидлаар харилцах боллоо. Тэр ч тун уран үгтэй бөгөөд захидал бүр нь намайг инээлгэж, хажуугаар нь догдлуулна. Бараг 4 сарын турш бид бараг 20 гаран захидал солилцлоо. Тэр үргэлж л энд тэндхийн гадаадын зочид буудлуудаас захидал бичих бөгөөд өөрийгөө дэлхийг тойрон аялаж яваа гэнэ.
Тэр хамгийн сүүлийн захидалдаа 12 сарын 20 гэхэд Солонгост буцаад оччихно. Тэр үедээ уулзмаар байна гэж бичсэнд нь зөвшөөрлөө. Бид 12 сарын 21нд болох миний үзэгсгэлэн дээр уулзахаар боллоо. Би энэ үзэгсгэлэнгээ гаргачихаад Францруу дахин явах гэж байгаа.
*
12 сарын 20.
"бангтан бойс хамтлаг бүтэн 8 сарын турш хийсэн дэлхийг тойрон аялах тоглолтноосоо буцан ирлээ. Энэ удаад тэд 20 гаруу улсад 86 удаагын тоглолт хийсэн юм" *зурагтын мэдээ*
*
Юи Бангтаны гэрийн ойролцоох жижиг хүүхдийн тоглоомын талбай дээр бээвэгнэн зогсоно. Утасныхаа цагыг харвал оройн цаг. Гадаа ч харанхуйлаад хүний хөл татарчээ.
Гэнэт түүний нүдээг хэн нэгэн дарахад Юи баярлан эргэж харав.
Түүний өмнө Ви зогсож байлаа. Өмнө нь бие биенээсээ ичээд ойртож чаддаггүй байсан 2 нэгнээ харуутаа шуудхан тас тэврэлдэв. Бүтэн сар хол байсан сэтгэлээ ингэж дэвтээнэ.
Юи: би зөндөө их санасан. *шулагнах*
Ви: би ч гэсэн. Тэнгэрт байгаа одноос ч их санасан.
Юи: тэгвэл би глактикаас ч их. *хошуугаа унжуулна*
Ви: чи улам эгдүүтэй болчихсон юм уу? Үсээ ургуулчихаж. Энэ хацрыг нь ээ *хацраас нь чимхэн 2 тийш татна*
Юи: өвдөөд байнашдээ *Вигийн хацраас 2 тийш нь татна*
Ви: юу—би үнсчихвэл болох уу? Чамайг *эгдүүтэй инээмсэглэл*
Юи: үнсэх гэнээ? *ичин хацар нь чяс улаан боллоо*
Ви: би сая гэрийн үүдэнд Шюга ах Сүёон 2г харсан. Тэр 2 бүр аймар үнсэлцэж байна лээ. Нэг нэгнээ идчих гээд *дарвайтлаа инээнэ*
Юи: тэр чинь Сүёон эгч угаасаа секси болохоор—би тийм биш шд.
Ви: чи эгдүүтэй шд. *инээмсэглэх* --үнслээ шүү.
Тэр 2н үнсэлцэх гэж уруулнуудаа хооронд нь шүргүүлээд л болоо. Өөр юм байсангүй. 2уулаа ганц удаа уруулаа шүргэлцүүлчихээд ичсэндээ нүүр нь улайн 2 тийшээ харж зогсоно.
*
12 сарын 21.
Миний үзэгсгэлэн нээлтээ хийлээ.
Олон хүмүүс дундуур урт хар даашинзтай, богино үстэй эмэгтэй хундага оргилуун дарсаа ирсэн зочидтой тулган явна.
Өө бурхан минь. Нүд минь орой дээрээ гарлаа
Миний нүдний өмнө Ким -----ХиЧүл ах зурсан зурагнуудруу минь анхааралтай харан зогсоно.
Арай захидлын Ким ---Хичүл ах биш байгаа??
Би зориг гарган дэргэд нь очлоо. Тэр үнэхээр догь, царайлаг, халуухан.
Тэр өөрлүү нь ухаан жолоогүй ширтэх намайг анзаарсан бололтой надруу ганц нэг хялам хийснээ инээмсэглэн миний өмнө ирэв. Догдлоод үхэх нь. Би бүтэн 13 жил зөвхөн өөрийг чинь шүтэж амьдарсан гээд орилчихмоор санагдана
Хичүл: сайн байна уу? *эелдэгээр инээмсэглэх*
Би: сайн сайн байна уу *бөхийн ёслох*
Хичүл: өөрөө Ким Жинна зураач мөн байнйа тийм үү?
Би: тийм ээ, миний үзэгсгэлэнд ирсэнд тань итгэж чадахгүй нь ээ.
Хичүл: мэдээж ирэлгүй яахав. Миний нэг дотны дүү өөрийн чинь зурагнуудад их дуртай фэн гэсэн.
Би: тийм үү? Үнэхээр нэр төрийн хэрэг байна *галзуураад орилвол орилмоор л байна шүү*
Хичүл: үнэхээр үзэгсгэлэнтэй залуу авхай байдаг гэж үнэн байж ээ. *миний гараас атган үнсэв. Түүнийг жаахан шалиг гэж ярьдаг үнэн байх нь . тэгээд яадаг юм ганц бие халуухан залуу шалиг байхгүй бол алдас болох биз*
Би: баярлалаа—*аль болох биеэ барих*
Хичүл: өнөөдөр миний танил дүү намайг энд урьж таньтай уулзаарай гэсэн юм. Таныг миний их том шүтэн бишрэгч гэсэн. Гэхдээ хараад байхад тийм биш бололтой.
Би: үгүй дээ. Би таны аврага том шүтэн бишрэгч. 13 наснаасаа хойш ганц таныг л харж амьдарлаа
Хичүл: тийм үү? Тэгвэл хамт зургаа авуулах уу? Би ч бас өөрийн чинь фэн болох бололтой. Энэ зурагнууд үнэхээр үзэгсгэлэнтэй, та ч өөрөө үзэгсгэлэнтэй юм *бурхан минь тэр зүгээр л төгс*
Би: дуртайяа
Би Хичүл ахтай хамт зургаа авуулж, нэг зурагныхаа жаазан дээр гарын үсгийг нь ч зуруулж авлаа.
Хичүл: би одоо ажилтай болохоор явалгүй болохгүй нь. Миний танил дүү өөртэй чинь өнөөдөр энд уулзана гэсэн. Одоо энэ галерэйн дээвэр дээр гарвал тэр яваад очих байх. Ким гэж захидлаар харилцаг фэн чинь-*нүдээ ирмэх*
Тэгэхээр захианы Ким гэж хүн Ким Хичүл ах биш байх нь. Дээвэр дээр гэсэн үү?
*
Дээвэр дээр гарч ирлээ. Гадаа цас будраад л зул сар дөхсөнийх үү их л сайхан санагдана. Оройн 7 цаг 58 минут. Яг Жинтэй хамт өнгөрүүлсэн тэр үдэш шиг. Гэхдээ тэр л одоо энд байхгүй.
Би гүн амьсгал авна. Захидал бичдэг Ким гэж хүн одоо энд ирэх байх хэмээн хүлээнэ.
Сөүлийн шөнийн гэрлийг бишрэн харах зуур миний ард хэн нэгний хөлийн чимээ сонсогдов.
YOU ARE READING
сүйр БАНГТАН !! (дууссан)
Fanfiction"би Бангтаныг тэр чигт нь үзэн ядаж байна" "сүйр, сүйр, сүйр бангтан" Үзэн ядалтаас хайр!