Богинохооон нийтлэл...

410 44 0
                                    

Юм бүхэн энгийн.

Өглөө босно. Цайгаа ууна. Ажил хичээлдээ явна. Найзуудтайгаа ярилцаж сууна. Хичээлээ давтана. Ажлаа хийнэ. Утсаа оролдоно. Зурагт үзнэ. Тэгээд унтана.

Эсвэл өдөржин юу ч хийхгүй хэвтэх.

Хэн нэгэнтэй хэрэлдэж, зодолдоно.

Найз залуутайгаа нялуурна.

Муур, нохойтоогоо тоглоно.

Дүн гуйж багшийн өрөөний гадаа сууна.

Шалгалтандаа бэлдэж, суух газар олдохгүй шал нь дээр сууна.

Өлсөж үхэх гэж буй хүн шиг байн байна иднэ.

Хэн нэгэнтэй хэн нэгнийг муулна.

Нууцаар хэн нэгний зургийг авч инээмсэглэнэ.

Муулсан хэн нэгэнтэйгээ дахин хэн нэгнийг муулна.

Ажил дээрээ юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй гөлөрч сууна.

Ухаан мэдрэлгүй тасартлаа ууна.

Маргааш нь ичиж, санаа зовон өдрийг барна.

Хэн нэгний оршуулганд очно.

Хэн нэгний төрсөнд баяр хүргэж хүүхдийг нь өөхөөрдөнө.

Хэн нэгний хуриманд очно.

Хаа нэгтээ хэн нэгэнд дээрэлхүүлэн амьдралд гутрана.

Хэн нэгэн 2×8-аар үржчихээд дэлхийг атгасан мэт санагдана.

Хэн нэгэн эмнэлэгийн хонгилд уйлан сууна.

Хэн нэгэн.................

Юм бүхэн энгийн. Та нарт эдгээр үйлдлүүд хөндлөнгийн нүдээр энгийн л санагдана.

Өөрийнхөө дотор онцгой гэж итгүүлнэ.

PIECE OF SHITМесто, где живут истории. Откройте их для себя