ЕС: АНХНЫ БОЛЗОО, "НАМАЙГ БИТГИЙ ОРХИОЧ ДЭЭ"

3.3K 235 3
                                    

  Би өглөөжин тольны урд эргэлдлээ. Олигтойхон өмсчих ч юм олдохгүй, баахан нааш цаш гүйсээр гэрийнхэн маань хүртэл гайхсан харцаар харж ээж аав 2 хоорондоо "хүргэнтэй болох нь уу дээ" гэж хүртэл ярилцана.
Өчнөөн юм болж бол үсээ аятайхан бөмбийлгөөд урт түрийтэй өсгийтэй гутлан дээр дэрвэгэр хар даашинз өмслөө. Бас нүүрээ ёстой браг буддаггүйгээрээ будав. Амьхандаа л хөөрхөн болсон нь тэр.
Юи Сүёон 2 намайг хөөрхөн байна аа гэж бас баахан хөөргөв.
*
Бангтаны гэрлүү их л додигор амьтад ортол хашаан дотор нохойтойгоо тоглож байсан Жэйхоп, Жимин 2 надруу доогтой нь аргагүй хараад инээлдэж эхэллээ.
Би: хөөе, яачихаав?
Жэйхоп: чи өөрөө яачихсан юм? *инээд алдах*
Жимин: кинонд тоглох нь уу? Аймшигийн кинонд?
Би: хар өглөөнөөс эхлээд хэрүүл өдөөд байна уу? 2 гахай минь. *муухай харах*
Жимин: үгүй ээ, хэрүүл өдөөгүй *дахиад л инээд алдав*
Сүёон: эгчээ битгий тоо--*байшинруу орох*
Би: та 2н хоолонд хор хийнэ дээ *заналтайгаар*
Жимин: *инээхээ болих* --та ёстой хөөрхөн харагдаж байна. Солонгосын мисс л гэсэн үг.
Жэйхоп: ядаж жаахан дөхүүлээч, сумын мисс *дахиад л инээд алдана*
Би: муу 2 гахай *муухай хараад байшинруу оров*
Байшинруу орвол дахиад л баахан замбараагүй байдал. Боож үхмээр юм. Өчигдөр цэвэрлэж, цэвэрлэж явсан. Одоо дахиад энэ. За яахав одоо дахиад ганцхан 7 хоног үлдсэн юм чинь. Тэснээ.
*
2 давхрын тоосыг соруулаад явж байтал Намжүүн өрөөнөөсөө гарч ирлээ. Гадагшаа гарах гэж байгаа бололтой, урт хүрэмтэй бас нарны шил зүүжээ. Түүнтэ яриа өдмөөр байсан ч учраа олсонгүй. Эртээдээс хойш олигтой ч үг солихлоо больсон учир их эвгүй байлаа.
Намжүүн: Жинна миний өрөөнд хэдэн хувцас байгаа, угаачихаарай *хөндий*
Би: аан за--*одоо болтол надад гомдсон хэвээрээ бололтой*
Намжүүн: чи өнөөдөр ийш тийшээ явах нь уу? *намайг дээрэс доош гүйлгэн харах*
Би: харин тийм ээ—тэнэг харагдаж байна уу?
Намжүүн: тэнэг байна. Наад даашинз чинь моодноос гараад 2 жил болж байна. Бас нүүрний будаг чинь хэтэрхий хурц юм.
Би: айн *ичих* --тийм үү? Би ийм юмандаа муу болохоор л--*нүдээ эргэлдүүлэн дээш доош харна*
Намжүүн: наадхаа түр орхичих *миний гараас шүүрч аваад доошоо буун гэрээс гарлаа.*
Тэр надад гутлаа өмсөх ч зав өгсөнгүй, шууд л гэрийн таавчигтайгаа гадуураа ч хүрэмгүй гарав. Гадаа хичнээн 3 сар нэлээн гарсан ч гэсэн хүйтэн байлаа. Би чинь дан даашинзтай явна. Харин намжүүн машинийнхаа хаалгыг онгойлгож өгөөд юу ч хэлэлгүй намайг суу гэж дохив.
Би: яах юм?
Намжүүн: зүгээр суучих *бараг чихэх шахам машиндаа суулгаад өөрөө ч суун хөдлөв*
Замын турш би ил гарах гэсэн гуяа хормойгоороо аль болох халхлах гэж хичээнэ. Намайг анзаарсан бололтой Намжүүн арын суудлаас нэг савхин хүрэм аваад өвөрлүү минь шидэв.
Намжүүн: наадхаараа хуч—надад ч бас анхаарал татаад ядаргаатай байна *жуумалзах*
Би: баярлалаа *ичих*
Намжүүн: өнөөдөр Жин ахтай болзоотой юм уу? *юу ч болоогүй мэт урдах замаа харна*
Би: юу--*хэлэх үгээ бодон доош харна*
Намжүүн: зүгээр дээ-нэг удаагынх биш. Би хангалттай олон хаягдсан. Бүр дасчихаж *инээд алдах*
Би: айн---*түүний үгэнд балмагдлаа* --ямар тэнэгүүд нь чам шиг сайн залууг хаядаг байна аа? Ухаан санаагаа хаана гээчихээд *уулга алдах*
Намжүүн: чам шиг-*надруу шоглоомтойй харцаар хальхтан харж инээмсэглэв*
Надад түүнд хариулаад хэлчих үг олдсонгүй.
Үүнээс хойш юм дугаралгүй явсаар бид 2 ганнамд байх том их дэлгүүрт ирвэл Намжүүн түрүүлж буугаад миний хаалгыг онгойлгож өгөв.
Намжүүн: наад хүрмээ өмсчих. *хаалгаа хаагаад нөгөө савхин хүрмийг надад нөмрүүлэв*
Би: баярлалаа *тэр үнэхээр халамжтай юм*
Намжүүн: алив *гараас минь хөтлөөд их дэлгүүрлүү ороод явчихлаа*
*
Намжүүн намайг дагуулан тусгай үйлчлүүлэгчдийн тасагруу ороход 2 худалдагч эмэгтэй эелдэгээр ёслон угтав.
Намжүүн: энэ эмэгтэйд аль болох сүүлийн үеийн, өөрт нь зохисон гэхдээ дэндүү задгай биш, аль болох цэвэрхэн, даруухан хувцас сонгоод өг. Даашинз, гутал, цүнх, хүрэм гээд
Худалдагч 1: ойлголоо, та намайг дагаад явна уу *миний тохойноос зөөлхөн түшин цааш авч явлаа*
Нүд эрээлжлэм олон хувцаснууд дундуур явж өөртөө таалагдах хувцас харах ч үнийг нь хараад даралт харвах шахлаа. Нэг муу ороолт 1 сая вон гэнэ үү? Алтан утсаар хирсэн юм байх даа. Бурхан минь. Энэ бас арай дэнднээ. Нэг даашинз 12 сая вон. Энэ алмаазан шигтгээтэй юм уу?
Би: *санаа зовсон байдалтай* --арай хямдхан дэлгүүр орж болохгүй юу? би дансаа сэгсрээд ч авч хүчрэхгүй юм байна
Намжүүн: зүгээр дуртайгаа сонгоо, би авч өгнө *бардам*
Би: галзуураа юу? өөрийг нь хаясан хүүхэнд!!!
Намжүүн: миний дур *инээмсэглэх* --юутай ч манай хамтлаг алдартай, би ч давгүй продюсер, энэ хэрийн юмыг чамд аваад өгчих чадалтайгаа шүү *нүдээ ирмэх*
Би: хэрэггүйй болье, явлаа *хаалгаруу зүглэх*
Намжүүн: зүгээр л бай л даа *тохойноос барьж авах* --намайг эвгүй байдалд оруулаад байна шдээ
Үнэхээр худалдагч нар, бас дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс надруу гайхсан байртай харна. Би ч бууж өгөх үү дээ—
Бараг нэг сая хувцас өмсөж үзэх шиг боллоо. Өмсөөд л гараад ирнэ Намжүүн толгойгоо сэгсрээд буцаана. Сүүлдээ бүр ядрах шиг.
Худалдагчийн авчирч өгсөн шар цэцгэн хээтэй, хөх даашинз, шар цүнх, хар өвдөг давсан түрийтэй гултыг өмсөөд арай ядан хөлөө зөөсөөр хувцас солих өрөөнөөс гартал Намжүүн одоо л нэг юм гэх шиг царай гарган инээмсэглээд эрхий хуруугаа гозойлгов.
Намжүүн: өмсөөд яв-*худалдагчруу* --өмнөх хувцасыг нь торонд хийгээд өгчих*
Намайг санаа зовсон байртай кассны дэргэд очиход намжүүн надад хар савхин хүрэм нөмрүүлэв.
Би: энэ бас юу вэ?
Намжүүн: одоо яг төгс боллоо.энэ хүрмийг ч гэсэн авна. *инээмсэглэх*
Худалдагч: 16 сая 900 мянга болсон байна. *эелдэгээр инээмсэглэнэ*
Би: айн!!!! *үхэхнээ*
Намжүүн: энэ *хэтэвчнээсээ карт гарган өглөө*
Би: *гарнаас нь барьж авах* --одоо ч гэсэн оройтоогүй байна. *гуйсан харцаар харах*
Намжүүн: чиний өмсөж байгаа даашинз шэнел, гутал чинь гүччи, цүнх чинь LV, наад хүрэм чинь диор. Чи ийм юм өмсөх эрхтэй. Өнөөдрийн болзоондоо сайхан харагдах нь зүйтэй биш гэж үү?
Тэр намайг үнэхээр хэлэх үггүй болгож байна даа.
Одоо ингээд харин нь гэж бодтол бид салонд ирлээ.
Намжүүн: энэ эмэгтэйд өдөр тутмын натурал будалд хийгээд үсийг нь бага зэрэг янзлаад өг *тэр юу хийхээ үнэхээр сайн мэдэж байгаа мэт*
Надад одоо түүнийг эсэргүүцэх тэнхэл алга.
Бид салоноос гарах үед өөрийгөө том толинд харлаа. Үнэхээр сайхан харагдаж байна. Намжүүн намайг буцааж гэртээ авчирч өглөө.
Би: баярлалаа –үнэхээр ингэж болох эсэхээ мэдэхгүй ч –
Намжүүн: зүгээр дээ- би одоо өөр тийшээ явах болохоор чи ор доо, цаг ч оройтчихлоо. Болзоонд чинь амжилт *нүдээ ирмээд машинаа асаад хөдлөв*
*
Намайг байшинруу ороод үүдэнд нь хуучин хувцаснуудаа хийсэн уутаа орхиод зочны өрөөгөөр шагайтал Жимин Хусог 2 хоорондоо ноцолдож байснаас намайг олж харав.
Жимин: бурхан минь *амаа дарах*
Хусог: хөөе, энэ чинь нөгөө өглөөний Жинна мөн үү? Юу болоо вэ? Чам дээр алтаар бороо ороо юу?
Би: *инээхчээ аядах* --дуугуй байцгаахгүй бол ална шүү
Хусог: чи ёстой сайн сонголттой юм байна. Их сайхан харагдаж байнашд. Ингэж хувцаславал ч—
Жимин: хувцас бурхан, бие чөтгөр гэж... Жинна эгч жинхэнэ чөтгөр байсан байна
Би: чи ёстой зодуулмаар байна уу *гараа далайх*
Жимин: хүн магтаж байхад даа—би бараг дурлах нь. Яг миний сонирхдог стилл, гэхдээ бас арай жаахан задгай байсан бол бүүр гоё
Хусог: тийм шүү, секси биш байна. Манайхан дунд ийм стилдд Намжүүн, Жин ах 2 л дуртай.
Жимин: тийм шүү *намайг анхааралтай харах* --өнөөдөр болзоотой юм уу?
Би: чамд хамаагүй *муухай харах*
Дээд давхараас Жин, Жонгүк 2 инээлдсээр буун ирэв. Жин гарах гээд бэлдчихсэн бололтой, тун дэгжин хэрнээ энгийн хувцаслажээ.
Жонгүк: Жинна эгчээ—юу болоо вэ? *банана идэнгээ*
Би: юу ч биш ээ *ичиж гал тогооруу гүйх*
Жин харин намайг дагуулан хараад жогтой инээд алдана.
Жимин: Жинна эгч болзоотой юм шиг байна.
Хусог: гэхдээ болзох залуу нь азгүй юм аа, гаднах төрхөнд хууртах нь байнашд.
Би: чи дуугуй байхгүй юу? *заазуураар далайх*
Жин: би болзоно шдээ. Намайг хуурна гэж үү? *инээмсэглэх*
Хусог, Жимин, Жонгүк 3 хөшөө мэт хөдөлгөөнгүй, бас чимээгүй хэдэн хором гацаж би харин ичсэндээ гал тогооны текин доогуур шургаад орчихлоо.
Жин: яав аа????
Хусог: та яавч эрүүл биш байх аа, ийм юмны юунд нь?
Жимин: би лав нүдээ аниад өрөөндөө орлоо.
Жонгүк: ахаа болгоомжтой байгаарай. Та үхэхэд дэндүү залуу шүү, надаас хөгшин ч гэсэн.
Жин: та нар хөөе *хэлэх үггүй дэмий л гараа савчих*
Би: алив, зүгээр явья аа *гал тогооноос нүүрээ нуун гарч ирээд Жиний гараас хөтлөөд гэрээс гарав*
*
Жинийг чирэн гарах Жиннаг харсан Шюга хажуудаа гутлыг нь хөлсөө гартал угаан суух Сүёонруу хараад хацрыг нь хуруугаараа чичив.
Сүёон: яах гээв ээ *ууртай*
Шюга: тэр 2 болзох гээд явчихлаа
Сүёон: тэгээд?
Шюга: хоёулаа ч гэсэн болзох уу?
Сүёон: яг одоо болзож байна. Би гутлыг чинь угаагаад *муухай харах*
Шюга: тийм ч юм уу? Тийм дээ, залхуу хүрчихлээ *эвшээлгэх*
Сүёон: галзуурах нээ. Ёстой мэдрэмжгүй юм аа чи!!
Шюга: тэгээд болзьё гэж асуугаа биз дээ? *хацрыг нь үнсэх*--би иймэрхүү нялуун төрлийн хайр дурлал үзээгүй хүн. Чи заагаад өгвөл энэ 2 шиг ариуханаар болзоод, нэг нэгнээсээ ичиж нуугдаад зугаатай байж болох л юм
Сүёон: тэгвэл -*хацраа илэх* --юу ч гэсэн сав л хийвэл үнсэж хамаа намаагүй хүрдэгээ боль, тэр чинь ийм ариухан хайр биш.
Шюга: за за, ариухан хайрыг март *уруул дээр нь үнсэх*
*
Би Жинийг чирсээр машиныхаа хажууд ирээд хаалгыг нь онгойлгов.
Жин: юу вэ?
Би: суугаач!
Жин: чи яагаад хаалга онгойлгоод байгаа юм? Би ямар эмэгтэй хүн үү? Байрлал солигдоод байна *нээрээ энэ чинь Жин хаалга онгойлгож өгөөд би суух ёстой билүү?*
Би: ямар хамаатай юм бэ? Хурдхан явцгаая
Жин: үгү ээ, тэгсэн ч миний машинаар явна. Юу гэж эмэгтэйнхээ машинаар явдаг юм!
Би: ямар ялгаатай юм бэ?
Жин: маш том- *машины хаалга хаах* -алив наашир -*миний гарас хөтлөөд өөрийнхөө машины дэргэд ирж хаалгыг нь онгойлгож өглөө*
Би: баярлалаа *суух*
*
Миний гуя дахиад л гялалзаж гарч ирээд би дахиад л хормойгоороо дарах гэж оролдоно.
Жин: битгий ич ээ *миний гуянд зөөлхөн хүрэх* --чи надаас ичих хэрэггүй, чи үзэгсгэлэнтэй харагдаж байна *инээмссэглэх*
Жиний зөөлхөн дулаахан гарнаас мэдрэгдэх мэдрэмж намайг ичээж, хажуугаар нь жаахан гоё ч юм шиг.
Жин гараа миний гуянаас аваад оронд нь миний гарнаас атгалаа. Яг л кинон дээр гардаг шиг.
Би: бид хаашаа явж байгаа юм?
Жин: нууц *инээмсэглэх* --очоод гайхшир
Би: ойлголоо *дотроо баахан юм ургуулан бодож эхэллээ*
Бидний ирсэн газар Сөүлийн захад байрлах тансаг зочид буудлыг ресторан байв. 30 давхар барилгын хамгийн дээд давхарт байх рестораны цонхоор Сөүл хот үзэгсгэлэнтэй харагдана. Бидний орсон тусгай өрөө эргэн тойрон дүүрэн уран зураг өлгөөстэйгээс гадна уянгалаг хөгжим эгшиглэнэ.
Жин: таалагдаж байна уу? *сандал татаж өгөн намайг суулгах*
Би: ммхам, таалагдаж байна *жаргалтай байгаа болохоор инээмсэглэл тодроод салахгүй*
Жин: ашгүй дээ- үнэндээ гадуур хамт зугаалж, тоглож, энгийн л кино үзмээр байсан ч тэгж чадахгүй шүү дээ *санаа алдах*--гэсэн ч чамд таалагдаж байвал боллоо.
Тэр намайг ийм газар дасаагүйг мэдэж байгаа учраас өөрөө мэдэн захиалга өгөөд, бас юу ч гэсэн илүү чөлөөтэй байх гэж баахан дэмий мангар шоглоом хийнэ.
Гэхдээ тэр шоглоомнууд намайг эвхэртэл инээлгэж байлаа.
Бид хоолоо идэж дуусахад миний өмнө гайхалтай амттай харагдах зайрмаг ирлээ.
Би: өө, энэ ёстой амттай харагдаж байна *алгаа таших*
Жин: ёстой амттай –аа нээрээ *энгэрийн халаасаа ухаж эхлэв*
Тэрхэн хооронд хичнээн ч юм бодогдов доо, "гэрлэх санал уу? Арай ч дээ, үерхэж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй байхад юун гэрлэлт, гэхдээ юу вэ? Сүй? За ядаж сэтгэлээ илчлэх юм болов уу? Юу вэ? Юу билээ? Уулзаад 7 хонолгүй гэрлэсэн хүмүүс ч байдаг гэсэн. Тийм зүйл надад тохиолдох юм болов уу?"
Ёстой их санасан газар 9 шөнө хоосон гэдэг шиг—
Жин: энэ зургийн нэрийг мэдэх үү? *утсан дээрээсээ зураг харуулах*
Энэ ёстой царай шигээ жаахан мэдрэмжтэй байсан бол сайн байх байсан юмсан. Яамаар ч юмб дэ.
Би: аан, францын зураач Г.Хенре Жадүэл-н цагаан толгой гэдэг зураг. *алдартай зураг*
Жин: тийм үү? Энэ их үнэтэй байх даа, надад их таалагдсан юм.
Би: ммммм *нүдээ эргэлдүүлэн сууна*
Жин: өө нээрээ *босч ирээд намайг хөтлөн цонхны дэргэд очив*
Би: юу? *цонхоор харах*
Жин: эндээс Сёүл их сайхан харагддаг юм. *инээмсэглэх* --одоо цаг хэд болж байна?
Би: ммм—7:58 болж байна.
Жин: аан, тэгвэл одоо удахгүй юм байна. 2уулаа цонхоор жаахан харж зогсоё
Би: мм тэгье ээ *энэ мэдрэмжгүй залуу ёстой анхны болзоогоо баллаж өгч байна даа гэж бодон Сөүл хотыг ширтэнэ*
Жин харин миний ард гарч зогсоод билхүүсээр минь тэврэн ирүүгээ мөрөөр минь давууллаа. Түүнээс халуун илч мэдрэгдэж, сайхан үнэр үнэртэнэ.
Би: бодоод байсан чинь би чиний үнэрт татагдсан юм шиг байна.
Жин: яагаад?
Би: анх танайд очиход чи надад амтлагч авч өгсөн дөө? Тэр үед чамаас яг одоо үнэртэж байгаа энэ үнэр үнэртсэн. Бас тэр чиний өрөөнд болсон явдал ч гэсэн. Нүцгэн биенээс чинь бүр ч их үнэртэж байсан *инээх*
Жин: тэрийг яах гэж яриад-- *ичсэн бололтой*
Би: гэхдээ л би Хичүл ахдаа хайртай хэвээрээ
Жин: хайрлаа, хайрла. Дураараа хайрла. За одоо анхааралтай байгаарай
Би: юу?
хэлж дуусаагүй байтал цонхны цаана салют буудаж эхэллээ. Өнгө өнгийн гэхдээ бүгд зүрхэн хэлбэртэй, том, томоор тэнгэрт цацран нүсэр дуу гаргана.
Сэтгэл хөдлөн доороо дэвхэцмээр санагдах ч яг одоо зүгээр л тэр салютнуудыг хараад зогсмоор
Жин: чи намайг мэдрэмжгүй гэж бодсон биз дээ? *хүзүүнд зүүлт зүүж өгөх*
Би: үгүй--*зүүлтийг харвал саяны үзүүлсэн зурагтай зүрхэн хэлбэртэй зөвхөн францад хэдхэн хувь гарсан үнэтэй алтан зүүлт* --бурхан минь *уулга алдах*
Жин: чамаар тоглоом хийгээд царайны чинь хувирлыг харах үргэлж сайхан байдаг. *инээд алдах*
Би: чи ямар сонин сонирхолтой юм бэ *нөгөө зүүлтнээс харц салгаж чадахгүй*
Жин: таалагдаж байна у?
Би: мэдээж *инээмсэглэх* --гэхдээ ийм зүйл надад өгөөд зүгээр гэж үү?
Жин: яг зүгээр.! Миний хайр шингэсэн эд. Бодоод байхад би ч бас чиний үнэрт татагдсан юм шиг байна. Чамаас үргэлж усан будагны үнэр үсний шампуньтай чинь холилдон үнэртдэг. Эхэндээ юу юм бол гэж боддог байсан ч чамайг зураг зурж байхыг хараад ойлгосон юм. Би тэр үнэрт үнэхээр дуртай. *инээмсэглэх*
Би: чи санасанаас ч илүү романтик юм аа *хүзүүгээр нь тэврэн биеэрээ наалдлаа*
Жин: харин чи зоригтой байх чинь *богинохон үсийг минь чихний ардуур хийгээд удаанаар надруу ойртоно*
Би түүнийг намайг үнсэхийг хүлээн уруул минь байж ядах ч тэр албаар гэмээр удаанаар ойртоно. Арай гэж түүний уруул миний уруулыг шүргэхэд тэр дахиад л холдоно. Миний гонсойсон царайг харснаа инээд алдаад дахин удаанаар ойртоно. Надаар ингэж тоглох зугаатай байгаа бололтой. Удалгүй тэр намайг халуухнаар үнсэж эхэллээ. Тийм ээ, би энэ урууланд үнэхээр дуртай. Намайг яг л амттан мэт үмхлэх энэ уруул үнэхээр зөөлхөн дээр нь дулаахан.
Романтик үнсэлтийг тасалдуулан Жиний утсанд дуудлага ирлээ. Жин гайхан утсаа харвал BIGHIT ENT-н захирал өөрийн биеэр залгаж байна. Жин надруу асуусан харцаар харав
Би: ав л даа –
Жин надаас багахан холдоод утсаар ярьж эхэллээ. Энэ үед миний ч бас утас дуугарав. Харвал Юи-с мэссэж иржээ.
Бурхан минь энэ одоо юу вэ?
"БАНГТАН БОЙС ХАМТЛАГИЙН ХОЁР ГИШҮҮН НЭГ ЭМЭГТЭЙТЭЙ ҮЕРХЭЖ БАЙНА" гэсэн гарчигтай нийтлэлийн дор өдөр Намжүүн бид 2н их дэлгүүрээс гарах үе, бас Жин бид 2н энэ зочид буудалруу орох үеийн зураг нийтлэгджээ
Нийтлэлд: алдарт хамтлагийн 2 гишүүн нэг өдөр нэг эмэгтэйтэй болзож ээ. Репмонстер энэхүү үл таних эмэгтэйтээ өглөө их л халуун дотноор хөтлөлцөн дэлгүүр хэссэн бол орой нь Жин түүнийг мөрөөр нь тэврэн зочид буудалруу орсон байна. Энэ эмэгтэй хэн бэ?
Доор нь бас бөөн сэтгэгдэлүүд байх бөгөөд намайг гэдгийг улс даяараа зарлажээ.
Өөр нэгэн нийтлэл "БАНГТАНЫГ УУРГАЛСАН ЗУРААЧ БҮСГҮЙ КИМ ЖИННА" гэсэн байв. Сэтгэгдэүүд дээр намайг хараах хараахгүйгээр харааж 2 биеэ үнэлэгч, давхар явалдагч гэжээ. Нийтлэл гараад 30 минут болох төдий Солонгос төдийгүй гадаадад тархаж.
Би амаа даран нүдэндээ итгэж ядан зогсоно. Харин Жин утсаар ярьж дуусаад надруу үнэхээр ууртай эргэн харлаа.
Жин: тайлбар л даа -*тэр үнэхээр ширүүн харцтай, түүнийг ингэж харна гэж төсөөлж байсангүй*
Би: энэ—энэ--*балмагдаад юу хэлэхээ мэдсэнгүй*
Жин: чи Намжүүнтэй ямар холбоотой юм? Яагаад гараа хөтөлсөн байгаа юм? Яагаад энэ хувцастайгаа байгаа юм? Энэ ямар учиртай юм? Чи ийм эмэгтэй юм уу? Чамд үнэтэй бэлэг сэлт, хувцас авч өгж байвал хэн ч хамаагүй юм уу? *яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг гэхдээ хоолой нь өндөрссөнгүй*
Би: ийм биш ээ, намжүүн зүгээр л тусласан юм, тийм биш шдээ *уйлах шахна*
Жин: би чамайг дахиж намжүүнтэй битгий уулзаач гэж хэлсэн шдээ, яагаад ингэж байгаа юм бэ? *одоо тэр үнэхээр гомдсон төрхтэй харагдана*
Би: үнэхээр тийм биш ээ, намжүүн миний хувьд зүгээр л сайн найз шиг минь хүн—Жин битгий ингэж буруугаар ойлгооч дээ, дэлхий даяар намайг харааж байхад чи битгий л дээ *уйлж эхэллээ*
Жин: хангалттай –би зүгээр л чамтай хамт байхыг хүссэн. Надад одоо чиний өмссөн энэ үнэтэй хувцаснууд ямар ч хамаагүй байх байсан. гэхдээ одоо хангалттай *тэр сандалд өлгөөтэй байсан гарц цүнхээ шүүрэн аваад хаалга хүчтэй саван гарлаа*
Надад хөлдөх хүч үлдсэнгүй, доош суугаад уйлж эхэллээ. Яагаад бидний анхны болзоо ийм болчихвоо. Намайг ингэж битгий орхиоч дээ Жин!!!   

сүйр БАНГТАН !!  (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora