Энэ нөхцөл байдал дэндүү хачин юм. Яг одоо байшингийн үүдэнд, хөл нүцгэн Жин, хүрэмгүй би, гарахдаа бэлдчихсэн Намжүүн бид 3 зогсож байна. миний баруун гараас Намжүүн, зүүн гараас Жин барьчихсан тийш татаж татан намайг булаацалдана. Хэн хэн нь бие биенрүүгээ муухай харц шидлэн гол нь би хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг зогсоно.
ЭНЭ ЮУ БОЛСОН БЭ ГЭХЭЭР—1 ӨДРИЙН ӨМНӨ
Сүёон Юи бид 3 цэврэлгээгээ хийж дуусчихаад оройн хоол хийх хүртэл хангалттай хугацаа байгаа учраас хэсэг амрахаар буйдан дээр сууцгаав.
Юи: Эгчээ Санхёг ах ирчихсэн биз дээ? Өчигдөр уулзсан уу? Та тэр чигтээ бид 2т юу ч яриагүй шд
Сүёон: уулзсаан—*санаа алдах*
Би: тэгээд? Чи эд нарын тухай хэлсэн үү?
Сүёон: галзуурсан биш—хэлвэл хаягдана биз. Би өөрөө л хаяхгүй юм бол тэр муу их зантад яг хаягдаач *урвагнах* --бид 2 яагаад ийм болчихсон юм бол оо?
Би: харин тнн--- Санхёгийг америк явснаас хойш уу? Ахлах сургуулиасаа хойш үерхчихээд одоо нэг л биш ээ—
Сүёон: бангтаныг шүтэхээ боль гэхээс л бүх юм эхэлсэн-*санаа алдах*--больдог ч юм уу дөө? Тэртээ тэргүй бангтан намайг үзэн ядагч гэж бодож байгаа юм чинь.
Юи: та тэгээд одоо баригдвал яаанаа, бөөн хэрүүл болох байх даа—өнгөрсөн жил таныг фэн уулзалтанд явсны төлөө бүтэн шөнөжин гэрийн гадаа хэрэлдээ биз дээ
Сүёон: битгий тэрийг яриад бай-бодохлоор уур хүрээд байдаг юм *үсээ зулгаах*--би уг нь тэр тэнэгт үнэнч л юмсан
Би: хайр аа гэж *санаа алдах* -ойлгох юм алга, яаж ч хүнд дурладаг юм байгаам дээ --
утсанд мэссэж ирэв. "намжүүн байна. Боломжтой бол жижиг байшинд хүрээд ирээч, харуулах зүйл байна"
Намайг байшинд очиход Намжүүн дахиад л ямар нэгэн ном уншиж байснаа хаагаад надруу ирэв.
Би: харуулах юм гэж--*гайхсан байдлаар*
Намжүүн: тэр *буланд байх шинэхэн модон сандалруу заах* --тэрийг чамд авчихлаа. Зурахдаа сууж байхгүй юу. *инээмсэглэх*
Би: хөөөхх –*бодох* --гэхдээ яагаад? Уржигдар надад зургийн хэрэгсэл авч өгсөн, өнөөдөр харин сандал? Би гайхаад л байх юм, бид чинь дайсан биш билүү? Би танайд 10 гаран өдөр зарагдаж байна. Шалтгааныг нь мартчихсан уу? Яагаад надад сайхан хандаад байгаа юм? Яалаа гэж ийм юм хийгээд *--
Намжүүн: *миний амыг хуруугаараа таглах* --зүгээр л-өгмөөр санагдаад. Юу вэ гэхээр –би чамайг үзэгсгэлэнтэй, авьяастай, миний таалдаг зүйлсийг таалдаг гэж хэлсэн байх аа? Тэр бол шалтгаан.
Би: үгүй—гэхдээ
Намжүүн: дахиад юм хэлвэл үнсэнэ шүү *инээмсэглэн хэлсэн үгэнд нь би цочирдон дуугүй боллоо* --би тийм яаруу төрлийн хүн биш л дээ-гэхдээ надад дахиад хэзээ ч ингэж чөлөөтэй амрах үе ирээ билээ—бас чам шиг эмэгтэй таараа билээ. Таалагдсан эмэгтэйдээ хүссэн юмаа хийж өгч байна.
Би: юу яриад—би чамд таалагддаг юм уу? *нүд бүлтрэх шахах*
Намжүүн: тийм л юм шиг байна. Анхнаасаа ер нь чи өмнө нь уулзаж байсан охидуудаас өөр байсан л даа--*инээмсэглэх*--гэхдээ чамайг надад дургүйг мэдэж байна. Тийм болохоор өөртөө татах гэж оролдож байгаа минь энэ
Би: хэлэх ч үг алга-би та нарын үзэн ядагчдын бүлгийн ахлагч!!
Намжүүн: мэдэж байна аа—за би гэрлүү орлоо. Хүсвэл эндээ үлдээд зургаа зур *инээмсэглээд гарч явах*
Нээрээ ёстой хэлэх ч үг алга. Баярлах уу уурлах уу үнэхээр!!!!!!!
Тэгсэн ч би шинэ сандал дээр суугаад зургийн хэрэгсэлээ дэлгээд зураг зурахаар суулаа—яагаад ч юм яг одоо бүр зүйл нүдэнд минь улбар өнгөөр харагдаад байх шиг. Томоос том улбар цэг тавьлаа. Энэ улбар цэг цаашдаа юу болохыг үнэхээр мэдэх юм алга даа.
*
Хэсэг хугацааны дараа
2 давхарын шалыг арчаад явж байтал Жиний өрөөнөөс хүн орилох чимээ сонсогдоход би яаран өрөөрүү нь орлоо.
Өрөөнд харин шалан дээр унасан Жин айсан байдалтай хурдхан босоод хажуудаа байсан сандал дээр гарч зогсож байлаа.
Би: яасан бэ? Ким Сокжин!
Жин: тэнд—тэнд—жоом *буланруу заан орилох*
Би: жоом оо? *буланруу очтол нэг жижигхэн жоом байв*
Өнөөх жоомыг би шууд дээрээс нь дэвсэж алаад алчуураар жийрэглэн хогийн савруу шидэв.
Жин: аа—ааа-аа чи айхгүй байна уу?
Би: ийм жижигхэн юмны юунаас нь айдаг юм? Миний хуучин урланд жоомны үүр байдаг байлаа *айж бимбэгнэсэн Жинийг харан толгой сэгсрэх* --эр юм байж сүртэй юм бэ?
Жин: *сандал дээрээсээ буух* --чи өөрөө эмэгтэй юм байж айж мэддэггүй юм байна --*ичсэндээ хоолойгоо засах* --яаая *гарнаас нь цус гарч байлаа*
Би: хүүе яачихаа вэ? *сандран очих*
Жин: битгий ойрт—жоом алчихаад надруу яах гээв!! *гараа барин цусыг нь харах* --энэ хэзээ ингэчихвээ *өвдсөн царай*
Би: маяглалгүй харуул *гарыг нь булаан авах*--исгээд хаячихсан байнашд. Цус нь тогтохгүй дээ. Алив наашир *чирээд өрөөнөөс нь гарч угаалгын өрөөрүү орох*
Жин: яах гээд байгаа юм бэ? *өвдсөн царай*
Би: цэвэрлээд өгье, өөр яав гэж—манай эрэгтэй дүү нар багадаа дандаа гэмтдэг байсан болохоор би ийм юмандаа их сайн *гарыг нь угаалтуурлуу тосч усаар угаах*
Жин: тийм үү? *ярвайх* --хорсож байна.
Би: мэдээж шд. Суу наанаа *суултуурны таг буулгаад суулгах*
Тольны ард талын шүүгээнээс анхны тусламжийн хайрцаг гаргаж ирээд шаран дээр нь цэвэрлэгч түрхээд араас нь тос түрхэв.
Жин: яаая--*ёолох*
Би: дуугуй байхгүй бол улам өвтгөнө шүү *муухай харах*
Жин: заа --- *чимээгүй ярвайх*
Би: *шархны лент наах* --болчихлоо. Усанд битгий хүргээрэй. Өнөөдөртөө ингээд зүгээр болчих байх.
Жин: баярлалаа *сулхан дуугарах*
Би: зүгээр дээ *огцом бостол гэнэт нүд харанхуйлаад толгой эргэн хөл алдлаа*
Хэсэг хугацааны дараа нүдээ нээгээд хартал ариун цэврийн өрөөний шалан дээр Жин намайг тэвэрчихсэн сууж байв.
Жин: зүгээр үү? Яасан бэ? *сандарсан*
Би: мэдэхгүй ээ, гэнэт толгой эргээд *толгойгоо барин өндийх*
Жин: цус багадалттай юм уу? Ядаргаанд орчихсон байнашд *намайг түших*--одоо зүгээр үү?
Би: зүгээр байх аа *сулхан дуугарах*
Жин: болохгүй нь ээ. Алив *намайг 2 гар дээрээ өргөн тэврээд 00-с гарч өрөөрүүгээ оруулан орон дээрээ хэвтүүлэв*
Би: *өндийх*--одоо зүгээр байх аа
Жин: үгүй ээ, байж бай *миний болон өөрийнхөө духанд зэрэг хүрэх* --чи халуунтай байгаа юм шиг байх юм –
Би: арай ч дээ -*үнэхээр бие сульдаа болчихсон байна*
Жин: хэвтэж бай *намайг хойшоо хэвтүүлээд хөнжилөөрөө хучив* --би эм ч юмуу юу ч юм олоод ирье *гарч явах*
Би үнэхээр халуураад байгаа юм байх даа-бас юу вэ? Жин намайг асрах юм уу? Ёстой дайснуудтайгаа юу л болж байна даа
Жин хүн асарч үзээгүй бололтой, юутай ч ямар нэгэн эм амруу хийж ардаас нь ус уулгахдаа намайг хахааж алах шахав.
Би: хөөе *цохих*
Жин: уучлаарай *гэм хийсэн царай* --одоо жаахан хэвтчих... эм үйлчилтэл 1 цаг хэвт гэсэн.
Би: заа --*хөнжилдөө буцаж орох* --гэхдээ хөлдөж үхэхнээ-халаалт зогсчихсон юмуу хаашаа юм бэ? *бээвэгнэх*
Жин: дулаахан л байна даа—халуунаас болж байгаа байх, би хөнжил аваад ирье *гарч явах*
Хөлдөж үхэх тухай бодож байгаад нэг мэдсэн унтаж орхиж ээ.
Нүдээ аажуухан нээгээд харвал яг миний нүүрний өмнөхөн өтгөн хөмсөг, урт сормуур, цэвэрхэн арьс, тэгшхэн хамар, бас зузаан ягаахан уруул үзэгдэв. Нүдээ дахин хэд хэд цавчилаад өөрийгөө диваажинд байна уу гэж бодон инээмсэглээд дахиад сайн харвал Жин намайг тас тэвэрчихсэн унтаж байна. Түүний биеээс халуу дүүгэж би бүр халууцаж орхижээ. Хараад байхад тэр дээгүүрээ цамцгүй байна. Нүцгэн бие--- бурхан минь. Сандарсандаа нүдээ бүлтэлгзүүлэн түүнээс холдох гэж хичээсэн ч тэр намайг эндүү чанга тэвэрчээ, би бараг багтрах нь.
Жин аажуухнаар нүдээ нээгээд юу ч хэлэлгүй удаанаар надруу ширтэхэд би сандарч ичсэн амьтан шүлсээ залгин бүлтэлзэнэ.
Жин: сэрчихсэн үү? *нойрмог хоолой* --
Би: тийн--*ичсэндээ нүүрлүү харахгүй нүдээ эргэлдүүлнэ* --ямар халуун байна аа тэ?
Жин: аан-*духанд гараа хүргэх* --халуун чинь буучихжээ—чамайг халуураад даараад байхаар чинь дулаацуулах гээд *өндийх* --битгий буруугаар ойлгоорой *газраас цамцаа авч өмсөх*
Би: юу буруугаар ойлгоно гэж дээ --*худлаа инээх*--баярлалаа
Жин: зүгээр ээ –
Өрөөнд Шюга орж ирэв. Тэр цамцаа өмсөж байгаа Жин, оронд нь хэвтэж байгаа намайг эхэндээ гайхсан харцаар харж байснаа дараа нь ёжтой нь аргагүй инээмсэглэв.
Жин: *сандрах* --юу бодоод инээгээд байгаа юм?
Шюга: харин ээ *надруу сонжин харах* --энэ нь илүү амархан байсан юм уу?
Би: юу яриад *хурдхан орноос нь босох*
Шюга: гэхдээ энэ өрөөнд би ч бас байдаг шд—өөр газар хийж болсонгүй юу *Жиний янзыг үзсэн байртай мушилзах*
Жин: тийм биш ээ—би юу гэж энэ хачин--*өөрлүү нь муухай харан зогсох надруу хараад дуугүй болов*
Би: юу ч гэсэн өөрийн чинь бодож байгаа шиг биш болохоор хачин юм бодохоо болиорой *Жинрүү муухай харж Шюгагын хажуугаар зөрөхдөө чангахан мөрлөөд өрөөнөөс нь гарав*
*
Юи хувцаснуудыг цуглуулаад угааж байтал Тэхён түүнд баахан хувцас авчирч өгөв.
Ви: эд нарыг бас угаагаад өгөөч –
Юи: ойлголоо *хошуугаа унжуулах*
Ви: ядарж байна уу? *санаа зовсон байртай
Юи: үгүй ээ *толгойгоо сэгсрэх* --гэхдээ Жинна эгч гэнэт алга болчихлоо, оройн хоолны цаг болох гээд байхад *Жинна Жиний өрөөнд унтаж байгаа*
Ви: хааччихсан юм?
Юи: мэдэхгүй ээ--*санаа алдах* --Сүёон эгч хүнс авах гээд дэлгүүр явчихсан—хоол яг оройтох гээд байна, бас би өнөөдөр UFO хайх хүсэлтэй хүмүүсийн уулзалтанд явж чадаагүй, тэнд уг нь хөгжилтэй байх байсан даа –
Ви: UFO? Олддог юм уу? Би ч бас хаймаар байна *нүд нь сэргэх*
Юи: одон орны дурангаар харвал зөндөө олдоно. *инээд алдах*
Ви: тэгвэл надад байгаа шд –алив *гараас нь чирээд угаалгын өрөөнөөс гарах*
Тэр 2 хамт байшингийн дээврийн хоосон өрөөнд ирвэл тэнд ганцхан одон орны дурангаас өөр юм байсангүй.
Юи: хөөх дуран *уулга алдах*
Ви: би саран дээрээс туулай хайх гэж авсан юм—олоогүй л дээ гэхдээ *шилээ маажих*
Юи: тэр туулай чинь одоо дэлхий дээр байгаа байх аа *дуранруу гүйж очоод харж эхлэх*
Ви: харагдаж байна уу *сониучирхах*
Юи: нар жаргаагүй байгаа болохоор од ганц ч харагдахгүй байна. Нартайд од яагаад харагддаггүй байна аа *санаа алдан дурангаас холдох*
Ви: өдөр юм чинь---чи яаж физикээр сурдаг байна аа *инээх*
Юи: физик яасан гэж? Шинжлэх ухаанд дуртай ч өөрийнхөө хүссэн зүйлд итгэх нь юу буруу гэж—би ч гэсэн өөрийгөө гажиг гэдгийг мэднэ *хошуугаа унжуулах*
Ви: чи гажиг биш шдээ—би ч гэсэн хүссэн зүйлдээ итгэхийг хүсдэг *инээмсэглээд толгойг нь илэх* --тийм болохоор битгий урвайгаад бай л даа ЮИ
Ви баахан тэнэг царай гарган Юи-н инээдийг хүргэж тэр 2 баахан инээлдэв.
*
Сүёоныг дэлгүүрээс хүнсээ аваад Бангтаны гэрийн үүдэнд ирээд кодоо хийж байтал хэн нэгэн ардаас нь "хөөе Мин Сүёон" гэж ууртайгаар дуудав.
Эргээд харвал түүний 17тойгоосоо хойш үерхсэн найз залуу Санхёг зогсож байлаа.
Сүёон: Санхёг ахаа--*гайхах* --та яагаад энд??
Санхёг: яг адилхан юм буцаагаад асууя—чи яагаад энд байгаа юм? Бүтэн жилийн дараа солонгост эргэж ирсэн найз залуутайгаа уулзах завгүй цагийн ажил хийж байгаа гээд байсан Бангтан-нхаа гэрт хүнсийг нь цуглуулаад явж байгаа юм уу? *ууртай* --чи больсон гэж хэлээ биз дээ? Дахиж эд нарын хойноос гүйхгүй гэсэн байх аа!!
Сүёон: энэ их урт түүх—ахаа, уурлалгүй тайлбар сонс л доо
Санхёг: тайлбар хэрэггүй ээ—чи үнэхээор ганц намайг хараад амьдарчихаж чадахгүй бол 2уулаа ингээд салья *ууртай харц*
Сүёон: ахаа—
Тэдний дэргэд үнэтэй спорт машин ирж зогсон чангаар сигналдаад дотроос нь Шюга бууж ирэв.
Санхёг: *шюгаруу харах* --сонго, намайг эсвэл эднийгээ
Сүёон: ахаа-та битгий ингээд бай л даа, тайлбарлавал та ойлгоноо
Санхёг: би харвардад сурдаг—дэлхийн хамгийн нэр хүндтэй сургууль, харин миний эхнэрээ болгоё гэж бодсон охин ийм юм хийгээд, хэдэн тэнэг залуусын ардаас ухаан жолоогүй гүйгээд байвал надад үнэхээр сонирхол алга
Шюга: тэгвэл надад сонирхол байна *тэдний дундуур орж зогсох* --харвард гэнээ? Мундаг юм аа--*Сүёоны мөрөр тэврэх* --гэхдээ би ч бас нэлээн мундаг хүн л дээ—чамайг сураад явж байхад хэдийнэ саятан болчихсон. Өөрийн чинь бодлоор би нэг тэнэг амьтан байх, гэхдээ найз бүсгүй чинь намайг хараад догдолж өөрийг чинь хэсэг мартаж байвал чиний сайн хямагдаагүйнх биш гэж үү? *хорноор мушилзах*
Санхёг: Сүёон аа, яг одоо наадхаасаа холдохгүй бол бид ингээд үнэхээр дуусна шүү!!
Сүёон: ахаа --*шюгагаас холдох гэж оролдсон ч шюга түүнийг үнэхээр чангаар барьж бүр хөдөлгөсөн ч үгүй*
Шюга: харав уу? Холдсонгүй *мушилзах* --орцгооё Сүёонаа *Сүёоныг тэвэрсэн чигтээ хаалгаа онгойлгоод орчихов*
Сүёон: тавь л даа --*уйлах шахах* --өвдөөд байна
Шюга: чи бидний фэн байсан юм уу? *инээд алдах* --яагаад тэгээд үзэн ядагч царайлсан юм?
Сүёон: та нар л дураараа тэгж ойлгосон биз дээ *өвдсөн мөрөө барих*
Шюга: тэгвэл -*түүнийг хаалганд шахах* --ингэж болох юм байна шд—чи дуртай байгаа биз дээ *үнсэхээр ойртох*
Сүёон: битгий!!! *түлхэх*
Шюга: *дургүй нь хүрсэн байртай холдох* --дураараа л бол—хүсвэл хэлээрэй л дээ *түүнийг орхиод байшинруу алхав*
Сүёон тортой хүнсээ барьсаар ард нь үлдэж түүний хойноос ширтэнэ. Одоо түүнийг Санхёг хаячихсан. Тэр хэзээ ч дахиж эвлэрэхгүй биз-харин Шюга түүнийг цаг үргэлж ашиглах гэж оролдоно. Яачихсан хорвоо вэ гэж бодох тусам уйлмаар санагдсан ч тэр арай гэж тэвчиж байлаа.
*
Маргааш нь—
Гал тогоонд аяга угаагаад зогсож байтал утсанд дуудлага ирлээ.
Би: байна уу? Намжүүн аа
Намжүүн: Жинна –жижиг байшинд хүрээд ирээч-харуулах юм байна
Би: дахиад уу? Юу юм бэ? *зочны өрөөнд сууж байсан жин, Жонгүк 2 надруу гайхан харна. Намжүүнийг нэрээр нь дуудсанд л гайхаж байгаа бололтой*
Намжүүн: хурдал аа—үгүй бол би өөрөө очлоо шүү
Би: би завгүй байгаа юмсан—
Намжүүн: тасаллаа *таслах*
Жонгүк:*Жинд шивнэх* --намжүүн ах өчигдөр орой өрөөндөө байхдаа Жинна эгчийн тухай л яриад байсан. энэ 2 учиртай болчихож
Жин: *итгэж ядан харах* --за арай ч дээ –
Энэ үеэр хаалгаар Намжүүн орж ирээд шууд гал тогоонд зогсох миний зүг ирэв.
Би: --яасан бэ?
Намжүүн: гарья аа *миний гараас барьж аваад үүдрүү дагуулан алхав*
Би: би аяга угааж байна шдээ –
Намжүүн: харуулах юм байна аа—
Би хүрмээ ч өмсөлгүй тэр чигтээ гэрээс гарав. Гэтэл гэнэт Жин миний зүүн гараас бариад авлаа. –тэр хөлөндөө ч гутал өмсөлгүй гараад ирж.
Намжүүн: яасан бэ? Ахаа
Жин: надад энүүгээр хийлгэх юм байна *намайг татах*
Намжүүн: надад ч бас *намайг татах*
Жин: минийх илүү чухал
Намжүүн: та яаж мэдэж байгаа юм?
Жин: чи энийг сонирхоод байгаа юм уу? *гэнэтийн энэ асуултанд нь би хүртэл цочирдож орхилоо*
Намжүүн: таньд хамаагүй биз дээ *дургүйцсэн байдал*
Жин: хамаатай юм шиг байна. Би ч бас энийг сонирхоод байгаа *надруу харах* --чи сонирхол татаж чадсан
Намжүүн: та бид 2 адилхан сонирхолтой гэж санагдахгүй л байх юм *миний гараас улам чанга татах*
Жин: харин л дээ *бүр чанга татах*
Энэ 2н дунд би магадгүй биеээрээ 2 хуваагдах шинжтэй—юу хэлхээ мэдэхгүй ээлжлүүлэн харж зогсох надруу жин эелдэгээр инээмсэглээд "намайг дагаад буцаад ор" гэж байна. Харин хажуунаас Намжүүн "би хэдийнээ сэтгэлээ илчилсэн байх аа, яг одоо харуулах зүйл байна"
Би: *аль альнаас нь гараа дугтрах авах* --ӨВДӨЖ БАЙНАШД. ХАРААЛ ИД ГЭЖ!!! *Чангаар*
Нөгөө 2 үнэхээр гайхсан байдлаар надруу харна.
Би: ТА 2 ЯМАР ЭД ЗҮЙЛ БУЛААЛДАЖ БАЙГАА ЮУ? ҮХСЭНДЭЭ 2 ТАЛААС ТАТААД БАЙГАА ЮМ? ХӨӨЕ КИМ НАМЖҮҮН –ЧАМД БАЯРЛАЛАА, ӨНӨӨДРИЙН ХАРУУЛАХ ЗҮЙЛИЙГ ЧИНЬ БИ ОЧИЖ ХАРНА. ХӨӨЕ КИМ СОКЖИН –ЧИ ЯМАР ЖААХАН ХҮҮХЭД ҮҮ? ГУТАЛ ӨМСӨӨЧ!! ЯДАРГААТАЙ АМЬТАД ВЭ? БИ ОРЖ АЯГАА УГААЛАА *аль альруу нь муухай хараад гэрлүүгээ хурдхан буцаж оров*
Гал тогоонд орсон хойноо аяга дүүрэн ус уугаад арай гэж нэг юм тайвширлаа—энэ зүрх одоо юу вэ? Амаараа гарлаа шдээ—би догдолж үхэх гэж байна. Тэр 2 аль аль нь үнэхээр дажгүй залуучууд—БАНГТАН БААС л болохоос биш--
CZYTASZ
сүйр БАНГТАН !! (дууссан)
Fanfiction"би Бангтаныг тэр чигт нь үзэн ядаж байна" "сүйр, сүйр, сүйр бангтан" Үзэн ядалтаас хайр!