Жинийг очиж тэврэн авахад тэр их сандарсан төрхтэй байлаа.
Би: зүгээр үү? Гэмтсэн үү? *нүүр ам, гар хөлийг нь шалгах*
Жин: гэмтээгүй бололтой. Чи өөрөө *зөрүүлээд шалгаж эхлэх*
Би: зүгээр ээ, яагаа ч үгүй юм шиг байна.
2 биенрүүгээ хэсэг харлаа. Жин цав цагаан үнэтэй хослолтой байсан ч одоо өрөөсөн хөлөндөө гуталгүй халтар, мөрөн дээр нь далайн замаг наалдчихсан. Харин би бүр ганц ч гуталгүй. Нэг л их урт саатай халтайж урагдсан даашинз, арзайсан үстэй амьтан.
Инээд ч хүрэх шиг.
Жин: гэхдээ бид 2 хаана байгаа бол бол?
Би: харин л дээ--*хөхөө ухан утсаа гаргаж ирэх*
Жин: хөөе чи *нүдээ таглах*
Би: сүртэйшдээ *утсаа хэд хэд цохиж үзэх* --өнгөрчээ. Энэ хэзээ ч асахгүй байх. *санаа алдах* --одоо яах вэ? Хаана ирчихсэн юм бэ? Арай бид үхчихээд сүнс болчихсон гэдгээ мэдэхгүй төөрөөд яваа юм биш биз дээ? *сандраад, айгаад үхэх нь*
Жин: тэнэгтээд бай л даа *хацраас чимхэх*
Би: яааяяяяяя
Жин: хөөрхөн байна шүү, халтар ч гэсэн *инээд алдах* --би байгаа болохоор битгий санаа зов доо. Учир нь олдоно. *тэврэх*
Би: ойлголоо *багахан тайвширав*
Жин: юу ч гэсэн атлантын далайн хаа нэгтээ л байх шиг байна... *эргэн тойрноо харах*
Би: нөгөө хэд яасан бол?
Жин: харин л дээ... чи даарч байна уу? *нойтон пиджакаа тайлан нөмрүүлэх*
Би: чи ёстой арал дээр ч жэнтлмен юм аа *инээд алдах*
Жин: мэдээж шдээ. *нүдээ ирмэх* -бусад маань биднийг эрж хайгаад олох хүртэл нэг их удахгүй дээ. Битгий санаа зов *инээмсэглэх*
*
Бид далайн эргийг даган хүн ч юм уу юу ч юм хайн алхсаар үд болж нар тэнгэрээс хурцаар шарж эхэллээ. Нойтон байсйан хувцаснууд хатаж, гэдэс өлсөж, ам цангаж, халууцаж, наранд түлэгдэж эхлэв.
Би: өлсөөд байна аа
Жин: алив нааш ир
Тэр намайг хөтлөн далайн эрэг дагуух өтгөн ойн захад авчихаад модны сүүдэрт суулгав. Тэгээд энд тэндээс хэдэн том навч цуглуулаад шүхэр маягын юм хийж өглөө. Тэгээд өөрөө өмднийхөө шуумгийг шуугаад пиджакаа надаас авч билхүүсээрээ ороов.
Би: хаачих гээд байгаа юм? *айсан байдалтай*
Жин: эндээ намайг хүлээж бай. Би ойруу жаахан орж судлангаа жимс ч юм уу олж ирэхийг бодьё.
Би: энд ямар эковатор биш дээ. Жимс юу гэж байдаг юм—
Жин: хар л даа, халуун орны ой шиг л байгаа биз дээ... айлгүй хүлээж бай. Би удахгүй
Би: *гараас нь зүүгдэх* --намайг битгий орхи л доо. Би айгаад байнашд *урвагнах* --би хамт явья
Жин: өө Жинна. Хэзээдээ ийм аймхай болчихов? *доошоо суугаад намайг аргадах* --би удахгүй ээ, хол ч явахгүй. Айгаад байвал надтай чанга дуугаар ярилц мэдэв үү? Тэгээд ч энэ хөлөө хар л даа *шагайн дээрээ шалбарсанруу заах* --эндээ хүлээж бай
Тэр гаад ч юм урьд урьдынхаасаа хамаагүй түшигтэй, эр хүн шиг санагдана. Сүпермэн ч юм шиг. Түүний үгэнд орохоос өөр арга байсангүй. Гэхдээ л айгаад байсан учраас Жинийг дуу дуул гэж ятгав. Жин надаас холдон явахдаа дуу дуулж эхэллээ. Ингэвэл би түүнийг ойрхон байна гэж мэдэж бага зэрэг тайвширах юм.
Жин дуулсаар гүн ойруу орж хоолой л бага багаар бүдгэрч би харин даашинзныхаа хормойг базан сууна. Ямар азгүй гэхээрээ ийм юмтай учирдаг байна аа. уг нь их дажгүй од найз залуутай юмсан. *санаа алдах*
Гэнэт далайн эргээр хэн нэгэн нүцгэн шахам орилон гүйхийг харлаа. Хамаг бие нь шавхайнд бүрхэгдсэн тэр хүн яагаад ч юм цагийг үнэхээр зугаатай өнгөрөөж байх шиг.
Далайн усруу нэг ороод буцаж гараад тэгснээ элсэн дээр өнхөрөөд л –
Хараад байхад индиан хүн лав биш. Арьс нь бол ази хүнийх. Үс нь улбар шар. Туранхайвтар. Богино усны шорт өмссөн---ямар нэгэн юм орилоод байх шиг
Байзаараа—Солонгосоор орилоод байна.
Бүр гайхан чих тавьтал "БИ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ЭЭЭ, ЭЭЭ, ЭЭЭЭЭЭ" цээжээ дэлдэнэ.
Ямар новш нь вэ? Энэ чинь Хоби байнашд. Хоолой нь яг мөн дөө. Энэ мэдрэл юугаа хийгээд *инээд хүрнэ*
Би сууж байсан газраасаа босоод өнөө тэнэгрүү хар хурдаараа гүйв. Тэр ч намайг огт анзаарсан шинжгүй. Далайруу орилсоор.
Би ард нь ирээд "та ядаж хувцас өмсчихөөч" гэж ёжтой нь аргагүй хэлтэл тэр бондгос хийтэл цочин энгэр заамаа дарсаар эргэн харав.
Хамаг нүүр нь шавар болж үс нь арзайсан, цээж нүцгэн Хоби. Хэн ч харсан BANGTAN BOYS –н JHope гэж танигдахгүй байх. Би тулдаа л таньж байх шиг.
Инээд хүрээд тэссэнгүй газар унаад баахан инээв. Хоби харин ичсэндээ дагзаа маажин худлаа инээнэ.
Би: ямар новшоо хийгээд байгаа юм бэ? *инээдээ барьж ядан*
Хусог: үгүй харин—нэгэнт эзгүй арал дээр ганцаараа хаягдчихаж, өөр хүн байхгүй гэж бодоод л *инээх*
Би: алдаг гар юм аа *гэнэт ухаан орох* -байзаараа, хаягдсан гэж юу гэж байгаа юм?! *чухал царай*
Хусог: нэг ухаан орсон би тээ тэр ойн захад унтаж байсаншд. Хичнээн эзэнгүй аралд ганцаараа хаягдсан ч гэсэн өөрийгөө сэтгэлээр унагаахгүйн тулд –би чинь хоби шүү дээ *инээд алдах*
Би: би зөвхөн Жин бид 2 л ингэсэн гэж бодсон юмсан. Одоо биднийг хэн аврах юм бэ? *элс атган хобируу шидэх*
Хусог: тайвшир тайвшир --*хажууд суух* --би л азгүйгээгээ тэр давалгаанд шидэгдчихсэн байх. Бусад маань биднийг олноо. Гэхдээ Жин ах хаана байна?
Би: нээрээ Жин... *эргэн харах* --ЖИННННННН *орилоод оойн зархуу гүйх*
Ойн захад ирээд хичнээн орилсон ч Жин хариулсангүй. Жиний дуулах дуу ч сонсогдохгүй байв.
Хусог: Жин ах хааччихсан юм?????
Би: би өлсөөд байна гэсэн чинь хоол хайх гээд явчихсан *уйлагнах*
Хусог: өөрөө амьтны хоол болчихоогүй байгаа? *санаа зовсон байртай*
Би: *цохих* --юу хуцаад байгаа юм!!
Хусог: яаяяя, юу ч гэсэн жаахан хайж үзэх үү? Хаашаа явсан юм?
Би: *заах* --тийшээ...
Хусог: алив, гараа өгөх. Надаас битгий салчихаарай. Би хичнээн эрэгтэй ч гэсэн аймхаагаа тулбал чамаас ч аймхай шүү. *шүлсээ залгих*
*
Бид 2 гүн ойн дундуур бүдчин явсаар Жиний хувцасны гэмээр тасархай олов. Жин тэрийгээ модноос уясан нь тэмдэг тавьсан бололтой. Хусог бид 2 ойн олон амьтдын чимээнээс цочин, аалз, хорхойноос айн байж өнөөх хувцасны өөдөсөн тэмдэгнүүдийг даган алхсаар—
Би алхсаар бгаад нэг жижиг булгын дэргэд ирээд цэвэр ус олсондоо баярлан ууж байтал гэнэт хаанаас ч юм горилла дуугарч эхэлээ. Яг тарзан гээд хүүхэлдэйн кинон дээр цээжээ дэлдээд "аа,ааа,аааааа" гэдэг шиг.
Хусог: го-го-горилла!!! *миний ардуур орох*
Би: чи урд гараач дээ.... *салагнах*
Тэгсэн бид 2н урдуур урт олсонд дүүжлэгдчихсэн Жонгүк инээд алдан савлаж өнгөрөхдөө бид 2руу нөгөө туулай шиг нүдээрээ бүлтийтэл харав.
Би: ЖОН ЖОНГҮККККК!!! *орилох*
Хусог: сая манай макнэ мөн байсан уу? Горилла биш манай макнэ!!! *нүдээ нухлах*
Нэг их холгүйгээс Жонгүк биднийг чиглэн гүйж ирнэ. Хамаг булчин нь зангирч наранд бие нь багахан борлоод яг ширэнгийн хаан шүү бүр.
Жонгүк: амьд байсан юм уу *инээд алдах*
Би: тэгээд үхэх юм уу? Чи юу вэ?? Энд юу хийж байгаа юм?
Жонгүк: арал дээр хаягдвал байглийн хуулиа дагах хэрэгтэй биш дээ. Ан хийж байна. *инээх*
Хусог: Жонгүк аа, чи од хүн шүү. *инээд алдах* --ингэж байгаад сэсануудад баригдвал яаана!!!
Жонгүк: энд ямар юмынх нь сэсанууд байдаг юм.
Би: Жинийг харсан уу?
Жонгүк: үгүй ээ, үхчихээ байлгүй дээ *инээх*
Би: хөөш!!!
Жонгүк: тоглосон юм аа. сая би Тэхён Юи 2 дээр хүргэж өгчихөөд буцаад таныг хайж байсан юм. Явцгаая. Жимин ч бас байгаа. Жин ах заавал хамт явна гэж солиороод арай гэж нэг юм үлдээлээ. Хөлд чирэгдэхээ мэдэхгүй зүгээр *мушилзах*
Хусог: Жимин, тэхён, Юи гэнээ????
Жонгүк: тэр том давалгаанаар онгоц ийшээ шидэгдээд, бүгд тал тал тийшээ тарсан бололтойй. Юутай ч очоод учраа олцгооё.
*
Бид явсаар ойн нөгөө талд ирэх шиг боллоо. Эрэгт завь шидэгдээд тал нь гараад ирчихсэн ахмад үйлчлэгч 2 завиа засаж байгаа бололтой. Харин Юи, Тэхён Жин 3 юм ярилцаж зогсоно.
Юи: эгчээ *гүйж ирээд намайг тэврэн авав* --ашгүй дээ
Тэхён: Хусог ахаа
Жонгүк: за юу ч гэсэн ингээд цугларч л байна. Одоо харин үлдсэн хүмүүс ч бараг найдваргүй л байх даа --*үнэн голоосоо ярьж байгаа бололтой*
Би: юу яриад байгаа юм?
Жин: Намжүүн, Шюга, Сүёон 3 байхгүй байна. *миний хажууд ирж мөрөөр тэврэх*
Юи: Сүёон эгчээ *уйлж эхлэв*
Жонгүк: тэр 3 хаа нэгтээ хаягдаж амьд гарсан байлаа ч – та нар мэдэж байгаа шд. Шюга ах ямар билээ... бас НАмжүүн ах--- тэр 2 ийм зүйл дунд хамгийн түрүүнд үхэх хүмүүс
Жимин: хөөе боль л доо *уйлах шахна*
Хусог: адгийн муу би амьд явж байхад тэр 3 яав л гэж дээ...
Тэхён: гэхдээ та нар тэр 3 ахыг ямарыг мэдэж байгаа биз дээ. Ам нь цангаад байхад ус хайхаасаа залхуурч хэвтэж байгаад үхэж магад. Намжүүн ах бол шоконд ороод үхээ биз--*санаа алдах
Жин: битгий муу амлаад байцгаа. Юу юуг нь ч мэдээгүй байж—
Би: тийм шүү. Гэхлээ хэрвээ аз болж тэр 2 Сүёоноос салаагүй бол аврагдсанаас ялгаагүй л гэсэн үг. Та нар манай сүёоныг мэдэхгүй юу. хичнээн айхтар билээ.
Хусог: байзаарай. Завь энд. Та нар энд. Тэгээд хэн биднийг аврах юм!!!!
Бүгд дор бүрнээ сэтгэлээр унан сэтгэл санааны доройтолд орцгоов.
*
Юутай ч бидэнд хүнс, цэвэр ус, засагдаад далайд нь гаргачихвал явчих хөлөг онгоц байна. Харин одоо нөгөө 3аа олох хэрэгтэй.
Жимин хүмүүсийн дундуур ус тараан явж Юи сүүдрэвчин дор жимс идэн сууна. Би норж задарсан ачаан дотроосоо шорт, майк олж өмсөн урт даашинзнаасаа салав.
Биднийг бүгдийг нь цуглуулж суулгаад Жонгүк хамгийн урд гарч зогслоо. Тэр уртаар санаа алдаад ярьж эхлэв. Энэ дунд ийм нөхцөлд амьд гарч чадах хамгийн өндөр магадлалтайгаараа мэдээж одоо бол тэр ахлагч.
Жонгүк: одоо үдийн 2 цаг болж байна. Ахмадын хэлснээр бид грекээс холдоогүй. Гэхдээ биднийг хайх эрлийн баг 2 өдөртөө лав хөдлөхгүй. Бид чинь 2 өдрийн аялалд явсан хүмүүс. Магадгүй нөгөөдрөөс эхлэн биднийг алга болсныг мэдэх байх. Сүёон эгч, Юнги ах, Намжүүн ах 3 эсэн мэнд байх магадлал өндөр. Хэдүүлээ эрлийн баг биднийг олтол эсвэл завь засагдтал тэсэх хэрэгтэй. Гэхдээ *завьруу заах* --зав хөдөлгүүр нь эвдэрснэ гэсэн. Бас ийм том. Талаас илүү хэсэг нь эрэг дээр гараад ирчихсэн. Бид нар өөрсдөө эндээс явж чадах нь юу л бол доо.
Жин: сайн ярьж байх чинь вэ
Жонгүк: иймэрхүү адал явдал миний мөрөөдөл байсан юм чинь *инээх* --гэхдээ *хоолойгоо засаад буцаад албаны байдалд шилжив* --алга болсон 3ыгаа олох хэрэгтэй. Ядаж л цогцосыг нь
Юи муужран унав.
Тэхён: чи наад хэл амаа, энд бие давхар хүн байна. *Юиг сэрээх гэж оролдох*
Жонгүк: уучлаарай *дахин хоолойгоо засах* --нөгөө хэдийнхээ биеийг ч болов олох хэрэгтэй.
Би: үхээгүй гээд байхад. Манай Сүёон тэгж хурдан үхэхгүй ээ. Амь бөхтэй. Багадаа 2 давхараас унаад ганц шалбархайгүй босоод ирж байсан юм.
Юи: та эгчийг 2 давхараас түлхээ биз дээ *ухаан орох*
Би: Юи миний дүү буцаад муужир *залхсан царай*
Бүгд инээлдэв.
*
Юутай ч хэдэн хэсэг хуваагдаад эргийн дагуу нөгөө 3г хайхаар болоод яг хөдөлдөгийн даваан дээр хөлөө зөөж ядсан 2 сүг дагуулсан Сүёон яг л эрэг дагуу зугаалж яваа язгууртан шиг алхаад биднийг чиглэн ирж байлаа. Өчигдөр өмсөж байсан урт даашинзныхаа хормойг ураад богино болгочихсон. Үсээ хамаад модоор шорлож том навчаар шүхэр хийчихсэн эгээтэй л ширэнгийн хатан шиг харагдав.
Бид бүгд өөдөөс нь дуу шуу болон гүйлдлээ. Мэдээд байсан юм. Манай Сүёон тэгж хурдан үхэхгүй гэдгийг нь.
Сүёон: ёооё арай гэж –
Юи: эгчээээээээ *тэвэрч авах*
Би ч бас Сүёоныг тэвэрч аваад бид 3 доороо баахан үсчив.
Жин: зүгээр үү та 2? *нөгөө 2 сүгнээс*
Юнги: үхсэн бол илүү амар байх байлаа. Халуун наранд эрэг дагаад хэдэн ч цаг алхчихав. Ус, хоол өгөөч *үхлүүт. Наранд арьс нь түлэгдэж улайгаад хамаг хувцас нь урагдаж нүүр нь халтайсан*
Намжүүн: би шинэ дууны санаа олсон. Энэ яг хит болно. *дүнкүү царай. Халтар, үхлүүт, ер нь л хэлэх юм биш*
Тэхён: болжээ, болж. Алив нааш ир
*нөгөө 2г дагуулж яваад хоол ус өгөх*
Юу ч гэсэн ингээд бүгд цугларлаа. Ганц ч хүн гэмтээгүй. Харин одоо гол асуудал. Хэрхэн эндээс аврагдах вэ?
YOU ARE READING
сүйр БАНГТАН !! (дууссан)
Fanfiction"би Бангтаныг тэр чигт нь үзэн ядаж байна" "сүйр, сүйр, сүйр бангтан" Үзэн ядалтаас хайр!