Сүйрсэн бангтан #3

2.4K 231 9
                                    

Хамаг хувцас нь урагдаж бараг зэрлэг хүмүүс шиг болсон Бангтаныхан ой дундуур жад барин алхана. Тэд өмнө нь өөрсдийгөө од байсан гэдгийг бараг мартсан байх. Хэдэн сар эсвэл хэдэн жил ингэж эзэнгүй арал дээр хаягдсан юм бол бүү мэд.
Жиминий нүүрээд дүүрэн сахал ургаж нөгөөх нь хоорондоо ширэлдээд бухал шиг болжээ. Харин Тэхён бараг л бодибюлдингийн хаад шиг биетэй болж энд тэнд нь бартай ч тулалдсан, баавгайтай ч тулалдсаныг нь гэрчлэх олон арван сорвинууд дурайна. Харин Намжүүн жижиг бургаснуудаар өөртөө шилны рам хийж зүүгээд урт навчаар зангиа ороожээ. Ширэнгэд ч тэр загварлаг хэвээрээ. Энэ 3 урт урт жаднуудаа шидлэн туулай, цагаан баавгай, буга агнана. Харин энэ үеэр далайн мандалд 2 бангтан загасчилж байв.
Бөгсөн биеэ навчаар халхалсан Жон Хусог гэх энэ тас хар эр цагтаа дэлхийг шуугиулж явсан алдартай бүжгээрээ аврага загаснуудыг урхидан өөрөөрөө амьд өгөөш хийж усан дотор бүжиглэнэ. Харин түүнийг аврага загас үмхэнгүүт нь татаж гаргахаар бэлэн зогсох Жиний наранд борлосон бие нь гялтагнана. Тэгсэн ч тэр ядаж л нүүрээ харлуулахгүй гэсэндээ байнга нарн халхавч өмссөнөөс тэр үү зөвхөн нүүр нь цав цагаан. Яг цагаан толгойтой бор үхэр шиг харагдана.
Эрэг дээр байх навч, хулс сүлжин хийсэн урцанд омгийн ахлагч Жон Жонгүк урдаа 3 эмэгтэйгээ суулгаад их л ихэмсэгээр жимс, хоол өгч хишиг тараана.
Харин байшингийн гадаа байх шонд нэг араг яс өлгөөтэйн доор даавуун дээр Мин Юнги, залхуурлаасаа болж үхэв гэж бичжээ. Хөөрхий ан хийхгүй, усанд явахгүй байсаар байгаад үхсэн бололтой.
Байшингийн үүдээр 4, 5 хүүхэд гүйлдэх бөгөөд бүгдл тосгоны ахлагчын хүүхэд.
*
ААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
*орилох*
Жин: хөөе, Жинна яасан бэ? Зүгээр үү? *сандран намайг сэрээв*
Би: зүүд үү? Сая би зүүдэлсэн үү?
Жин: юу вэ? Муухай зүүд зүүдлээ юу? их ядарсан байх даа, аргагүй.
Өндийгөөд эргэн тойрноо харвал бид эвдэрхий завьныхаа тавцан дээр унтацгааж байлаа. Миний орилооноос болж дотор унтаж байсан Юи сэрээд гараад ирэв.
Юи: эгчээ, яасан бэ? *нойрмог*
Би: уучлаарай, зүүдэлсэн бололтой *бага зэрэг тайвширах*
Юи: ядаргаатай зүүдэлдэг юм бэ. Сэрүүлэг шиг. Би хичээлдээ явах цаг болчихож л гэж бодлоо шд. *буцаад орох*
Жин: энэ хүүхэд эндээс сургуульдаа явах нь л дээ *толгой сэгсрэх*
Би: хэдүүлээг хэзээ ч олохгүй бол яанаа? Би арай тосгоны ахлагын татвар болох юм биш байгаа. *айсан*
Жин: юу зүүдэлчихсэн юм бэ? *толгой илэх* -буцаад унт хүүхдээ
Би буцаж хэвтээд Жиний гарыг дэрлэн тэнгэрлүү ширтэнэ.
Жин: нойр чинь сэргэчихсэн үү?
Би: тэглээ. Цаг хэд болж байгаа бол?
Жин: харин л дээ. Өлсөөд байхыг бодоход өглөө болох дөхөж л байгаа байх. *инээх*
Би: ер нь босьё. Ямар нэгэн юм хийх хэрэгтэй шд. Бид нарыг хайж эхэлтэл ингээд зүгээр байгаад байвал нэг мэдсэн үхчихсэн байвал яах юм? Юу ч юм хийх хэрэгтэй *босох*
Жин: юу хийнэ гэж?? *гайхан харна*
Би: ядаж SOS гэж бичээд шатаах хэрэгтэй шд. Хиймэл дагуулаас харах ч юм билүү?
Цаана унтаж байсан Намжүүн яг үхдэл шиг гэнэт босоод ирэв.
Би: цочих гэж
Намжүүн: Жинна чи яг зөв хэллээ. SOS –хиймэл дагуулаас харах л болно. Бид чинь европд байгаа. Ямар африк биш.
Жин: болио та 2. Өөрсдийгөө л ядраахын нэмэр.
Би: үгүй ээ. Өглөө болохоос өмнө хийгээд шатаавал тэнгэрээс харах л болно. Алив Намжүүнаа явцгаая
Жин: хөөе л дөө *бидний ардаас дагах*
Намжүүн бид 3 харанхуйд ойн захаас гишүү түүж эхэллээ. Сар овоо тусалсаных уу бид юутай ч SO гэж бичиж чадсан ч S гэж бичих гэсээр байтал үүр цайгаад өглөө болчихлоо.
*
Бид нар энэ арал дээр ирээд 4 хонолоо.
*
Юнги, Сүёон 2 хөлөг онгоцноосоо буугаад эргээр алхаж байтал баахан цогцостой таарах шиг болов.
Сүёон: Юнги, тэр юу вэ? *заах*
Юнги: нэг л таньдаг үхдэлүүд байх юм. Манай хэд биш үү? *ойртон очих*
Тэдний олсон зүйл нь шөнөжин мод зөөж ядраад унасан газраа тэр чигтээ унтацгаачихсан Жин, Намжүүн, Жинна 3 байлаа.
Бас тэр 3н хийсэн SO нь далайн давалгаанд хэдийнэ арчигдаж хэдэн ширхэг томхон моднууд нь л үлджээ.
Юнги: энэ 3 хэзээ ч битгий сэрээсэйй *өрөвдсөн харцаар харах*
Сүёон: шөнөжин хийсэн юм нь-- *толгой сэгсрэх*
*
Үдийн нар дээрээс шарж арал дээрхи хүмүүс цуглан өдрийн хоолоо идэцгээнэ. Онгоцонд мах, паста, ногоо, амтлагч гээд нөөц их байсанд талархмаар. Ийм эзгүй арал дээр ч тэд шпагетти идэж байна шүү дээ.
Хоби: бид ер нь дэмий зовж байхаар одооноос цагийг зугаатай өнгөрөөх хэрэгтэй шд *босч ирэх*
Юи: яана гэж??
Хоби: тоглоцгооё. Бид хаана байна? Далайн эрэг, нар, элс, бүгд усны хувцастай. Оргилуун дарс, шар айраг. Хэрэгтэй бүх зүйлс байна. Залуусаа одоо урвайж суухаа боль л доо.
Тэхён: зөв шүү. Бид нар ингэж урвайгаад ер нь яах юм? Хэдүүлээ хөгжилдөх хэрэгтэй
Шюга: надаас л хол хөгжилдөөрэй. Би яг одоо энэ сайхан сүүдэрт унтлаа. *залхуу царай*
Сүёон: би усны хувцасаа өмсөөд ирье *ялдамхан хэлээд босох*
Шюга: би унтахаа больлоо *нүд нь сэргэх*
Жин: Жинна чи яах юм? *намайг зөөлхөн ёврох*
Би: ертөнц төгсөх гэж байгаа биш дээ. Жаахан тоглосон ч яахав. Гэхдээ эд нарыг хөлд үрэгдэх вий дээ. *босоод үсчин бүжиглэж байгаа Жимин, Жонгүк, Хоби, Тэхён 4рүү харах*
Жин: угаасаа эд нар шиг тоглож бол чадахгүй л байх. Чи усны хувцасаа өмсөөд ир. би нарны тос түрхээд өгье. *инээмсэглэх*
Намжүүн: надад энд ирснээс хойш ер нь л дууны санаа л орж ирээд байна. Би дуу бичлээ. *босч явах*
Хоби: ээе ээе ээе, ингэж өвгөрөхгүй шүү. Намжүүн аа, энд наад ажлаа март.
Юи, Сүёон бид 3 усны хувцаснуудаа өмсөөд гарч иртэл нөгөө хэд чинь далайн эрэг дээр элсний гар бөмбөг тоглож байлаа. Бүр хөлгийн ахмад, үйлчлэгч 2 ч тэдэнтэй нэгдчихсэн тоглож харагдав.
Бид далайн эрэгт зоосон сүүдрэвчинд очиж суугаад охидын хүчийг үзэхээр шийдэн биендээ нарны тос түрхэж эхлэв. Мэдээж зүгээргүй, тэднийг өдсөн маягтай түрхэнэ. Хамгийн түрүүнд ойлгомжтой Мин Юнги уналаа. Сүёоны тосоо түрхэж биеэ илэхийг гөлөрч байгаад бөмбөгөнд цохиулан унав. Бүгд л инээлдэнэ.
Удалгүй Юи хөлөндөө тос түрхэж байхыг харсан Тэхён тоглоомоо хаяад шууд гүйн ирлээ.
Тэхён: би түрхээд өгье. Чи жирэмсэн юм чинь хөлөндөө хүрэхгүй *инээх*
Юи: тэгэх үү? *инээх*
Би: хөөе, гэдэс нь томрооч үгүй байхад яагаад хөлөндөө хүрэхгүй гэж *тэнэгийг нь гайхан харна*
Миний залуу байдаггүй шүү. Намайг яаж ч байсан тоох шинж алга. Худлаа л үе үе надруу харж даллахаас өөр юмгүй. Энэ ёстой арай л мэдрэмжгүй юм. Иймийг нь мэдэх ч гэсэн заримдаа бас гомдмоор ч юм шиг.
Сүёон: гэснээс таны гэрлэх санал ч бүр өнгөрчээ.
Юи: ер нь гэрлэх юм уу? Ингээд байхад нь тоохгүй байхад
Би: хөөшшш. Жин зүгээр л иймэрхүү юм сонирхдоггүй юм
Сүёон: иймэрхүү юм гэж таныг уу?
Нөгөө 2 бие биерүүгээ харан баахан инээлдэв. Би харин багтрах шахна.
Энэ өдөр ингэс гээд тоглоом шоглоомоор өнгөрөв. Гэхдээ л нээрээ энэ тэнэг хэзээ гэрлэх санал тавих юм бол... ядаж жаахан мэдрэмж суухгүй юм байх даа?
Дайран дээр давс гэдэг шиг тэнэсэн бөмбөг намайг нүүрэн дундуур онож орхив.
Бүгд айн зогсолоо.
Би: ХӨӨШШШШШШШШ
Жин: Жинна уурлалгүй явуулчих аа, наад бөмбөгөө
Юу гэнэ вэ? Би найз бүсгүй нь байхад зүгээр үү гээд гүйж ирэх ёстой биз дээ. Энэ муу үе үе ингэж уур хүргээд, өдөөд байгаа юм байх даа.
*
шөнөөр Намжүүн, Жимин бид 3 далайн эрэг дагуу өнөөх SOS оо шатааж байгаад эргээд онгоцон дээрээ иртэл Жин далжийтал эмэгтэй хувцас өмсчихсөн тоглож байна. Бүр хусогыг урдаа суулгачихсан гэрлэх санал энэ тэр тавиад. Энэ хусог одоо намайг дуурайгаад байгаа юм байх даа. Харааж ерөөж байгаа нь бүр яг би гэж бодож байтал цаанаас тэхён "бүр яг Жинна гэж шүү. Жин ахаа, та яаж тэр хүнтэй гэрлэнээ" гэх сонсогдов.
Уур буцлах шиг болж орилмоор байсан ч хэрвээ би одоо уурлавал Жин намайг аргадаад л бүх юм дуусах нь тодорхой. Оронд нь гомдсон царайрайлж завьнаас буцаад буув.
Жиминий намайг дуудах гайхсан дуунаар л Жин юу болсоныг анзаарах шиг болж миний ардаас намайг дуудсаар гүйн ирлээ.
Аая, би бол тэрүүгээр нэг гомдсон хүн. Гүйгээл модруу оров.
Жин миний ардаас "Жинна, жинна" гээд л гүйсээр. Би ёстой гүйцэгдэхгүй. Энэ удаад жаахан хашраагаад арай илүү мэдрэмжтэй болгоно доо гээд бодчихсон.
Нэг мэдсэн ер нь л биш ээ. Жиний дуу ч сонсогдохоо болиод далай ч харагдахаа больчихож. Тэгтлээ хол гүйсэн юм байх даа.
Эргээд хэсэг алхлаа. Жинийг дуудаж орилж ч үзлээ. Байдаггүй ээ.
Далчигнаж байгаад одоо эзэнгүй арлын ширэнгэ дотор төөрчихөж байгаа юм уу?
Гэнэт ард ямар нэгэн чимээ сонсогдов.
Эргээд харвал гялалзсан улаан нүд. Би ч "ЖИНННН" гэж орилоод л доошоо суухтай зэрэгцэн нөгөө улаан нүд надруу ухас хийв. Энэ үеэр Жиний гар намайг угз татан ардаа оруулаад бидэнрүү чиглэн ирсэн улаан нүдтэй араатныг модны том мөчрөөр лүк хийтэл цохитол яг л нохой мэт гасалж байлаа.
Жин: зүгээр үү? *миний хацар нүүрийг илэн *
Би: зүгээр *уйлагнах*
Тэгтэл нөгөө улаан нүдний цаахнаас бидэнрүү гэрэл тусаж эхэллээ. Жин бид 2 тэврэлдэн өнөөх гэрэллүү харна.
Би: хар гарагынхан юм болов уу?
Жин: хэзээдээ тэхён Юи 2н ярианд уусчихаав? Аврах багынхан байх.
Би: нээрээ юу? *итгэж ядна*
Харин тэр гэрлийн эзэн бидний өмнө ирэхэд зүгээр л нохойгоо салхилуулж яваад алдсан нас тогтсон эхнэр нөхөр болохыг бид харав.
Эрэгтэй: хэн бэ? *англиар*
Би: бид хөлөгтэйгөө сүйрчихсэн. Аврах багынхан биднийг аврахыг хүлээж байна
Эмэгтэй: *инээд алдах* --тоглоод байна уу?
*
Гайхамшигтай. Бид зүгээр л нэг баяны хувийн арал дээр ирчихсэн байж. Арлыг судалж, хаана ирсэнээ мэдэх ёстой байсан юм.
Баян эхнэр нөхрийн барлагуудтай нөгөө хэд дээрээ буцаж ирээд тэднийг дагуулаад өнөө 2н гэрлүү очиход үсрээд л 15 минут алхлаа. Аврага том эдлэнг бид бүтэн 4 хоног огт анзаараагүй байж.
Бүгд л багахан ичиж бас баярласан байдалтай эдлэнд ирж найрсаг эхнэр нөхрийн дайлснаар усанд орж тухтай унтлагын өрөөнүүдээр хангуулав. Тэд ямар ч азаар юм хүүхдүүд нь бангтан сонсдог, бас гэрт нь миний зурсан зураг байж таарсанд ихэд олзуурхан бидэнд үнэхээр элэгсэг хандав.
Маргааш нь бидэнд өөрсдийн хувийн усан онгоцоо зээлдэж бид буцаад грекийн зүг хөдөллөө.
Би хөлгийн тавцан дээр далайг ширтэн зогсох үед Жин дэргэд ирлээ.
Жин: бид нар бас их бүтэлгүй юм аа.
Би: харин тийм ээ. *эргэж хараад ардаа суух нөгөө хэдийгээ харна*
Хоби, Жимин, Жонгүк 3 ядардаггүйгээрээ далчигнан хөөцөлдөж Тэхён Юи 2 тэрүүхэн тэндэх өөрсдийн ертөнцдөө жаргалтай нь аргагүй инээлдэж харин Юнги Сүёоны өвдгийг дэрлэн унтана. Харин Намжүүн эхнэр нөхөр 2с авсан номоо уншаад ухаан мэдрэлгүй. Энэ их адал явдлын дараа ч эрч хүч нь дундардаггүй хүмүүс юм даа.
Жин: бид ч гэхдээ үнэхээр сүйрсэн шүү. *инээх*
Би: хэний ачаар аврагдсанаа бодоорой *нүдээ ирмэх*
Жин: чиний л юм шиг байна. *тэврэн авав* --уг нь төрсөн өдрөөр чинь хэлэх байсан ч одоо хэлчихье. Яахав бид хөлөг онгоцон дээр, бүгд хамтдаа жаргалтай байгаа юм чинь. *инээмсэглэх* --надтай гэрлэх үү? Чамд өгөх гэж авсан бөгжөө далайд гээчихсэн ч гэсэн сэтгэл маань яг ингээд байж байна. *гараараа зүрх хийх*
Би: тэгвэл бүр асар том шигтгээтэй бөгж авч өгөөрэй. *хүзүүгээр нь тэврэх* --гэрлэцгээе. Ким Сокжин !!!
Манай хөлгийн ахмад үйлчлэгч 2г хүртэл оруулаад бүгд биднийг харан алгаа ташиж баяр хүргэж байлаа.
Бангтан хэзээ ч сүйрэхгүй ээ.    

сүйр БАНГТАН !!  (дууссан)Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon