ЗУРГАА: ШАЛ ДЭМИЙ ГЭГЭЛЗСЭН НЬ

3.5K 276 4
                                    

  Жин орон дээрээ суугаад хананд өлгөөтэй Жиннагын зургийг ширтэнэ. Тэр магадгүй яг ингээд нэг цаг шахам суусан байх. Түүний энэ ухаан мэдрэлгүй байдлыг удтал ажигласан Шюга эцэст нь тэсвэр алдлаа.
Шюга: хөөе-галзуурчихсан уу? *янзыг нь үзсэн байртай*
Жин: *цочих* --айн??
Шюга: чи үнэхээр зүгээр үү? Яачихаад байгаа юм? Энгийн үед эргүүтээд л энүүгээр шуугиж байдаг биз дээ?
Жин: бодох юм байна. *толгой сэгсрэх* --энэ зураг гоё биш гэж үү?
Шюга: дажгүй-гэхдээ би намжүүн та 2 шиг ийм юм сонирхдоггүй.
Жин: би хүнд дурлачихсан юм шиг байна аа *шюгаруу гал дүрэлзсэн нүдээр харах*
Шюга: надад биш бол надаа хамаагүй ээ *зугатаах гэж оролдох*
Жин: байз л даа *хаалга хааж зогсох* --надад зөвөлгөө өгөөч дээ *яахаа мэдэхгүй байгаа хүний царай*
Шюга: хайр дурлал дээр надаас зөвөлгөө авч болох юм уу? *тэр яг л би хайр дурлал мэдэх хүн мөн үү гэсэн харцаар харна*
Жин: хамаагүй ээ—надад ярилцах хүн хэрэгтэй байна *шюгаг буцааж орон дээр нь суулгав*
Шюга: би ярилцмааргүй байдаг *үнэхээр залхсан царай* -за алив тэгээд яриач
Жин: тэр нөгөө хэн байгаа биз дээ
Шюга: зураач хүүхэн үү? За
Жин: чи яаж мэдэж байгаа юм? *гайхах*
Шюга: чи тэнэг юм уу? *дургүй нь хүрсэн харц*
Жин: үгүй ээ—заза хамаа алга. Жинна их содон юм аа, нэг тийм сонин—
Шюга: чамд зориулагдаагүй юм шиг үү?
Жин: *гайхах* --яг тийм... яг л надад зориулагдаагүй юм шиг хэрнээ намайг өөртөө зогсоо зайгүй татаад, хаа ч байсан нүдэнд өртөөд байх юм. Тэр уг нь бол хэзээ ч миний сонирхох эмэгтэй биш--
Шюга: тэгээд?
Жин: бодоод үз л дээ-би урт үстэй, эмэгтэйлэг, халамжтай, мэдрэмжтэй охидод дуртай. Тэгсэн тэр Жинна—богинохон үстэй, хар яр гэсэн яриатай, эршүүд—тэгээд Сүпер жуниорын фэн—одоо цагт Сүжү сонсдог залуу охид байдаг юм уу? Ямар ч мэдрэмжгүй *амьсгал авахгүй үргэлжлүүлэх* --тэгээд намайг харааж ерөөгөөд, үзэн ядаад, харах болгондоо хэрүүл хийгээд-тэгээд байхад нь би татагдаад байх юм
Шюга: ТЭГЭЭД!!!
Жин: юу тэгээд гэж? Хачин байгаа биз дээ?
Шюга: мэдрэл. *муухай харах* --чи ер нь хүнд хайртай болж үзсэн үү? Яг чиний төсөөлдөг шиг охин гэнэт гараад ирнэ гэж бодоо юу? больж үз, бүр дургүй хүрчихлээ. Сайн бол сайн, таалагддаг бол таалагддаг, хайртай бол хайртай, тэрэнд чиний дотроо ургуулсан тийм төгс охин биш эсэх ямар хамаатай юм!
Жин: нээрээ тийм шүү.... гэхдээ чи өөрөө хүнд хайртай болж үзсэн юм уу? *эргэлзсэн байдлаар харах* --чи охидуудыг зүгээр л нөгөө – хэрэглээд хаядаг биш билүү?
Шюга: үзсэн. Хараал ид. *муухай хараад орон дээрээ хэвтэж хөнжилдөө шургах* --надад ч бас чам шиг юм тохиолдоод байх шиг байна. Гэхдээ--*дуугүй болох* --ядаргаатай юм аа. Яаж сайн залуу байх ёстойг мэдэх юм алга. Унтлаа, одоо дуугүй бол!
Жин: ойлголоо доо—муухай ааштай амьтан. *өрөөнөөс гарч явах*
*
Зочны өрөөний буйданг тойроод Ви, Жонгүк, Жимин, Жэйхоп 4 сууна. Тэд их л нухацтайгаар ямар нэгэн зүйл ярилцаж байгаа бололтой.
Ви: тэгээд яах уу? Одоо хэдхэн өдөр л үлдлээ
Жонгүк: яахав дээ—бэлэг аваад, бялуу аваад л
Жэйхоп: өөр шинэлэг зүйл алга уу
Жимин: яаж ч бодсон Шюга ахад таалагдах юм охид, архи биш гэж үү?
Ви: чи ахыг юу гэж бодоод байгаа юм? Арай ч дээ—ах архинд дуртай ч гэсэн охидоо биднээр олуулахгүй. Зүгээр ахиухан архи авах уу?
Жэйхоп: ер нь нууц үдэшлэг зохиогоод гэнэтийн бэлэг барья. Зөндөө их хоол бэлдээд, зочид ч уриад л—
Жонгүк: болж байна. Би дагалаа
Ви: өөр ямар нэгэн содон зүйл—багт наадам хийх үү? Хүмүүсийг дүрд хувир гээд?
Жимин: болж байна. Цагдаа, сувилагч хувцастай охид байвал ч—
Ви: чи өөрөө охидод дуртай юм бишүү *муухай харах*
Жимин: үгүй л дээ *гэмгүй царайлах*
Жонгүк: охидоор яах юм бэ--*урвайх*
Жэйхоп: охид байхгүй тэгээд долоон хар юм хамт үдэшлэг хийх юм уу? Ямар цэнхэрүүдийн цуглаан байгаа биш дээ—охид урих хэрэгтэй *гал тогоонд хоол бэлдэж байгаа Жинна, Сүёон, Юи 3руу харах* --ядаж л тэр 3 байх хэрэгтэй.
Жонгүк: энэ 3 ямар юмаараа охин байдаг юм *инээх*
Жимин: нээрээ энэ 3 ч хэрэгтэй шүү. Ядаж л зочидод үйлчилнэ.
Ви: тэр үед үйлчлэгч биш зочин болгох хэрэгтэй, муу гахай Жимин—тэгээд ч Юи их хөөрхөн байгаа биз дээ *тэнэг хүний инээмсэглэл*
Жэйхоп: тэгвэл шийдлээ-Шюга ахын төрсөн өдөрт зориулсан багт наадмын үдэшлэг. Шюга ахын найзуудыг өөрсдийн найзууд, танилууд, дотны хүмүүстэйгээ хамт уриад нижгэр тэмдэглэнэ. Ви чи архи, дарс зохицуул. Жимин аа чи зочид урь, Жонгүк чи хоол, зуушны асуудлыг шийд. Харин би чимэглэл. Болж байна уу?
Ви: болж байна. Ах нарт хэзээ хэлэх үү?
Жонгүк: ах нар зөвшөөрнө гэж үү? Мони ах бол "намайг зүгээр амраагаад өгөөч" гэнэ биз. Шюга ах төрсөн өдрийн эзэн юм чинь мэдээгүйдээ ч яахав. Жин ах харин бидэнтэй нийлж магадгүй.
Жимин: Жин ахад тэгвэл хэлчихье.
Жэйхоп: Жин ахаар яахын бэ? Үглээд салахгүй. Хэдүүлээ зүгээр сайхан залуу насны эрч хүчээрээ бүхнийг шийдчихье. Ок! *нөгөө хэдээ гүйлгэн харвал бүгд толгой дохиж байна*
*
Сүёон, Юи бид 3 Бангтаны гэрлүү явна. Өнөөдөр би машингүй гарсан учраас тэднийхрүү явдаг өгсүүр замаар хүнд тортой хүнс чирэн алхахдаа бид 3 үнэхээр их ядарч байлаа.
Би: хөөе Мин Сүёон, чи өчигдөрөөс хойш яачихсан юм? Үхсэн амьд нь мэдэгдэхгүй хачин царайлаад явах юм?
Сүёон: би өчигдөр Санхёгт хаягдчихсан. *санаа алдах* --эцэст нь ингээд хаягдчихсан чинь яалт ч үгүй шаналж байна шүү.
Юи: яагаад? Санхёг ах таныг яагаад хаячихсан юм?
Сүёон: би баригдчихсаан... бүр бангтаны гэрийн үүдэнд. Тэгээд бас Шюга ах гэнэт гарч ирээд—одоо ч бүр өнгөрсөн хорвоооооооооо *уртаар санаа алдах*
Би: өөдгүй муу БАНГТАН. Хүний амьдрал баллаад хаячихсан байнашд. *доороо дэвслэн баахан хараал урсгав*
Сүёон: ах нарыг битгий хараагаад бай... тэгсэн ч би арми хэвээрээ байгаа.
Юи: ёстой гандан буурахгүй юм аа *толгой сэгсрэх* -манай Шайны ах нар эд нарын хажууд хамаагүй дээр дээ—гэхдээ Ви их хөгжилтэй, сайн хүүхэд. Бусад нь муу *хошуугаа цорвойлгон хөөрхөн ярьна*
Би: Ви гэнэ шүү. Ёстой нэг--*өчигдөрийн Намжүүн Жин 2той болсон явдлыг санах* --бид заавал тэр гэрлүү орох ёстой юу? *үнэхээр ормоогүй байна*
Юи: тэгээд шүүхдэнэ гэж үү? *айсан байдлаар харах*
Би: үгүй л дээ *санаа алдах* --юу ч гэсэн дахиад 18 өдөр үлдсэн. Тэснэ дээ *бүр ч уртаар санаа алдах*
Сүёон: гэхдээ байна аа *зогсох* --би Санхёгт хаягдсандаа биш өөр зүйлд л гуниглаж байна.
Би: юунд?
Сүёон: Шюга ахаас болж—тэр миний толгойг өдөрт 720 градус эргүүлчих юм. Үнэхээр хачин. Дандаа надад муухай хандаад байхад нь би дахиад уулзмаар санагдаад байх юм.
Би: чи МАЗОХИСТ юм уу? *мазохист гэдэг нь өөрийгөө зовоож таашаал авдаг хүмүүс*
Юи: та ямар сонин сонирхолтой юм бэ?
Сүёон: тийм дээ. Та 2т ярьсан би л тэнэг. *залхсан байдалтай хараад урд гараад хурдан хурдан алхах*
Юи бид 2 өөд өөдөөсөө гэмгүй царайлан хараад мөрөө хавчсанаа Сүёоны араас алхав.
*
Биднийг бангтаны гэрлүү оров уу үгүй юу Жэйхоп, Ви 2 гараас бүх юм булааж авч газар хаячихаад чирсээр Репмонстерийн студируу оров. Студи хоосон байлаа.
Би: яах гээ вээ??? *муухай харах*
Жэйхоп: яриа байна *хоолойгоо засах* --тэгэхээр байна аа. 3 хоногийн дараа Шюга ахын төрсөн өдөр болно. Тэгээд үдэшлэг зохионо. Та 3 *эргэлзсэн байдлаар харах* --яахав ирээрэй л дээ
Ви: ирнэ биз дээ? *нүд нь гэрэлтэн Юигийн гараас зууран авах*
Юи: үдэшлэг гэнээ?? *эргэлзсэн байдалтай*
Сүёон: нээрээ Шюга ахын төрсөн өдөр болох гэж байгаа—би яаж мартаж чадваа *ертөнцийн төгсгөл ирсэн мэт царай*
Жэйхоп: юу вэ чи? Шюга ахад хайртай юм уу? Манай анти биз дээ *гайхан харах*
Сүёон: тэр үү? ---*чимээгүй болох*
Би: наадах чинь улаан ногооноороо эргэлдсэн арми. Та нар өөрсдөө л анти гээд итгэчихсэн болохоос биш
Ви: нээрээ юу? бурхан минь. Би армидаа муухай зан гаргачихсан юм уу? *амаа дарах*
Жэйхоп: *Сүёоны өмнө сөхрөх* --арми биднийг өршөө *тэнэг царай*
Сүёон: боль л доо *жаргалтай ч ичсэн царай*
Жэйхоп: ирнэ биз дээ? Үдэшлэгт маань? Чи заавал ирэх ёстой -*гүнжээ бүжигт урьж байгаа ханхүү мэт гараас нь барьна*
Сүёон: очноо *хацар нь улайна. Тэр ёстой жаргалтай харагдаж байна*
Би: би очкүү ээ!! Галзуурсан биш ямар *муухай харах*
Жэйхоп: чи тэгвэл битгий ир *муухай харах*
Юи: эгчээ--*очмоор байгаа царай*
Би: чи очих гээд байгаа юм уу? Нээрээ юу? *итгэж ядна*
Юи: Ви урьж байна шд—Ви муу хүн биш ээ *намайг аргадан харна*
Ви: би үнэхээр муу хүн биш *инээмсэглэх нь ёстой тэнэг харагдана*
Жэйхоп: багт наадамт үдэшлэг. Та нар дүрд хувирч ирээрэй. Юи-*Юирүү харах* --чиний хувьд чи туулай ч юм уу нэг тийм эгдүүтэй дүрд хувирвал зохих байх* -харин миний хүндэт арми Сүёон урт хар үс, давхраатай алаг нүд, улаахан урууланд чинь цагдаагийн хувцас үнэхээр сайхан зохих байх даа *надруу харах* --чамд бол шулам яг таарна
Би: чи зодуулмаар байна уу? *сүрдүүлсэн харц*
Жэйхоп: үгүй ээ-гэхдээ *надруу сайтар ажиглан харах* --магадгүй чиний наад богино үс—бас чи дажгүй л биетэй юм. Чамд нэг тийм цасан гоо ч юм уу тийм гүнж зохих юм шиг байна. Би та нарын хувцасыг бэлдээд өгөх болохоор заавал оролцоно шүү!
Би: албатай юм уу? *муухай орилох*
Ви: шүүхдэнэ шүү *сүрдүүлсэн харц*
Би: өө заза-ёстой хөгийн амьтад *муухай хараад өрөөнөөс нь гарах*
*
Намайг өрөөнөөс ууртайгаар гарч иртэл яг өөдөөс Намжүүн халз мөргөлдлөө. Тэр гартаа нэг ширхэг шар сарнай барьжээ. Би түүнийг харахлаар өчигдөрийн явдал бодогдон нүүрээ буруулаад чимээгүй зөрөх гэсэн боловч тэр миний гарын шуунаас шүүрэн авч зогсоов.
Намжүүн: яагаад мэндлэхгүй байгаа юм?
Би: шаардлагатай гэж үү? *шал өөр зүгт харах*
Намжүүн: бас надруу харахгүй байна. Надаас зугатаахаар шийдээ юу? яагаад? Бангтаны анти болохоороо юу?
Би: зүгээр л—чиний сэтгэлийг мэдсэн ч хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Бас үнээн. Би бол бангтаны анти. Тийм амархан хувирна гэж үү? *иймэрхүү зүйлийг шулуухан хэлэх нь миний зан бололтой*
Намжүүн: *нөгөө сарнайгаа надад сарвайх* --энийг ав.
Би: авахгүй ээ *дахин нүүр буруулах*
Намжүүн: яагаад? Энэ зүгээр л нэг цэцэг шд. *намайг мөрөөр минь эргүүлэн хүчээр шахам өөрлүүгээ харуулах* --би чамайг өөртөө дурлуулж чадна гэсэн итгэлтэй байна. Чи л надад боломж өгчихвөл. *үнэхээр шийдэмгий харц*
Би: харин надад алга. Би өөрийгөө чамд сайн болно гэж огт бодохгүй байна. –чи сайн залуу ч гэсэн. *доошоо харав. Үнэндээ түүний үйлдлүүд намайг догдлуулсан нь үнэн, гэсэн ч би түүнд дурлана гэдэгтээ итгэлгүй байна*
Намжүүн: тийм үү? *намайг тавих*--тэгвэл ядаж зүгээр намайг чамд хийж өгөхийг хүссэн зүйлсийг минь зүгээр л хийлгэ. *цэцгээ миний үсэнд эвлэгхэн хатгав* --зохиж байна шүү. *инээмсэглэх*
Яагаад түүнд сайн болж болохгүй гэж? Юу нь болохгүй гэж гэх бодлууд толгойд минь эргэлдэнэ.
*
Намайг гал тогоонд ороод ус ууж байтал дэд давхараас Жин бууж ирэв. Энэ гэрт ганц ч хором тайван байх боломж, нөхцөл алга. Жин надруу чиглээд инээмсэглэн ирнэ.
Би: яасан? Ямар нэгэн хэрэг гараа юу?
Жин: үгүй ээ-зүгээр л, *надруу харсаар* --өнөөдөр хөөрхөн харагдаж байна. Их зохиж.
Би: юу?
Жин: цэцэг! *миний толгойруу заах*
Би: айн? *хурдхан шиг цэцгийн үснээсээ аван хормогчныхоо халаасанд хийх* --энэ, нөгөө—мартчихаж...
Жин: зохиж байсан шд. *инээмсэглэх*-өнөөдөр орой, ажил чинь дуусахлаар хамт нэг юм хийвэл яаж байна?
Би: юу? *гайхах*
Жин: тэр үед нь мэд *цаашаа хэд алхсанаа эргэж харах* --шүүхдэнэ шүү- ирэхгүй бол *инээмсэглэх*
Эд нар ер нь яагаад сав л хийвэл шүүхдэнэ гэж хүн сүрдүүлдэг байна аа, боож үхмээр юм.
Гэхдээ,...яах гэж байгаа юм бол? *догдлох*
*
Би оройн хоол дусаад гал тогоогоо цэврэлсэний дараа Жиний өрөөнд очлоо. Намайг хаалга тогшиход дотроос "ороод ирээ" гэх сонсогдов. Яваад ортол Жин гадагшаа гарах гэж байгаа бололтой, тансаг хослол өмсчээ. Тэр зангиагаа зүүж чадахгүй байгаа бололтой хачин царайлчихсан ноцолдоод зогсож байна.
Би: миний ажил дуусчихлаа-хийлгэх юмаа хийлгэчих
Жин: юу ч гэсэн эхлээд энэ зангиаг зангидаад өгөөч *инээмсэглэх*
Би түүний өмнө чимээгүйхэн очоод зангианых нь орооцолдооныг тайлж эхэллээ. Ямар эр хүн гэхээрээ зангиа зангидаж чаддаггүй байна аа... гэсэн ч бид басгүй тун ойрхон зогсож байгааг мэдрэн аль болох түүний нүүрлүү харахгүйг хичээнэ. Харах юм бол догдлох юм шиг санагдаж байгаа энэ мэдрэмж өөрөө догдлол юм болов уу?
Жин: чи ойрхоноос хөөрхөн харагдаж байна *хэнэг ч үгүй*
Түүнд юу гэж хариулахаа мэдэлгүй зөвхөн хоолойгоо засан нүдээ цавчилгүй зангиаруу нь ширтэн зангидах гэж оролдоно.
Жин: ийм байдалд уг нь үнлсэлцвэл их романтик байна байх даа? *доош тонгойн нүүрээ надруу ойртуулахдаа тэр их л хөжгилтэйгээр инээмсэглэв. Магадгүй миний ичиж дальдчих таалагдаж байгаа бололтой.*
Би: оролдоод үзээрэй л дээ. Тэр үед чи үхнэ. *аль болох ичээгүй царайлах*
Жин: тийм үү? *инээмсэглэх* --өнөөдөр үхэхэд сайхан өдөр байна.
Тэр шуудхан миний уруул дээр шоп хийтэл үнсэж орхилоо. Тэгээд ямар ч гэм хийгээгүй мэт инээмсглэнэ. Гэнэтийн үнсэлтэнд цочирпсон миний нүд бүлтрэх шахаж, цээж дэлбэрэх шиг болно. Уурлах уу, инээх ү мэдэхгүй энэ нөхцөл байдалд би зангидаж дууссан зангиагаа түүний хүзүүг боогдтол чангалчихаад хурдхан шиг өрөөнөөс нь гүйн гарлаа.
2 дахь үнсэлт минь ч бас энэ Жин-д оччихлоо. Хичүл ахаа би одоо яах вэ?
Үүнээс хойш зүгээр л байж байхад гэнэт гэнэт Жиний царай нүдэнд үзэгдэж бүр 2 шөнө дараалуулан Жинийг зүүдэлж хонолоо.
*
Үдэшлэг болох өдөр.
Юи, Сүёон бид 3 бтэн өдрийн турш үдэшлэгийн хоол зууш бэлдлээ. Хэдэн хүн авчирах гээд ийм их юм бэлдүүлж байгааг нь мэдэх юм алга.
Оройн 7 цаг болоход Хусог, Жимин 2 биднийг чирсээр өөрсдийнхөө өрөөнд орууллаа.
Би: бас юу вэ?
Жимин: хувцасаа соль л доо, намайг харж байна уу? *Жимин хулгана болжээ, яасан ч эгдүүтэй юм*
Сүёон: чи ёстой хөөрхөн харагдаж байна. *амаа даран инээд алдана.*
Жимин: баярлалаа Сүёон аа *Арми гэж мэдсэнээсээ хойш эд нар Сүёоныг бурхан шиг тахих болсон*
Хусог: май *Юи-д хувцас өгөх* -наадах чинь бамбаруушны хувцас. Чамд яг зохино. Тийшээ ороод соль *жижиг хувцасны өрөөрүү түлхэн оруулах*
Жимин: энэ манай Сүёоных, харин энэ Жинна эгчийнх -*бидний гарт хувцас бариулах* --бид 2 гарлаа. Хувцасаа солиод гараад ирэхэд чинь зочид ч ороод ирчих байх.
Тэгж хэлээд тэр 2 гараад явчихлаа.
*
Бид 3 өөртөө итгэлгүйхэн шатаар доош бууна. Зочны өрөөгөөр дүүрэн хүмүүс, бүгд л элдэв дүрд хувирчээ. Зочдын дотор зөндөө олон охинд харагдана. Бүгд л их ил задгай, туулай, чөтгөр, сахиусан тэнгэр гээд дүрд хувирчээ. Бид 3 бие биерүүгээ харан хэсэг гацав. эдний дунд бид 3 яг л төмс шиг харагдана.
Сүёон бариу өмтэй, цагдаагын хувцас, нэлээн өндөр өсгийтэй гутал, задгайлсан үстэй. Юи харин яг о чихмэл бамбарууш шиг, би –бурхан минь үхчих юмсан. Надад харин НАРУТО-н хувцас. Бас мангар том шар арзгар парик.
Биднийг доош буухад Жэйхоп их л бахдалтайгаар инээмсэглэсээр бидний зүг ирэн "одоо эхлэх гэж байна" гээд хүмүүсийн дунд аваачив.
Хаалгаар Шюга, Намжүүн, Жин 3 орж ирэхэд бүгд орилолдон, баярын цаасан салют буудуулж төрсөн өдрийн дуу дуулж эхэллээ.
*
Үдэшлэг үнэхээр халуухан өрнөнө. Бүгд л ууж, чанга хөгжимд бүжиглэнэ. Олны танил охид ч их байсан дунд нэгэн хамтлагийн дуучин Жона гэх алдартай эмэгтэй ч харагдав.
Би ч уурандаа зогсоо зайгүй ууж эхэллээ. Ирсэн зочид бүгд л надруу шоолсон харцаар хараад байхад өөр яах ч билээ. Харин цаана Юи, Ви 2 яг адилхан бамбарууш болчихсон амьтад нэг нэгэнтэйгээ ноцолдож, барилдаад аймшигтай хөгжилтэй харагдана.
*
Сүёоныг буйдан дээр сууж байтал түүний дэргэд төрсөн өдрийн эзний титэм зүүж багахан халамцсан Шюга ирж гараас нь чирэн гадагшаа гарав. Үүдээр гаруутаа Шюга Сүёоныг хаалганы дэргэд хананд шахан идэх гэж байгаа мэт харна.
Сүёон: яах гээв ээ—
Шюга: төрсөн өдрийн бэлгээ авья. *харц нь улам л ширүүснэ* --чи өнөөдөр дажгүй харагдаж байна. Би бүр нүдээ ч салгасангүй. *уруулаа долоох*
Сүёон: больж үз. Чи сая тэнд хүүхнүүдийн дунд бүжиглээд их л хөгжилтэй харагдсан даа.
Шюга: тэгээд—хардаа юу? *инээмсэглэх* --өнөөдрийн бэлэг нэг үнсэлт байвал яаж байна? *шуудхан Сүёоныг үнсэж эхэллээ. Эхэндээ эсэргүүцэж байсан Сүёон удалгүй түүний хүзүүгээр тэврэн авав*
*
Оройн 23 цаг болж үдэшлэг эхлээд 3 цаг өнгөрч би ч юу юугүй тасрах дөхөв. Юу ч гэсэн ариун цврий өрөө орж энэ олон хүнээс холдох минь гэ бодон дээшээ шатаар өгсөн гартал нүдний минь өмнө өнөөх од бүсгүй Жона Жинийг хүзүүдээд тэвэрчихсэн их л нялуунаар ярилцаж харагдав. Би зогссон газраа хөдөлгөөнгүй хөшлөө. Мэдээд байсан юм. Эд нар яаж ч бодсон өөдгүй амьтад л байж таарна. Шалиг, завхай амьтан. *жинийг хараах* --ийм юмнаас болж догдолж гэгэлзсэн сэтгэлдээ харамсаад яг одоо энэ шатны уруу өнхөрсөн ч яахав. Би хурдхан энэ гэрээс гараад гүйчихмээр байна.  

сүйр БАНГТАН !!  (дууссан)Where stories live. Discover now