Миний өнөөдөр ярихыг хүссэн зүйл маань сериалын тухай юм л даа.
Би сериал үзэх их дуртай. Ер нь сериал гэлтгүй кино үзэх маааш дуртай ккк.
Хамгийн үзэх дуртай сериалаа нэрлэх юм бол:
1. Малколмын эргэн тойронд (Malcolm in the middle)
Яагаад дуртай болсон талаараа цухас дурдъя. Энэ цуврал их хөөрхөн. Амьдралд тохиолддог энгийн зүйлүүдээр хүнийг инээлгэж чаддаг. Ямар ч тулга тойрсон хэрүүл өшөө авалт байхгүй. Би гол дүрийн залуу болох Малколмоос илүү, Дүүвэе, Рийс 2т хайртай кккк.
Рийс (Reese)- Тэр бол гажигтай, оюуны ухаан дутуу буюу жаахан тэнэг. I said "жаахан" not "их" LOL. Тэр их дээрэлхүү, зодоонч манайхаар бол хулгиан. Гэхдээ тэр өөрийнхөө тэнэг гэдгийг мэддэг. Тэнэг гэдгээ бусдаас нуухын тулд хүмүүсийг зоддог талаараа нэг анги дээрээ хэлдэг юм. Тэр хэдий зодоонч, дээрэлхүү, тэнэг ч хэзээ ч ээжийнхээ үгнээс зөрдөггүй, Хүний ёсноос гажууд зүйл хийдэггүй. Тэрний нүдээр амьдрал их амархан. Тиймээс л би хайртай.
Дүүвэе (Dewey)- Малколм шиг ухаантай гэж хэлж болно. Энэ айлын хамгийн бага хүүхэд. Дээрээ гурван ахтай. Ах нартаа байнга зодуулна хөөрхий. Гэхдээ та нар зодуулдаг гэдгийг хүчирхийллээр битгий буруу ойлгоорой. Яахавдээ ах дүү нарын хооронд цагаан зодоон байдаг даа. Киноны хамгийн savage дүр шүү. Бас их дэлдэн ккк.
Бла бла бла үг ойртож үхэр холдлоо гэдэг билүү дээ. Яриад байх юм бол дуусахгүй их хөөрхөн кино. Өөрсдөө үзвэл их урамтай шүү дээ.
2. Амеркийн аймшигт түүхүүд (American horror story)
Яахын аргагүй миний жагсаалтанд орно. Urban Legends гэж нэрлэдэг юмнуудаараа кино хийчихсэн гэж болно. Та нар бундын тамга, гэх мэтийн өгүүллэг арван жилдээ сонсдог байсан уу. Би лав сонсдог байсан кккк. Миний үед их эрчээ авч байсан юм шүү. Тэр нь шиг Заамрын хөндий бла бла, Буг чөтгөртэй таарсан хүмүүсийн яриа гээд ном байдагдаа тэрүүгээрээ кино хийсэн юм даа. Манайд ч гэсэн хийсэн кино байдаг. Зоорь шүү дээ. "Шулмын инээд" гээд номноос сэдэвлэж хийсэн кино юм байгаан. Даанч амжилт олоогүй. Зүгээр л trash.
Заза монголын кино урлаг ч яахав. Энэ цувралын хамгийн гоё болсон хоёр бүлэг нь "Murder house", "Coven". Taisa Farmiga, Evan peters хоёр миний дуртай хос. Гэхдээ Emma Roberts жинхэнэ queen of bitch шүү. Би тэр хүүхэнд бас хайртай.
Бла бла бла энийг бараг бүгд үзээ байлгүй дээ тиймээ. Гэхдээ би одоо жаахан дургүй болчихсон. Яагаад гээч хүн болгон мэддэг болчихсон болохоор хихих.
Би жаахан хартай хүн лдээ. Би энэ цувралыг үздэг байхад бараг хэн ч энэ киноны талаар мэддэггүй байсан юм. American horror story mongolian fan page буюу одоогийн serisu tv 600 like-тай байсан юм шүү. Тэгсэн одоо хүн болгон энэний талаар ярьж байна. Дургүй хүрээд харамлаад байна хихих. Evan peters минийх шүү. Аан бас queen of bitch-ийнх кккк. Заза би serisu tv-д их хайртай. Та нараас харамлахгүй болохоор үз үз ккк.
Би ер нь хүн болгоны дуртай юманд жаахан дургүй болчих гээд байдаг юм хихих. Lalala land үзмээр л байсан. Даанч хүн болгон үзсэн, их гоё гээд байсан болохоор хаячихсан. Автоматиар дургүй болчихсон. Би их сонин хүн байна уу? Тхх би мэднэ ккк.
Аан бас Nam joo hyuk солонгос драма үздэг хүмүүс бок жүү-д тоглосоноор нь мэднэ дээ. Би ч бас тэрнийг олонд танигдаагүй байхад нь хайрладаг байлаа. Тэгсэн одоо хүн болгон мэддэг болчихсон, YG-тай гэрээ хийчихсэн нэр хүнд гэж өсөж байнаа цаадах чинь. Тэгээд л хаячихсан хихих.
500 үг давчихаж хихи.
Надад бас үздэг цувралуудаа ч юмуу юу ч юм санал болгоорой. I WILL TALK ANYONE WITH ANYTHING гол нь free шүү ккк