Хогондоо дарагдсан зочны өрөөний шалан дээр саяхан болсон ширүүн тулаанд хүчин мөхөсдөж ялагдан гар хөлөө хүлүүлж амаа скочдуулсан Юи, Сүёон бид гурав сууна.
Харин бидээс аюулгүй зайд биднийг тойрон зогсох Бангтаныхан миний камер дээрхи зурагнуудыг устган зогсоно. Би хэрвээ ам скочдуулаагүй байсан бол хэлэх үг хараах хараал олон байгаа ч яаж ч чадахгүй доороо л тонгочиж байлаа.
Намжүүн: ямар их зураг вэ? Эд нараар яах гэж байсан юм бол?
Юнги: интернетээр л цацах гэж байхгүй юу? гээд ууртайгаар бидэнрүү хялалзана*
Тэхён: одоо тэгээд яах уу? *айсан байдалтай Рэпмонстерийн ханцуйнаас зүүгдэн бидэнрүү харна*
Шюга: юу яах гэж! Цагдаа дуудахгүй юу? хулгайч нар гээд барьж өгөөд явуулбал болоо юм биш үү?
Жин: болохгүй ээ, гадуур бөөн шуугиан дэгдээх гээ юу? бид нарын үйлдэл бүрийг хүмүүс харж байхад гэрт нь хулгайч орсон гэвэл бүр бөөн юм болно биз
Жонгүк: тэгвэл--*аймар нүд* --кинон дээр гардаг шиг—
Жин: хүн алж болохгүй ээ--*загнах*--чи битгий тийм кино үзээд бай!
Жонгүк: тгвэл надад өөр санаа алгаа -*залхсан байдалтай замбараагүй буйдан дээр очиж суух*
Жэйхоп: манай макнэ сүүлийн үед нэг л биш ээ –стресснээс болсон юм байх даа
Шюга: стресснээс болж хүн алдаг бол би өдийд цуврал алуурчин болчихсон байгаа *Жэйхопруу муухай харах* --тэнэг юм сэтгэхээ боль, зүгээр цагдаа дууд гээд байхад
Жин: болохгүй гээд байхад--*надруу харах* --эд нарийг зүгээр явуулчихья аа,
Би чи л ёстой зөв юм ярьж байна. Энэ заваан хүлээснүүдээ тайлаад бид нарыг явуулаатах гэсэн харцаар түүнрүү харна.
Жин: *айх* --намайг сүрдүүлээд байх шиг байна аа *шюгагын ардуур орох*
Шюга: яаж вэ? *залхсан царайгаар бидэнрүү харах* --яасан хэлэх юм байгаа юм уу?
Бид гурав зэрэг толгой дохив.
Түрүүнээс хойш чимээгүй байсан Жимин гэнэт бид 3руу ойртон ирэхэд бусад нь сандралдан холдоочээ гэж орилолдож эхлэв.
Жимин: амных нь скочыг авах гэсэн юм аа, яаж ч харсан хэцүү байх шиг байна *нөгөө хэдрүүгээ харах*
Жонгүк: чамайг хазвал яах юм? **бид 3 ямар нохой биш дээ**
Жимин: *бид 3руу асуусан харцаар харах* --хазахгүй биз дээ?
Бид 3 зэрэг толгой сэгсрэв.
Жимин: харав уу? Хазахгүй гэж байна *нөгөөдүүлрүүгээ харах*--тэгсэн ч энэ 3 бид 7 гэхээр юунаасаа айдаг юм бэ?
Рэпмонстер: тэгсэн ч дэмий юм дэмий дээ *санаа зовсон байртай хөмсөгөө зангидна*
Жин: Жиминаа, болгоомжтой байгаарай
Жимин: заа *бид 3руу эргэх*-
Ви: зогс!!! *орилох*
Жимин: яав аа--*цочин эргэж харах*
Ви: юу гэхээр—үнэхээр хаздаггүй юм аа гэхэд халдваргүй гэдэгт нь итгэлтэй байна уу?
Жимин: галзуураад эхэллээ *миний амны скочыг хуулах*
Арай ядан бүтэн амьсгал авах шиг болов.
Жимин: зүгээр үү?
Би: зүгээр юм шиг байна уу? *муухай харах* --та нар хүнийг ингэж барьж хүлж болно гэж бодоо юу? яг одоо энэ хүлээсээ тайл
Рэпмонстер: гэрт хулгайгаар орж ирсэн хулгайч юм байж юу яриад байгаа юм?
Би: хэн хулгайч гэж? Ёстой тар нь танигдаж байх шив
Тэхён: байж бай даа---ахаа, би энийг мэдэх юм байна
Жонгүк: би ч гэсэн—зөндөө харж байсан нөгөө БАНГТАН БААС-нуудын толгойлогч мөн байна *амаа дарах* --эцэстээ үнэхээр биднийг алахаар ирээ юу? *нүд нь тууланх шиг бүлтийнэ*
Рэпмонстер: нээрээ тийм байна.---
Тэд бүгд нэг дороо овоорон нууцаар юм ярьж эхлэв. Үе үе бидний зүг хялам хийгээд хоорондоо шивнэлдэнэ.
Би: хөөе—энэ хүлээсээ тайлахгүй юу *тонгочих*
Сүёон хамаг байдгаараа тонгочиж эхлэв. Бодвол би эдний нэг биш, би буруугуй энэ тэр л гэх гээд үзээд байх шиг байна. Юи харин айсан байдалтай надад шигдэнэ.
Нөгөө 7 чинь харан хэсэг хугацааны дараа эргэж харахдаа бүгд л чөтгөрийн санаа сэдсэн аятай хорноор мушилзана.
Репмонстер: Жонгүкаа, зургийг нь дар- *дохих*
Жонгүк: тэгье ээ, дуртайяа *утсаа гаргаж ирээд баахан зураг дарж эхлэв*
Би: ямар новшоо хийгээд байгаа юм? *муухай орилох* --энэ хүлээс тайлахгүй бол—
Репмонстер: ДУУ ЧИ!! *захирангуй* --бид нар баримтжуулж байна. Өдийг хүртэл өөрт нь ямар ч гэм хийгээгүй биднийг гүтгэн доромжилж нэр төрд халдаж, хууль бус цуглаан хүртэл хийдэг байсан байх аа, бид нар ёстой яахав дээ гээд л тэвчиж байсан юм. Одоо ингээд тэр бүхнийг зохион байгуулагчид өөрсдөө ороод ирж байхад бид шүүхэд өгөх хэрэгтэйшд. *хорноор инээх* --ингээд та нар дуусаа
Сүёон доороо баахан тонгочиж, Юи зогсоо зайгүй уйлж эхлэв.
Би:--шү---шү—шүүх гэнээ
Жонгүк: яасан? Одоо гэмшиж байна уу?
Би: гэмших гэнэ шүү **хичнээн айж байгаа ч эд нарт ёстой муугаа харуулж харагдаач**
Шюга: гэхдээ бид нарыг үзэн яддаг ядаж ганц аятайхан шалтгаан хэлвэл бодож үзэж болох юм. Яахаараа бид нарыг үзэн ядаад байгаа юм? Бид та нарт ямар гэм хийгээд? Хоолон дээр чинь очоод баагаад байна уу? *дургүй нь хүрсэн царай*
Би: тэр---*юи намайг хажуунаас авраач гэсэн харцаар харж Сүёон ч намайг аятайхан байхгүй бол ална гэж сүрдүүлэх шиг чангаар ёвроно*--та нар---нөгөө—
Жонгүк: шалтгаан байхгүй, зүгээр л үзэн яддаг юм уу? Цагдаа дууд ахаа *Жинийг ёврох*
Жин утсаа гаргаж ирээд дугаар оруулж эхлэв. Цагдаа дуудаад бид шүүхэд очвол амьдрал тэгээд л дуус шүү дээ... яах вэ---амь гуйх хэрэгтэй юм уу? Үнэхээр бурхан минь—Юи, Сүёон 2руу ээлжлэн хараад Бангтаныханруу ч харна.
Жин: залгалаа --*хуруу нь залгах товчруу ойртох*
Би: КИМ ХИЧҮЛ АХ!!! *уйлж эхлэх* --манай Хичүл ах—та нараас хамаагүй бага алдартай болчихсон болохоор—та нар гарч ирснээс хойш манай СҮЖҮ ах нар улам ихээр шахагдах болсон болохоор—тэгээд л—
Тэхён: уйлчихлаа—уйлчихлаа --*шюгаг нудрах*
Жимин: ахаа - *Жинрүү харах*
Жин: СҮЖҮ гэнээ-- *шүлсээ залгих* --тэрэнд бидний буруу байхгүй шдээ
Шюга: ёстой галзуу амьтан байна даа *толгой сэгсрэх*
Би: намайг шүүхэд өгвөл өг. Угаасаа би толгойлогч, гэхдээ энэ 2г явуулчих. Аль аль нь оюутнууд—дараа амьдралд нь садаа болох юм болгомооргүй байна. Би тэртээ тэргүй цагдаад шүүхэд өчнөөн асуудалтай-энэ 2г явуулаад намайг цагдаад өг *арай ядан нулимсаа тэвчих*
Сүёон, Юи 2 надруу нүдээ бүлтэртэл харж дор дороо тонгочин ямар нэгэн юм хэлэх гэж оролдоцгооно.
Рэпмонстер: мундаг юм гээ—
Жин нөгөө хэдрүүгээ дохин дахин бөөнөөрөө бөөгнөрөн юм шивнэлдэж эхлэв.
Би Юи, Сүёон 2руу тайвшир аа, зүгээр гэж хэлэх ч гэсэн өөрөө ингээд л шоронд явахнээ гэж бодохоор өмдөндөө шээх шахна.
Тэд дахиад хэсэг ярилцсаныхаа дараа хорноор инээлдсээр эргэж харав.
Рэпмонстер: тэгэхээр чи бүх хэргээ ганцаараа хүлээе гэж байгаа юм уу?
Би: тэгээд?!
Шюга: энэ хэл ам нь болохгүй нь больё, зүгээр цагдаа дууд *залхсан байдалтай*
Жин: тэгсэн ч гэсэн, чи зүгээр түр чихээ бөглөж бай л даа
Жонгүк: кино туршиж үзвэл уг нь тэрнээс сонирхолтой биз дээ?
Жин: хөөе чи! *муухай харах* --дахиад тийм төрлийн кино үзэж байгаад баригдвал чиний бүх киног хаяна шүү *сүрдүүлсэн харц*
Тэхён: тэгсэн ч хөгжилтэй байна байх аа, бодоод үз л дээ *инээдээ барьж ядах*
репмонстер: тэгэхээр ийм байна. Бид нар яг ч тийм яадгаа алдчихсан муу хүмүүс биш л дээ, тэгэхээр хэрвээ та нар цагдаа, шүүхээр явахыг хүсэхгүй байгаа бол бидний зүгээс нэг санал байна. Гэхдээ эхлээд та нарын хариуг сонсчихоод бид санаа хэлнэ. Та 3 эхлээд шийд *мушилзах*
би: юу гэсэн үг юм? Юуг нь ч мэдэхгүй байж бид 3 яаж зөвшөөрөх юм? Балиар юмнууд юу сэдээ бол? *муухай харах*
репмонстер: албагүй шүү дээ, татгалзаад одоо цагдаад баригдаад явах нь та нарын дур *мөрөө хавчих*
сүёон зүгээр шууд зөвшөөр гэсэн харцаар надруу харж хажуунаас ёвроно. Мэдээж шүү дээ, амьдрал нь эд нараас шалтгаалж байхад. Харин Юи айгаад яахаа мэдэхгүй зүгээр л мэлмэрүүлнэ.
Хаалганы түгжээ тайлагдан хэн нэгэн орж ирэх чимээ сонсогдов.
Жин: өө менежер ах ирж байна. Ахад өгчихвөл бид наргүйгээр цагдаа дуудаад хамаагүй чимээгүй зохицуулах байх даа *миний янзыг үзсэн байртай харна*
Тэхён: ахаа *үүдээр орж ирсэн менежер залуурүү гүйж очоод зүүгдэх*
Менежер: за за, Тэхёнаа, тэгтлээ жаргалтай байна уу?
Тэхён: тийн *инээх*
Жин: хариултаа *надраа аяархан шивнэх*
Би хэдхэн секундын дотор бараг л агуу тэсрэлтийн онолыг шинээр нээхээс эсэн юм болж нүдний урдуур амьдрал тэр чигтээ эргэлдэж, их сургуулиа төгсөөд цагдаад бүртгэлтэйгээсээ болж ажилд орж чадахгүй ажилгүй бол гудманд гарсан Сүёон, Юи 2 дээр гэмт хэрэгтэн зураач гэсэн пайз зүүгээд хүмүүсээр өндөгөөр шидүүлж яваа өөрийгө ч харав.
Менежер: юу вэ? *бидэнрүү гайхсан харцаар харах* --энэ юу болж байгаа юм? *Бангтанханг тойруулж харах*
Би: ЗӨВШӨӨРЛӨӨ!!!! *нүдээ тас анин орилов*
Жин: манай үеэлүүд—хөдөөнөөс ирсийн *гэмгүй инээмсэглэх*
Менежер: тэгээд яагаад хүлчихсэн байгаа юм? Золигнууд минь юугаа хийгээд байна аа айн? *ташаагаа тулан тэдэнрүү харах*
Репмонстер: тоглоом ахаа, бид хэд 2 тал болж тоглоод хожигдсон хэдийгээ хүлсэн юм, тийм ээ? *надруу харан инээмсэглэх*
Би: тийм ээ, тоглоом—
Менежер: тэр яагаад уйлчихсан юм? *Юирүү заах*
Юи би уйлаагүй ээ гэж байгаа бололтой цоглог, хөөрхөн нүд гарган бүлтэлзэнэ.
Менежер: гажиг хүмүүс вэ? Ямар тоглоом гэхээрээ ийм байдаг байна аа—за юутай ч ядаргаанууд минь одоо ингээд нэг сар сайхан амраад аваарай. Захирал энийг өгсөн. *дугтуй гаргаж Репмонстерт атгуулах* --та нарыг нэг сар сайхан амрахдаа хэрэглэ гээд.
Бүгдээрээ баярлан алгаа ташиж үсчиж эхлэв.
Менежер: та нарыг амрааж байгаа дээр би ч бас нэг хэсэгтээ амрах нь, за явлаа, эхнэр хүүхэд хүлээж байгаа *инээмсэглээд хаалгаруу хар хурдаараа гүйх*
Тэхён: эхнэртээ мэнд хүргээрэйй
Менежер: чинийхийг хүргэхгүй ээ, манай эхнэр чамд хамгийн дуртай. *гар даллаад гарч явав*
Нөгөө хэд буцаад бид 3н зүг харцгаана. Яг л чөтгөрийн санаа сэдчихээд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа жаахан хүүхдүүд шиг харагдав.
Би: одоо хүлээс тайл—энэ 2г ч бас *бууж өгсөн байдалтай*
Хусог: би лав одоохондоо ойртохгүй шүү *хойшоо ухрах*
Жонгүк: аймхай гэдэг нь. Та ийм болохоороо одоо болтол найз охингүй яваа юм шд
Шюга: чи зүгээр дуугуй очоод тайл даа *Жонгүкрүү дохих*
Жонгүк: ядаргаатай юм бэ? Яахаараа би *үглэсээр бид 3руу ирэн хүлээснүүдийг тайлж эхлэхэд Жимин ч бас ирж Юи-н хүлээсийг тайлав*
Бид 3 хүлээтээ удаж өвчин орсон гарын бугуйгаа барин арай гэж хөл дээрээ босов.
Сүёон: бид 3г одоо яах юм? *айсан байдалтай*
Юи: би муу хүүхэд биш ээ *5 настай хүүхэд шиг уйлж эхлэх*
Би: Юи-битгий уйл аа *толгойг нь тэврэн аргадах* --зөвшөөрөх юмаа зөвшөөрсөн. Одоо бид 3г яах гэж байгаагаа хэл л дээ *муухай харах*
Репмонстер: юутай ч ийм байна. Өнөөдрөөс эхлээд манай хамтлаг яг нэг сарын хугацаанд ямар ч хуваарь, төлөвлөгөө гаргахгүйгээр амарч байна. Тиймээс нэг сар үнэхээр сайхан завтай, гэртээ унтаад л, амраад л—нэг тиймэрхүү-. Гэхдээ энэ гэрийг нэг хар даа- хүн амарч болхооргүй байгаа биз? Бид нар амарч байж гэрээ цэвэрлэж, хоол унд хиймээргүй байдаг. Гэрийн үйлчлэгч нарт бид итгэдэггүй, бидний юмыг хулгайлж арми нарт зараад байдаг юм. Тиймээс яг нэг сар—бидний амралт дуустал бид нарын хувийн зарц болноо гэсэн үг.
Жин: мэдээж гэр цэвэрлэх, хоол хийх, бидэнд үйлчлэх, бас хөгжөөх гэх мэт—бидний хүссэн бүгдийг хийнэ.*инээмсэглэх*
Шюга: гэхдээ битгий хөөрөөрэй, та нар шиг хачин юмнууд бид нарыг биологийн хэрэгцээнд тохирохгүй болохоор тийм юм бодох ч хэрэггүй шүү *үл тоосон байдалтай*
Жимин: зүгээр л гэрийн үйлчлэгч гээд ойлгочих—хэцүү биш ээ *эелдэгээр инээмсэглэх*
Тэхён: тэр жижигхэн одоо уйлахаа болиочээ—бид нар муу юм хийх гээгүй байна *санаа зовсон байртай*
Сүёон: тэгээд яг нэг сар юм уу? Үнэхээр биднийг цагдаад өгөхгүй биз дээ? Би ирэх жил төгсөнө. Цагдаад асуудал үүсвэл ирээдүй минь тэр чигтээ сүйрнэ.
Шюга: тэрийгээ мэдсэн юм бол яах гэж бусдын гэрт нууцаар ордог юм? Хамаа алгаа—одоо тэгээд нэгэнт тохирсон юм чинь энэ гэр цэвэрлэ! *захирангуй*
*
2 давхар, унтлагын өрөө, 2 студи өрөө, 3 ариун цэврийн өрөө, 2 том зочны өрөө, нэг доторхи усан сан, жакүзи өрөө, 1 том агуулах өрөө, бас гал тогоо---энэ байшин дор хаяж 400мкв хэмжээтэй аврага том.
Юи зочны өрөөнүүдийг янзалж, хаа сайгүй хөглөрөх хувцаснуудыг угааж, тоос соруулна.
Сүёон угаалгын өрөөнүүдийг цэвэрлэж, цонхнуудыг угаана.
Би харин бараг зуун жил хүний гар хүрээгүй гэмээр аймшигтай бохир заваан гал тогоог цэвэрлэж, аяга тавга угааж, хөргөгчин доторхи өмхийрч муудсан юмнуудыг хаяж, шүүгээ савыг нь цэвэрлэнэ.
оройн 7 цагт бид 3 шамирсан охид газраар таран сууна. Бүтэн 5 цаг цэвэрлэгээ хийлээ.
Сүёон: энэ төсөөлж болохоос ч аймар байлаа –эгчээ би 00 угаахад тэнд—тэнд---
Юи: миний мөр яг саллаа-эгчээ би өлсөөд байна аа
Би: би амьдралдаа дахиж хэзээ ч аяга угаахгүй ээ---
Бидэн дээр Тэхён Жимин Жонгүк 3 ирэв.
Жонгүк: яасан, ядарчихсан уу? *ёжтой*
Сүёон: та нар энэ гэрт хэдэн жил цэврэлгээ хийгээгүй юм бээ -*үхлүүт дуу*
Тэхён: нүүж ирснээсээ хойш байх аа тэ *нөгөө 2руугаа харахад тэр 2 нь толгой дохив*
Жимин: бидэнд цэвэрлээд байх зав байдаггүй болохоор л—их ядарсан харагдаж байгаа ч уучлаарай—дахиад жаахан ажил байна аа
Юи: дахиад гэнээ *нүдэнд нь нулимс цийлэгнэх*
Жонгүк: унтлагын өрөөнүүд—унтлагын өрөөнүүдийг цэвэрлээгүй биз дээ
Би: нээрээ тийм—
Буйдан дээр хэвтэж байсан Шюга гэнэт гэснээс наадуулыг чинь хувааж авбал яаж байна? Гэхэд хажууд нь хэвтэж байсан Жин өндийгээд "нээрээ—тэгвэл илүү амар юм уу?" гэснээр биднийг хуваах ажил эхэллээ.
Бид 3г урдаа зогсоосон тэр 7 буйдан дээр бал цаас барин сууцгаана.
Рэпмонстер: юутай ч одоо нэр, насаа хэлж өөрсдийгөө танилцуул *дохих*
Сүёон: Мин Сүёон, хангүг дээд сургуулийн сэтгэл судалын тэнхимийн оюутан. 21 настай *гэм хийсэн хүүхэд шиг доош харан зогсоно*
Юи: Сөүлийн их сургуулийн физикийн ангийн 1р курсын оюутан. 19 настай *дахиад л уйлах нь. Энэ хүүхдийг яаая даа*
Би: Ким Жинна—25 настай, зураач—тэгж харагдахгүй байж магадгүй ч Францад урлагын их сургууль төгссөн алдартай зураач шүү *муухай харах*
Жин: үнэхээр тэгж харагдахгүй байна *инээх*
Шюга: хүнтэй суух насан дээрээ ингээд явж байх гэж дээ *дооглонгуй инээх*
Би: чамд ямар ч хамаагүй шүү *шүд амаа ярзалзуулан муухай харах*
Репмонстер: би тэр зураачийг авмаар байна. *гараа өргөн инээх*
Жин: би ч гэсэн—хөгжилтэй юм аа *тэр 2 гараа цохин инээлдэнэ*
Тэхён: би тэр физикчийг. *гэмгүй харц*--уйланхай ч гэсэн нөгөө 2оо бодвол арай дээр царайтай юм байна
Жонгүк: би ч гэсэн *инээх*--тэгээд ч нөгөө 2 нь хөгшин юм байна *хорноор мушилзах*
шюга: тэгвэл надаа сонголт алга шив дээ. *сүёонруу гараараа заах* --тэр сэтгэл судлаач
хусог: надаа ч бас алга шив *инээмсэглэх*--найдлаа шүү, Сүёонаа
бүгд чимээгүй болоод Жиминрүү харна.
Жимин: одоо би юу?? яах уу? *шийдэж ядсан харцаар нөгөө хэдрүүгээ бас бидэнрүү ээлжлүүлэн харна*
Репмонстер: зүгээр нэгийг нь сонго оо, тэр нь азгүй л байна биз *инээх*
Жимин: тэгэх үү? Тэгвэл *бид 3руу ээлжлүүлэн харах* --тэр зураач эгч-
Шюга: эгч гэнэ шүү-*инээд алдах*
Би: одоо тэгээд яах юм? *муухай харах* --
Жин: юутай ч хоол идье. Чи том нь юм чинь хоол хийчихнэ биз дээ *инээмсэглэх* --
Репмонстер: бусад нь унтлагын өрөө цэвэрлэ. Гүйцээ-ажилдаа ор доо *гараараа явж юмаа хий гэж дохих*
Хараал ид гэж. Муу БАНГТАН!!
*
Би будаа агшаагчинд будаагаа хийчихээд ногоо хөшиглөөд зогсож байтал дээд давхараас Юи-н "ДОТООЖ, ЭРЭГТЭЙ ДОТООЖ" гэж уйлан орило нь сонсогдов. Тэр 2 ч тэндээ зовж л байгаа бололтой.
Хоол амтлагч хайгаад олдохгүй тэмтчиж байтал хажууд ус ууж байсан Жин "юу хайгаав" гэж асуув.
Би: хоол амтлагчнууд, давс, перц гээд *дээш доош тонгойн хайна*
Жин: тэр дээд талын шүүгээнд байгаа *хамгийн өндөр шүүгээг заах*
Тэрэнд миний 161 өндрөөс хүрнэ гэж үү? Түүхэндээ байхгүй дээ. Хараал ид. Дахиад жаахан өсөх минь яав даа.
Өлмий дээрээ зогсон хамаг байдгаараа тийшээ гараа сунгах ч гар хүрэх нь байтуйгаа дахиад бараг 10см дутаж байлаа.
Гэнэт хэн нэгний халуун бие нуруунд мэдрэгдэж толгой дээгүүр гар нь яваад тэр өндөр шүүгээг онгойлгон дотроос нь савтай амтлагчнуудыг авав.
Нүүрээ эргүүлэн харвал хараал идсэн өө сэвгүй царайтай Жиний нүүр миний нүүрнээс 10 хүрэхгүй см зайтай, тэр надруу шоолсон харцаар харан инээмсэглэж байлаа. Яг энэ мөчид миний цээжин дотор ямар нэгэн юм хөдлөх шиг болохыг мэдрээд тэр нь миний зүрхний цохилт байна гэдгийг мэдэв. Юу вэ? Догдлоод байгаа юм байх даа—гэхдээ л энэ царайнаас нүдээ салгаж чадсангүй.
Жин бүх амтлагчнуудыг авч тавцан дээр тавиад надаас холдон дахиад л эелдэгээр инээмсэглэв.
Би: ба-ба-баяр—
Жин: зүгээр ээ, намхан төрсөн нь чиний буруу биш шд *инээчихээд цаашаа явчихлаа*
Бурхан минь, бишээ—чөтгөр минь, Хичүл ахыг гэх сэтгэлийг минь битгий хувиргаарай. Гуйя!!!
YOU ARE READING
сүйр БАНГТАН !! (дууссан)
Fanfiction"би Бангтаныг тэр чигт нь үзэн ядаж байна" "сүйр, сүйр, сүйр бангтан" Үзэн ядалтаас хайр!