~

151 22 7
                                    

Иймэрхүү том юмаар тэмдэглэхгүй бол цэг тоолох чинь төвөгтэй юм цэг хаха

Өчигдөрийн хичээлийг би яагаад ч юм 9.50аас орно гэж бодоод аажуу, уужуу гэрээсээ гарав аа. Гэхдээ автобус хүлээгээд хоцрох шинжтэй болоод эхэллээ шүү.

Тэгээд автобус яг 9.52 гэж ирээд л би ч нэгэнт хоцорсоноо ойлгоод л бүр тайван болчихлоо хаха. Нэгэнт хоцорчихоод юу ч хийж чадахгүй юм чинь санаа зовоод яахавдээ гэж бодоод хихи.

Буудал дээр буугаад сургууль руугаа бас л алхсаар байгаад оров оо. Тэрхэн үедээ хальт "багш яагаад ийм сонин цаг зарласан юм болоо гэж бодоостой"

Тэгээд гүйдэг юм билүү гэж бодсоноо хоцорчихсон юм чинь гүйж биеэ зовоогоод яахав гэж бас бодов.

Тайван алхаад ангийн үүдэнд очоод чихэвчээ салгаад утастайгаа цүнх рүүгээ хийгээл бугуйн цагаа хартал 10 жаахан өнгөрч байлаа.

10аад хан минут хоцорсон юм чинь яавал биз гэж бодоод хаалга тогших ч үгүй өөртөө аймар итгэлтэй царай гаргаад л ангийн бүх хүүхдийн анхаарлыг өөр дээрээ татаад л. Тэгээд яг цагтаа ирсэн хүн шиг аймар бардам суудал олж сууваа.

Тэр хооронд багш ч над руу аймар хараад л би ч дотроо юундаа ингэж аймар хардаг байнаа ухааны юм бодоод л хихи.

Суудалдаа суутал манай ангийнхан жиг жуг хийгээд л инээгээд байнаа. Би ч тэр үедээ тоолгүй зүгээр суусан юм.

Тэгтэл нээх удалгүй багш завсарла гээд. Яасан хурдан завсарлчихваа гэж бодоостой хаха.

Багшийн гараад явсаны дараа манай ангийнхан намайг "өөртөө яасан итгэлтэй орж ирж байнаа" гэж шоолоод. Тэгэхээр нь би "сүртэйн 10 минут л хоцорсон шдээ." гэтэл 9.20-ийн хичээлд 10 цагт орж ирдэг сайхан гар юмаа л гэсэн.

Даанч 9.50 гэдэг цаг нэг л сонин санагдаад байсан юмаа хаха. Тэрийг мэдэнгүүтээ хожуу үеийн ухаарлаар багшаас жаахан ичээд хихи.

Багш ч намайг дотроо "энэ одоо яасан ичих нүүрээ элгэндээ наасан мэдрэл муутай новш вэ" гэж л бодсон байх.

Манай багш ч их уужуу сэтгэлтэй, тайван хүн байсан бололтой. Тийм тулдаа л надад юу ч хэлээгүй байхдаа хаха.

PIECE OF SHITМесто, где живут истории. Откройте их для себя