ДӨРӨВ: БҮГДЭЭРЭЭ ӨӨДГҮЙ АМЬТАД БИШ Л ЮМ

3.5K 308 1
                                    

Бангтанд зарагдаж эхлээд 7 өдөр өнгөрлөө. Юутай ч өдий хүртэл эсэн мэнд байгаадаа баярлана. Жин гэж тэр нөхөртэй болсон явдлаас хойш барагтай юм дуугарахгүй байгаа. Ичээд бүр царайг нь ч харж чадахгүй. Хүн итгэхгүй байх л даа, гэхдээ би 13 настай байхаасаа л Сүпер Жуниорийг сонсож тэдний ардаас гүйсэн фэн байсан учраас хүнтэй ч үерхэж үзэлгүй өдийг хүрсэн бөгөөд эртээдийн тэр үнсэлт миний анхны үнсэлт байсан юм. Хэзээ нэгэн цагт Хичүл ахдаа өгнө гэж мөрөөддөг байсан тэр уруул минь---*мэгших*
Сүёон, Юи 2 үхсэн мэт унтаж харин би 7:30-д дугарсан сэрүүлгээ унтраан хөнжил дотоороосоо толгойгоо цухуйлав. Чөтгөр гэж—
Утсанд мэссэж ирсэн байхыг харвал миний зуучлагч нэг худалдан авагч олсон миний зургийг 900,000-р авна. Өнөөдөр авчирч өгөөрэй гэсэн байлаа. Уг нь баяртай мэдээ—гэхдээ өнөөдөр Бангтаныханаас мултарч чадах болов уу
*
Бангтаны гэрт иртэл амьд хүн байгаа шинж алга. Бид 3 миний 1м урт 70 см өргөн зургийг чирсээр гэрт нь ороод үүд хавьд нь аятайхан шиг тавив.
Юи гэрийг нь цэвэрлэж Сүёон харин надтай хамт хоол хийхээр гал тогооруу орлоо.
Өглөөний хоолыг нь бэлдэж ширээн дээр өрж байтал Репмонстер нүдээ нухласаар дээд давхараас бууж ирээд биднийг хараад бах нь ханасан байртай инээмсэглэв.
Сүёон: өглөөний мэнд --*арминуудын харж чадахааргүй төрх харсандаа баярлан гэрэлтэх*
Репмонстер: мэндддд—.
Би: аятайхан мэндэлхэд яадаг байна аа--*амандаа үглэх* --нөгөө хэд чинь хэзээ сэрэх бол?
Репмонстер: ингэсгээд буугаад ирэх байх аа—тэр юу вэ? *миний зурагруу заах*
Би: миний зураг—өнөөдөр боломжтой бол би энд зарагдалгүй явж зургаа зарж баяжмаар байна. Болох уу? *хялам цэхэн хийх*
Репмонстер: чамайг харахлаар хэрүүлч сүнс биенд нь шингэчихсэн юм шиг л байх юм аа.—гэхдээ энэ зураг *ойртон очиж удаан харах*--дажгүй шүү *анхааралтай харах* --хэд юм?
Би: 900,000 вон. Өнөөдөр хүн авах гээд—би одоо хурдхан явмаар байна—хоолыг чинь хийчихсэн бас энэ 2 байгаа юм чинь би явчихвал болохгүй юу?
Репмонстер: ----тийм үү? Надад таалагдаад байх юм—өрөөндөө өлгөмөөр байна. Надад зарчих *нойрмог байсан нүд нь сэргэх*
Би: чи зураг ойлгох уу? –наадах чинь миний шилдэгүүдийн нэг.
Репмонстер: тэгээд л дажгүй юм байна, авья гэж байна шд—чи ёстой хэрүүлийн биш өнгө аясаар ярьж ер нь үзсэн үү? *гал тогооруу ирэх*
Би: та нартай угаасаа өөрөөр яаж ярих юм *амандаа үглэх* --болохгүй ээ, зуулчлагч маань олж өгсөн худалдан авагч.
Репмонстер: сүртэй юм бэ? Би саяар авья *үнэхээр авмаар байгаа бололтой* --энэ зурган дээр байгаа хот Омелас мөн биз дээ. Миний дуртай өгүүллэгт гардаг хот. Чи бид 2 их адилхан сонирхолтой бололтой.
Би: чи мэддэг юм уу? Овоо юм гээ--*эргэлзэх* --тэгсэн ч болохгүй ээ. Зуухан мянгаар зуучлагчынхаа итгэлийг алдаж чадахгүй
Репмонстер: алив ээ--*миний үсэнд наалдсан будааг аваад амандаа хийж орхив* -чи царай шигээ хөөрхөн ааш ганц гаргаач дээ *нүдээ ирмэх*
Би: миний царай *ичих* --
Репмонстер: саяар авья, бас дээр нь хүсвэл чамайг дагуулаад болзоонд явсан ч яахав. Хараад байхад чи яг миний сонирхол *инээмсэглэх*
Би: юун сонирхол ---*өөр тийшээ харахгүй бол тэр бас дажгүй харагдаад эхэллээ* --
Репмонстер: за алив ээ--*миний үсийг чихний ардуур зөөлхөн хийгээд хуруугаа хүзүүгээр гүйлгэн гижиг хүргэж эхэллээ*
Би: *хүзүүгээ нугалан инээх* --хөөе, гижиг--
Дээрээс Жин бууж ирэв. Би түүнийг хараад ичсэндээ шууд өөр тийшээ харан шал дэмий балай аяга тавагнуудыг барьж тавьж эхлэв.
Репмонстер: чи ямар шуналтай юм бэ? Хэдээр зарах гээд байгаа юм тэгээд?-би хэлснээр чинь авья—юу хүссэнээр чинь *нүдээ дахин ирмэв*
Жин: надад 3 саяар өгчих. –би авмаар байна *инээмсэглэх*
Хажууд байсан Сүёон, цаана байсан Юи, бас дэргэд ирсэн Репмонстерийн ам ангайн гайхав. Би ч бүр хэлэх үггүй түүнрүү гайхсан харцаар харна.
Репмонстер: Ахаа--*гайхсан байдалтай*--энэ дажгүй зураг л даа, гэхдээ 2 сая гэхэд арай биш ээ
Жин: хамаагүй ээ, чи өнөөдөр эндээс хаашаа ч явахгүй *надруу гараараа заах* --өдөржин миний хий гэсэн юмнуудыг хий. Зургийг чинь би 2 саяар авбал ямар ч асуудалгүй биз дээ? *хоолны ширээнд суух* --будаа, бас ус өг *тушаах*
Сүёон: *намайг ёвроод чихэнд шивнэнэ* --3 сая гэж байна. Зүгээр өгчих—та
3 саятай болчихвол ах эгч 2 энэ сарын байрны мөнгө, хэрэглээний мөнгөнд лав санаа зовохгүй болох юм байна
Надад харин хэлэх ч үг олдсонгүй, гацсан чигтээ Жинрүү ширтэнэ.
Жин: УС, БУДАА!! *чангаар* --эхлээд мөнгөө авах юм уу? Миний өрөөнөөс хэтэвч аваад ир, чек бичээд өгье *шийдэмгий харц*
Би: --да-дараа бол доо *хурдхан шилэн аянганд ус хийж өгөөд араас нь будааг нь өгөв*
*
Өглөөний хоолоо идэж дууссан Бангтаныхан бүгд тал тал тийш таран явцгаав.
Ви, жонгүк, жэйхоп 3 зочны өрөөний буйдан дээр суугаад видео тоглоом тоглож, Жин өрөөрүүгээ явж Шюга студирүүгээ оров. Намжүүн Жимин 2 харин өнөөдөр дэлгүүр хэснэ гээд гарцгаав.
*
Сүёон өрөөнүүдийн тоосыг соруулж яваад студийн өрөөрүү ортол дотор нь хүн байсангүй. Тэр хурдхан шиг тоосыг нь соруулж эхлэв. Тоос соруулж яваад ширээн доор баахан базаад хаячихсан цаас байхыг хараад доогуур нь мөлхөн бүгдийг нь цуглуулаад жижиг хогын уутанд хийж байтал хэн нэгэн түүний ард хоолойгоо засах чимээ гаргахад Сүёон сандарсандаа босох гэж байгаад ширээнд толгойгоо чанга гэгч нь цохиж орхилоо.
Сүёон: яаааяяяя--*ширээн доороос толгойгоо барьсаар мөлхөн гарч ирэх*
Түүнрүү Шюга өмднийхөө халаасанд гараа хийж их л сонжсон байртай харж зогсоно.
Сүёон: тоос соруулах гээд *хурдхан босох*
Шюга: наадуулаа яах гэж байгаа юм? *ширүүн харц*
Сүёон: хаях гээд—хэрэггүй хог юм бишүү?
Шюга: хэн тэгж байна? *булааж авах*--битгий энэ өрөөнд байгаа юманд дураараа хүр
Сүёон: уучлаарай -*айх*
Шюга: *шоглосон маягын хоолой* --яагаад ингээд байгааг мэдэхгүй юм—гэхдээ чи анхнаасаа л анхаарал татаад байна. Юу юм бол? *ойртох*
Сүёон: *ухрах*--мэдэхгүй ээ
Шюга: уг нь чам шиг охидууд миний сонирхол биш дээ—бидний ардаас гүйдэг өчнөөн охид байхад чам шиг биднийг үздэггүй охин яагаад ингэж сонин санагдаад байгааг ойлгохгүй байна. Чи надад дургүй болохоор юм болов уу *ойртох*
Сүёон: тэрийг би яаж--*ухрах*
Шюга: чамайг өөртөө дуртай болгомоор санагдаад байх юм *ойртох*
Сүёон: ---тэр-
Шюгагын утас дуугарахад тэр хараад нэг л залхсан байдалтай мушилзаад утсаа автал эмэгтэй хүний хоолой сонсогдов.
Шюга: за—өнөөдөр үү?-чи тэгтлээ завтай байна уу?—би ч яахав уйдаад л байна *Сүёоний үсний үзүүрийг хуруугаараа ороон янзыг нь үзсэн харцаар харах*
Сүёон харин түүнээс харц буруулан аль болох сандрахгүйг хичээнэ
Шюга: ойлголоо, буудлынхаа хаяг, өрөөний дугаарыг мэссэжээр явуулчих—тэртээ тэргүй уйдаж байхад ядаж чамтай ч болов тогльё л доо *утсаа таслах* --чи *Сүёонийг билхүүсээр нь татан өөртөө ойртуулах* --би одоо буудалд хүлээж байгаа хүүхэнрүү явах гэж байна, зүгээр биз дээ *нүүрээ ойртуулах*
Сүёон: дураараа л бол *түүнрүү зөрүүлэн ширүүн харцаар харах*
Шюга: *тавиад холдох* --яалт ч үгүй чи сонирхолтой л байна даа –гар *хаалгаруу заах*
Сүёон харин худрхан шиг түүний хажуугаар зөрөн хаалгыг чангаар саваад гарав. Түүнд яг л биас гээд үхэ явсан Шюга нь өөрийг нь ашиглах гэсэн хогийн залуу шиг санагдан уур нь хүрнэ. Гэсэн ч хажуугаар нь догдолж, бас сэтгэл нь хөдлөнө.
*
Намайг гал тогооны шүүгээнүүдийг цэгцэлж өндөр сандал дээр гараад зогсчихсан байж байтал Жонгүк ус уухаар хөргөгч онгойлгохдоо хаалгаар нь намайг түлхэж орхиход тэнцвэр алдахдаа би Жонгүкийн хүзүүгээр нь тэврэн зогсов. Би тэрийг тас тэвэрчихсэн бидний нүүр хоорондоо 5хан см зайтай.
Жонгүк намайг хурдхан шиг өөрөөсөө холдуулаад айсан туулай шиг бүлтэлзэн бөмбөгнөж эхлэв.
Би: уучлаарай—зүгээр үү? *гайхах*
Жонгүк: -зү-зү-зүгээр *надаас холдон хананд налан зогсох*
Тэр яг л надаас айсан уу гэмээр харагдана.
Би: Юу вэ? Яагаад бүлтэлзээд байгаа юм? *улам бүр хананд шахах* --чи арай айгаад байгаа юм биш биз дээ? –чи эмэгтэй хүнээс айдаг юм уу?
Жонгүк: дуугуй холд *чичирсэн хоолой*
Би: нээрээ тийм байна. Хэл ам нь гүйцэгдэхгүй ядаргаатай пацаан гэж бодсон охидуудаас айдаг байх нь ээ--*инээх* --элгээр явах нь л дээ-хөх инээд хүрчихлээ вайна
Жонгүк: чамд ямар хамаатай юм? *муухай харах*
Би: хамаагүй л дээ, гэхдээ чи 20той биз дээ? Яахаараа охидуудаас айдаг юм?
Жонгүк: тэр—тэр зүгээр—
Би: надаас битгий ай—алив наашир *гараас нь чирж ширээнд суулгах* --охидуудаас айдаг шалтганааа хэл, би туслья *чин сэтгэлээсээ*
Жонгүк: би зүгээр охидтой бараг харьцаж үзээгүй—тэр—би 15тайгаасаа айдол болсон болохоор- *доошоо харан өөртөө итгэлгүй ярьна*
Би: аа—үерхэж ч үзээгүй юм уу тэгвэл? *өрөвдсөн харц* --би танай хамтлагт дургүй л дээ, гэхдээ тийм ч муу хүн биш шүү? Эгч нь чамайг ойлгож байна. Одууд угаасаа юун найз охин манатай байдаг биз дээ
Жонгүк: тийнннн *толгой дохих нь эгдүүтэй харагдана*
Би: чи байна аа—энэ гэрт 3н эмэгтэй байгаа биз дээ? Бид 3тай юм яриад байвал наадах чинь засрахгүй юу?
Жонгүк: мэдкүү ээ, та 3 чинь ---*ярвайх*--ер нь хэрэггүй дээ *инээх*
Би: хөөе *инээд алдах*
Биднийг инээлдэж байхад Жин дээрээс бууж ирснээ надруу ууртайгаар алхан ирэв.
Би: юу болоов?
Жин: тэр зургаа аваад дээшээ гараад ир --*зурагруу заах*
Би: ойлголоо *Жонгүкрүү инээмсэглэх* --би хүнд хэлэхгүй ээ, нууц *нүдээ ирмэх*
Жонгүк: ойлголоо, эгчээ *инээх*
Жин: хурдлаачээ *ууртай хоолой*
Би: за л даа--*зурагруугаа гүйх*
*
Намайг хүнд зургаа чирж ядан ороход Жин өрөөндөө өлгөөтй байсан өөрийнхөө том зургыг хананаасаа буулгаж байлаа.
Би: наана чинь өлгөх юм уу? *ядарсан байдалтай*
Жин: тэг—за *зам тавьж өгөх*
Би: *гайхан харах* --би өлгөх юм уу? Энэ хүнд шд
Жин: тэгээд би өлгөх юм уу? *ёжтой мушилзах*
Би: тийм дээ, муу цагаан гартан *муухай харах*
Жин: хурдалаа, хүнрүү хялалзаад байлгүй *инээмсэглэх---чөтгөр гэж тэр инээмсэглэхдээ үнэхээр халуухан харагдаж байна*
Би: зөөөө --*арай ядан зургаа дээш өргөн хананд байрлуулах гэж оролдох*
Жин: чи хүчтэй юм аа *инээх*
Би: чамаас дээр байх өө --*хүнд зургандаа дийлдчихгүйн тулд хамаг байдгаараа хичээн дээш өргөх*
Арай ядан зургаа өлгүүрээс нь тогтоотол Жин "дээшээ, доошоо, хажуу тийшээ, далийччихлаа шдээ" гэж үглэж эхлэв. Би ч ёстой хэлсэн болгоноор нь л хөдөлгөж тэгшлэх гэж оролдоно. Яаж ч олон тэгшлээд Жин үглэсээр л байлаа.
Би:*уурлан эргэж харах* --чиний нүд далий юм бишүү!!!
Жин: ягшдээ -*инээх*--алив
Тэр яг миний ард ирж зогсоод зургыг барьж байсан гарнаас минь давхар бариад зургийг тэгшилж эхэллээ. Түүнээс эртээд үнэртсэн савангийн үнэр үнэртэж амьсгал нь чихрүү үлээнэ. Тэр тэгшилж дуусаад надаас холдох хүртэл би амьсгал ч авч чадсангүй.
Би: бо—болсон бол би одоо гарчих уу? *бантаж, ичсэн байдалтай*
Жин: тэг—доошоо буугаад надад ус аваад ир *инээмсэглээд хойноо байх буйдан дээр суун зурагруу ширтэнэ.*
Би түүнд ус авчирч өгөхөд тэр "одоо жигнэмэг" гэв. Би жигнэмэгийг нь авчирч өгөхөд тэр "одоо зайрмаг". Зайрмагийг нь авчирч өгөхөд "халуун сүү" гэв.халуун сүүг нь авчирч өгөхөд "одоо шинээр ирсэн сэтгүүл" ----энэ маягаараа намайг бараг 10 удаа дээш доош гүйлгэлээ.
Би: хөөе, одоо болоо юм бишүү? Чи өөрөө гар хөлгүй юм уу? Эсвэл бүгдийг нь нэг дор хэлчихэж болохгүй байна уу? *муухай орилох*
Жин: яагаад тэгэх ёстой гэж? Миний дур *тэр ёстой өөдгүй аашилж байна*
Би: чамайг ёстой гайгүй юм байх гэсэн, хүний тэвчээр яаж барахаа мэддэг амьтан юм аа *муухай харах*
Жин: миний дур гээд байгаа юм биш үү? *инээмсэглэх—ийм инээмсэглэлээр инээчихээд тэгж чөтгөр шиг аашлах гэж*
Би: тийм дээ--*санаа алдах*
Жин: энэ зураг надад таалагдаж байна. Чи надад өөрийг зураад өг
Би: юу?
Жин: юу дуртайгаа—чамд юу таалагдаж байна тэрийгээ *инээмсэглэх* -
Би: чи уран зураг үнэхээр ойлгодог юм уу *утас дуугарах* --
Жин: утсаа ав л даа *инээмсэглэх*
Би: байна уу? *намжүүн байна* --айн? Одоо юу? ойлголоо *утсаа таслах* --репмонстер намайг дуудаж байна. Тэр ч бас миний эзэн, би явлаа шүү *өрөөнөөс гарч явах*
*
Намайг Репмонстер байшингийн гадаа байдаг жижигхэн зуны байшинд ир гэж дуудсан учраас би хурдхан гадуур хүрмээ өмсөөд гарав. БАНГТАНы гэрийн хашаанд байх энэ байшинруу би огт орж үзээгүй байсан учраас юу байдаг нь сонирхол үнэхээр татаж байлаа. Намайг орох үед тэр байшингийн шалнаас дээвэр тултлал өчнөөн ном, хуулаастай зурагнууд завсар зайгүй өрсөн байлаа. Бас хэд хэдэн уран зураг хананд нь өлгөөтэй харагдав. Том цонхны дэргэдэг түшлэгтэй модон сандал дээр Репмонстер нэг ном уншаад сууж байснаа намайг хараад номоо хаан хажуудаа байга номын овоон дээр тавив.
Би: хөөх*уулга алдах*--энд чинь юу болж байна аа *амаа ангайлган эргэн тойрноо харах* --диваажин уу?
Репмонстер: миний цуглуулга. Энд бараг 80сая вон хөглөрч байгаа. *бахархалтайгаар инээмсэглэх* -хүссэнээрээ үзэж болно шүү.
Би: гайхалтай--*уулга алдах* --бурхан минь миний хэзээ ч харж байгаагүй номнууд өчнөөн байна *номнуудыг ухаж төнхөж эхлэх*
Репмонстер: таалагдаж байна уу? *инээмсэглэх*
Би: тийм ээ--*гэнэт дайсан гэдгээ санан инээмсэглэхээ болин биеэ барьлаа* --үгүй яахав—чи сайн цуглуулжээ *хоолойгоо засах*
Репмонстер: *инээх*--яасан бэ? Сая инээд алдаад их л хөөрхөн байсан даа –чи их авьяастай зураач юм билээ-бидэнд зарагдаад зав гарахгүй байгаа байх гэж бодоод чамд зураг зурах орон зай гаргаж өгч байна. Тэр *баахан зургын хэрэгсэлүүд авчираад овоолчихжээ* --тэд нарыг ашиглаад завтай үедээ энд ирээд зурж байж болно шүү.
Би: нээрээ юу? *гайхах*--гэнэт яагаад сайхан аашлаад унав? *сэжиглэсэн харцаар харах*
Репмонстер: үгүй яахав, би уран бүтээлч хүмүүст дуртай.. харин миний өмнө үзэгсгэлэнтэй бас надтай адилхан ном унших дуртай, мундаг зураач бүсгүй зогсож байна. Би яагаад муухай хандах ёстой гэж *инээмсэглэх* --сайхан сэтгэлийн минь хариуд намайг Намжүүн гэж дуудаж байвал баярлах байна
Түүний үйлдэл намайг гайхшируулж басгүй баярлууллаа. Яахав БАНГТАН-ыхан бүгд хөгийн амьтад биш бололтой. Жонгүк нь хөөрхий охидоос айдаг жаал, Намжүүн харин дажгүй залуу..Жин---
*
Намжүүн бид 2г байшинруу буцаж ортол Юи Ви 2 нэг нэгэнтэйгээ барилдаж тоглоод Жэйхоп, Жимин, Жонгүк 3 тэрийг нь үзээд бөөн инээдэм болцгоож байлаа.
Намжүүн: юу вэ? Золигнууд чинь *инээд алдах*
Ви:*ядарч амьсгаадсан амьтан* --ахаа энэ Юи жижигхэн юм байж аймар хүчтэй юм байна
Юи: би багадаа жудогоор хичээллэж байсн юм чинь *бахархалтайгаар инээх*
Жимин: энэ Тэхён бүр ганц ч ялсангүй *инээд алдах*
Ви: энэ арай биш ээ *Юиг шууд мөрөн дээрээ тэгнэн өргөөд эргүүлж эхлэхэд Юи айсандаа баахан орилж бид харин тэрийг нь харж баахан инээлдэв.
Хусог: зураач аа—танай Сүёон хааччихваа-би хэдэн юм угаалгамаар байх юм
Би: мэдэхгүй ээ—энүүгээр алга уу?
Жонгүк: сая утас нь дуугараад "хайраа, ирчихсэн юмуу" энэ тэр гэж байгаад гүйгээд гарсан шд.
Өө үгүй ээ. Сүёоны найз залуу ирчихэж. Юи бид 2н нүүрэнд тодорч байсан инээмсэглэл юучгүй алга болов.

сүйр БАНГТАН !!  (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora