~~~~~~~

128 10 2
                                    

MANY SPOILERS HERE!!!!
FUCKING WORLD OF TANAKO


юун түрүүнд энэ нийтлэлийг уншаад энэ киног үзье гэсэн мааш их хүсэл төрсөн.

Thriller төрлийнх гэсэн болохоор бүр хорхой хүрээд байлаа

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Thriller төрлийнх гэсэн болохоор бүр хорхой хүрээд байлаа. За тэгээд амттанаа тэврээд дулаан юмаа нөмрөөд тухаа олж аваад суув.

Эхлэлээсээ авхуулаад бичлэг тааруу камер ийш тийш хөдөлсөн "Old Boy" гээд киног санагдуулаад байсан учир жаахан таагүй сэтгэгдэл төрж эхэллээ.

За яахав гэж бодоод гарчихаад буцаж ороод дахиад эхлүүлэв.

Тэгтэл жүжигчдийн нэрс, киноны нэрс гарч ирэх хэсэг буюу танилцуулга хэсэг "Kill Bill"-г бодогдуулаад эхэлсэн шит. Тэгээд би тэсэлгүй инээсэн хаха.

За тэгээд flashback нь ч яваад байгаа юм уу одоо хэсэг нь ч яваад байгаа юм уу төвөгтэй байсан. Гэхдээ тэрийгээ ялгахтайгаа хаха.

Нэг халзан нөхөр, нэг сүрьеэтэй нөхрийг зодоод байх шиг байгаа юм хажууд нь оюуны сааталтай ч юм шиг охин хараад зогсоно.

Дээврээс хүн шидэх гэж байхад доор хүмүүсийн амьдрал эгэл хэвийн үргэлжилсээр.

За за болъё. Бүр үнэхээр хамгийн цус хөөрөм уур буцлам хэсэг бол Канакогийн аав эхнэртэйгээ пиццаны газар хэдэн хүүхдүүдтэй уулзаад юм асуудаг хэсэг.

Хэрвээ би тэр галзуу өвгөний оронд байсан бол тэр ядаргаатай юмнуудын ам руу нь пицца чихэж хаяаад дээрээс скочдох байсан юм. Бүр үнэхэээээээр тархины эд эс үхүүлсэн хэсэг.

Ер нь тэгээд өнгөцхөн хуумгай бүтээл шиг санагдав. Үнэхээр хүнд сэдэв авчихаад тэр хэргийн хохирогчдыг доромжлоод ч байгаа ч юм шиг. Хэтэрхий өвөрмөц болгох гээд ядчихсан overrated кино байлаа.

Тэр хараал идсэн Канако гээд өлөгчин хэн байх нь хэнд хамаатай юм. Гол юм нь сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхалт (bullying) өсвөр насныханы хувьд үнэхээр хүнд зүйл.

Найруулагч нь өөрөө ганц удаа сургуульдаа дээрэлхүүлж, бусдаар доромжлуулж үзсэн болов уу?

Хараал идсэн хэн нэгэнд хүчиндүүлж үзсэн болов уу?

Үхтлээ зодуулж, хараалгуулж үзсэн болов уу?

Амиа хорлох оролдлого хийж үзсэн болов уу?

Бидний хэн нь ч биеэрээ туулж үзээгүй л бол зовлонг нь 100 хувь мэдэхгүй. Тийм байхад үнэхээр үнэхээр уур хүргэм, бөөлжмөөр кино байв.

Хамгийн сүүлд кино үзээд Lord Baelish үхэхгүй юм байхдаа л гэж бодож уур хүрсэн хаха (GOT).

Хар тамхичид нь ч яахав. Хүртэх ёстойгоо л хүртэж байна. Тэдэнд сонголт байсан, энэнээс илүү дээр амьдрах боломж байсан учир тэднийг өрөвдөөд яах юм.

Эцсийн эцсийн эцэст манай найруулагч "бүүм" хийсэн янзтай кино болно л гэж бодсон байхдаа. Kill Bill шиг, Old Boy шиг кккк. Даанч сэдвээ хайнга сонгож, хөндөх гэсэн асуудлаа буруу өнцгөөс харуулж дээ.

PIECE OF SHITМесто, где живут истории. Откройте их для себя