Weirdo fact #2

361 29 10
                                    

1. Надад ягаан өнгийн "sleep all day" гэсэн бичигтэй дотуур хувцас байдаг. Миний хувьд их сонин санагддаг юм хихи.

2. Намайг маш ихээр баярлуулдаг үгсийн нэг бол "чи жоохон цайрсан юмуу даа" хихи.

3. Би өдөрт хоёр сав кола уудаг. Тэгэхээр миний үхлийн шалтгаан ясны сийрэгжилт байх магадлалтай.

4. Хүний урд явах дургүй учир нь ард хэн ч явж байсан гэсэн алуурчин, хулгайч, гаж донтон дагаад байгаа юм ших санагддаг хихи.

5. Хүний ард явах ч дургүй. Учир нь урд явж буй хүмүүс хэтэрхий удаан яваад байдаг учир уурыг минь бараад байдаг юм.

6. Би заримдаа хоцрохгүйн тулд сургуулийнхаа зам товчлох хэсгээр яван хашаа давдаг. Хашаа ч гэж дээ өндрөөрөө шилбэ чүү ай хүрнэ. Тэгээд хэрвээ би давж байх явцдаа бүдэрч унаад тэр сараалжилсан төмөр дээр унан биеийг минь нэвт цоолох вий гэж хааяа боддог юм. Бурхны авралаар бүдэрч унаагүй л явна.

7. Заримдаа үзэг хийдэг пиналаа хараад маш их гайхдаг шүү. Надад ийм юм байдаг хэрэг үү. Гэх мэтээр тайлбарлаж боломгүй сонин мэдрэмж дотор төрж өөрөөрөө бахархдаг. Энийг үнэхээр юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна хихи. Ямартай ч үнэхээр сонин мэдрэмж. 

8. Заримдаа би Blue sky рүү хараад дунд талын завсраар нь гулсаж үзэхийг хүсдэг юм. Надад тэр яг л аварга том гулсуур шиг санагддаг юм шүү хихи.

PIECE OF SHITМесто, где живут истории. Откройте их для себя