Нийтлэл #2

178 20 7
                                    

Alvin and chipmunks

Тэд бодит амьдрал дээр.

Одоогоос 11 жилийн өмнө гарч байсан энэхүү киног бараг өдөр болгон үздэг байсан байх. Жинхэнэ хүүхэд насны кино хихи.

Тэр үед ч дээ хөөрхий .. би гэж хүн киноныхоо үйл явдлыг ойлгохгүй л үзээд байсан юм шиг байгаан. Хөөрхий тэр үеийн миний золиос болсон кино гэх юм бол бас Наруто байгаа.

Ойлгохгүй л үзээд тэгээд дараа нь Сасукэ Сасукэ гээд үхчих гээд, Сакураг яагаад ч юм маш их үзэн яддаг байсан хихи.

Гэхдээ одоо жоохон юм ойлгож, амьдрал бодохтойгоо болсон болохоор эдгээр кинонуудыг эхнээс нь үзэж байгаа хө.

За тэр яахав. Жирхнүүд рүүгээ орцгооё.

За мэдээж энэ киноны үйл явдал хачирхалтай зүйлсээр дүүрэн Америкт болно.

Ярьж, ойлгож, бүр дуулж чаддаг жирхнүүд. Ярих ярихдаа Англиар ярьж байгаа юм. Киног бүтээгчид үнэхээр балиар racist хүмүүс хихи. Яагаад Хятадаар ч юм уу франц ч юм уу хэлээр ярьж болоогүй юм бол.

За бүр хүн шиг сэтгэдэг, зарим хүнээс ч ухаантай амьтад гараад ирж байхад Амеркийн засгийн газар арга хэмжээ аваагүй вэ?

Бодит байдал дээр тэдгээр амьтдын тухай киног дахин найруулаад үзье.

1. Тэд яаж үүсэж хөгжсөн бэ?

Эхний хувилбар магадгүй хүн жирх хоёр нөхцөж азаар үр төл нь хүний оюун ухааныг илүү давамгайлж өвлөн авсан байж болох юм хихи. За за энэ угаасаа ямар ч боломжгүй зүйл.

Тэгвэл дараагийн хувилбар нь цацраг идэвхт бодис ч юм уу, хэт ягаан туяа etc .. ямар нэгэн зүйлсээс болж жирхний үр төлний генд аугаа хувьсан өөрчлөлт орон оюун ухаантай төрсөн байж болох юм. Дараа нь тэд хотын ойролцоох ойд амьдарч хүний хэл сурж, дуулж сурсан байх. За за тэдний үүслийн талаар бодохоо больцгооё. Магадгүй эдгээр амьтад Есүсийн гаргасан алдаа байх хихи.

2. Dave

Гурван жирх явсаар Dave дээр ирдэг. Dave тэднийг анх харчихаад нэг ухаан алдаад л зүгээр болоод бараг тэдэнтэй жандууд болдог шүү дээ. Ахх .. тэгэхээр Америк хүмүүс хачин жигтэй зүйлстэй эвлэрэхдээ түргэн хүмүүс байх нь.

3. Тэднийг олон нийт хүлээж авсан нь

Яахав Dave цагдаад мэдэгдэлгүй тэднийг нуугаад байсан байж болно. Тэгтэл тэд алдартай болж зурагтаар гардаг. Бодит байдал дээр хүний хэлээр дуулж сэтгэдэг жирхнүүд зурагтаар гарах юм бол Амеркийн засгийн газар ч юм уу, эрдэмтэд тэднийг хараандаа аван туршилт хийлгэхээр лаборатори луу авч явна.

Тэгээд туршилтын туулай, цагаан харх зэрэг хадгаладаг төмөр саванд хийгээд тэднийг амьтан мэтээр үзэж, эрдэмтдэд тэдний оюун ухаан бүр илүү сонирхолтой санагдан нэгийг нь задлах байсан биз.

Хамгийн чалчаа хэрэггүй нэгэн үү эсвэл идэхээс өөр ил шидгүй нь үү.

Theodor, Alvin хоёрыг сонгож ядаж байтал Alvin хэрэггүй зүйлс чалчин тэдний дургүйг хүргэн хамгийн түрүүнд задлангийн амьтан болох байсан байх.

Эцэст нь тэд тэдний бодисын солилцоо, оюун ухаан, мэдрэл, мэдрэхүйн системийн үйл ажиллагаа, биеийн бүтэц, г.м зүйлсийг судалж дуусчихаад тэднээс гаргаж авсан туршилтын ажлаа нохой ч юм уу сармагчин дээр туршин тэднийг ярьж чаддаг болгох байсан байх.

Тэгэхээр ирээдүйд тэжээвэр нохой чинь чам руу "өлсөөд байна эргүү хар малаа, чи надад хоол өгөхгүй юм уу" гэж орилдог болж магадгүй юм.

Күээ яахав эдгээр гурван амьтдыг туршилтанд оруулж байх хугацаанд амьтдын эрхийг хамгаалах газраас жагсаал хийж эсэргүүцэж болох юм. Гэхдээ засгийн газар энэ туршилтыг төсөл  болгон top secret гэсэн ангилалд оруулаад нууц задруулсан хэн бүхнийг зад буудах байсан биз. Тэгээд энгийн ард иргэдэд зурагтаар гарсан тэдгээр амьтдыг computer graphic байсан гэж итгүүлнэ. Хүмүүс ч хэсэг хугацааны дараа мартана даа хөөрхий.

PIECE OF SHITМесто, где живут истории. Откройте их для себя